ДЭЛХИЙ

Америкийн “Starbucks” кофены сүлжээ ОХУ дахь 130 салбараа хаана

Америкийн “Starbucks” кофены сүлжээ ОХУ-ын зах зээлээс гарна гэдгээ тус компани цахим хуудсанд мэдээлжээ.

Мэдэгдэлд “Starbucks” ОХУ-аас гарч, цаашид Оросын зах зээлд оролцохгүй, үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаж байна” гэжээ.

Тус компани ийнхүү 130 аж ахуйн нэгжээ хаах болсноо зарлаж, Оросын хоёр мянга орчим ажилтны цалинг зургаан сарын турш үргэлжлүүлэн төлж, шинэ ажилд ороход нь туслах гэдгээ амласан байна.

Тавдугаар сарын дундуур мөн “McDonald's” корпораци ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоохоо зарласан. Түүнчлэн, Орос дахь бизнесээ зарахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгдсэн. Үүний дараа тус компани франчайз эзэмшигч Александр Говор гэгчтэй албан ёсоор гэрээ байгуулж, гэрээний дагуу Александр Говор нь шинэ брэндээр үйл ажиллагаагаа явуулах сүлжээ рестораны багцыг бүхэлд нь худалдаж авсан юм.

Харин хуучин ажиллаж байсан бүх ажилчдын ажлын байрыг хамгийн багадаа хоёр жил хадгалана хэмээн гэрээндээ тусгажээ.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 08:47

Харамс�##�тай юм бэ

Зочин
Зочин
2022-05-24 08:47

Баруууныхны кофегоор оросууд дутах юм байх даа

Зочин
Зочин
2022-05-24 09:17

Тэр нэг Орос эмэгтэй бичлэг ёстой хөөрхөн байсаан, хамаг муу муухай зүйлс гараад бид эх орноороо эрүүлжиж байна гээд ккк

Холбоотой мэдээ

Back to top button