ОРОН НУТАГЭДИЙН ЗАСАГ

Замын-Үүдийн төмөр замаар нунтаг нүүрсний тээврийг сэргээлээ

Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв.

 БНХАУ-ын Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн хүний гараар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн хятадын талаас мэдэгдэж байлаа.

Улмаар хятадын талтай ажилласны дүнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байв.

Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x