"Эрдэнэс Монгол"-ыг САМАРСАН П.Ганхүүгээр "Монголын төмөр зам"-ыг УДИРДУУЛАВ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, түүний оронд өчигдөр /2022.05.24/ П.Ганхүүг томилов.
Монголын төрд даргын албыг хаших албатай, төрийн хэдэн байгууллагыг ээлжилж зайдагнах хувьтай хэдхэн хүн бий. Тэдний нэгээр бараг П.Ганхүү тодорч байх шиг байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн Газрын үед М.Энхболд П.Ганхүүг Эрчим Хүчний Сайд болтол крандаж олныг алмайруулж байв. Тухайн үед М.Энхболдын хүн гэгдэж явсан. Засгийн газар нь унасны дараа сайдын сэнтийгээс буумагцаа "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ. Стратегийн том ордуудыг төрийн өмнөөс эзэмшиж, байгалийн арвин баялаг нөөцийг үр ашигтай ашиглах менежмент хийх үүрэгтэй уул уурхайн хамгийн том холдинг компанийг самарсан. Эл компанийг хамгийн муу удирдсан захирлаар нэрлэгдэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа охин компани болох “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуунтай хамтарч мөнгө “завшсан” хэрэгт нэр холбогдож байв.
Гэтэл өдгөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүгээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг удирдуулахаар даргын суудлыг нь сэлгэн оруулж ирж буй нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим Хүчний Саад байхдаа энэ с�##�барыг самарсан хүндээ, одооч энэ б�##�аг нь арилаагүй байгаа.
Энэ нэг огт ажил хийдэггүй хүн яагаад сайд, ТӨХК дарга болоод яваад байдаг юм. Ц.Даваасүрэнгийн “шантааж” ажиллагаа дийлдэшгүй ээ нээрээ.
Ер сайд гуай улс орныг дампууруулах гээд хэдхэн хулгайч луйварчдыг энэ тэнд тавьж
Ikh chadal muutai khyn dee. Zakhirliin ajliig ykhdel shig l khiideg khyn dee.