СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

СУРВАЛЖИЛГА: Байраа "Эмнэлэг болгоход бэлэн" гэж ам алдсан МЗХ-ныхон МХЕГ-ын дүгнэлтээр мэлзэх үү

"Монголын залуучуудын холбоо"-ны дөрвөн давхар саарал барилгыг хүүхдийн эмнэлэг болгох уриалга нийгмийн сүлжээнд хүчээ авсан. Дэмжиж буй иргэд цөөнгүй байсан тул тус барилгын тухай асуудал анхаарал татах сэдэв болсон юм.

Яг тухайн үед "Монголын залуучуудын холбоо"-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Байраа эмнэлэг болгоход татгалзах зүйлгүй" хэмээн ам алдаж байв.

Энэ асуудал өдгөө ямар шатандаа яваа, ажил хэрэг болж эхэлсэн эсэх талаар бид тал талын байр суурийг сонирхож үзлээ.

Хүүхдийн эмнэлэг болгох санаачилгыг анх цахим орчинд гаргаж байсан "Gerel Media" группийн захирал Ж.Отгонбаяр О.Гэрэлт-Одод санал тавьж, ярилцаад ЭМЯ-нд уламжилсан байна. Эл саналын дагуу "Монголын залуучуудын холбоо" МХЕГ-т өөрсдийн байрыг эмнэлэг болгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хандсан гэх мэдээлэл байна.

Сэтгүүлч П.Урнаа өнөөдөр онцолсон сурвалжилгаа хэрхэн тоймлон ярьсныг хүргэж байна.


-МЗХ МХЕГ-ААС ДҮГНЭЛТ ГАРСАН ГЭЖ ХУДАЛ МЭЛЗЭВ ҮҮ-

Хамгийн түрүүнд бид "Монголын Залуучуудын холбоо"-гоор орж, эл асуудлыг тодруулсан юм.

Ингэхэд тус байгууллагынхан "Манай удирдлагууд 21 аймгаар явж ажиллаад ирсэн. Одоо нийслэлийн дүүргүүдээр явж байна. Маргааш /2022.05.26/ өглөө ирнэ. Ямартай ч манай холбооны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэдэг дүгнэлт МХЕГ-аас гарсан. Нэгдүгээрт, насжилт өндөртэй. Хоёрдугаарт, эмнэлгийн зориулалтаар тохижуулах боломжгүй. Гуравдугаарт, дэд бүтэц зэргээрээ анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдаагүй байр гэсэн дүгнэлт гарсан. Илүү тодорхой мэдээллийг манай дарга нар ирэхээр авч болно" хэмээсэн юм.

Харин Багануурт ажиллаж яваа "Монголын Залуучуудын холбоо"-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой холбогдож тодруулах гэсэн боловч, утсаа авсангүй.

-НМХЕГ: МАНАЙХ ДҮГНЭЛТ ГАРГАДАГГҮЙ, МХЕГ: МАНАЙХААС ДҮГНЭЛТ ГАРГААГҮЙ-

Энэ дагуу бид НМХЕГ-аас тодрууллаа.

Тус байгууллагын зүгээс "Манайх барилгын ашиглалтад зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага биш. Тэгээд ч манайхаас "Монголын залуучуудын холбоо"-ны байртай холбоотой ямар нэгэн дүгнэлт гаргаагүй" хэмээлээ.

Харин МХЕГ-аас "Манай байгууллага залуучуудын холбооны байгууллагатай холбоотойгоор дүгнэлт гаргаагүй" хэмээсэн юм.

-ЭМЯ: ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ ЭМНЭЛЭГ БОЛГОХ АЖИЛ СОШИАЛ САНАЛ ТӨДИЙ ШАТАНДАА БАЙНА-

Харин Эрүүл мэндийн яам: Одоогоор эл асуудал ямар нэгэн байдлаар манай яаман дээр ажил хэрэг болж өрнөөгүй. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн барилгын дүгнэлт гарах учиртай. Цаашлаад манайд эмнэлгийн зориулалтаар ашигла гэсэн чиглэл ирж байж дараа дараагийн процесс өрнөх ёстой. Одоогоор цахим орчинд гаргасан санал төдий байгаа учир албан ёсоор ажил хэрэг болж эхэлсэн зүйл алга" хэмээлээ.

Тэгэхээр Монголын залуучуудын холбооны байрыг хүүхдэд зориулсан эмнэлэг болгох эл санаачилга цахим орчин хөвөрсөн давалгаанаасаа хэтэрч ажил хэрэг болоогүй байна. МХЕГ дүгнэлт гаргаагүй юм бол МЗХ худлаа хэлж, мэхэлсэн болж таарах уу.

Төрийн бус байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага өнөөдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд О.Гэрэлт-Одын нэр дээр бүртгэлтэй байна. Холбоо дөрвөн давхар байшингийнхаа хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг, бусад давхруудаа түрээсэлдэг. Түрээсийн үнэ нэг м.кв нь 40 мянган төгрөг орчим гэдэг мэдээлэл байна. Түрээсийн орлогоос нэг ч төгрөг улсын төсөвт ордоггүй. Мөн холбоо нь жил болгон шагнал гардуулах үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү тараадаг шагналаараа ч багагүй орлог олдог.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Нэгэнт эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарвал асуудал өөр. Эмнэлгийн үйл ажиллагаа зориулалтын стандартын шаардлага хангасан байранд явагдах учиртай.

Харин сошиал саналыг хүлээж авч буй мэт хандлага үзүүлээд, МХЕГ-ын дүгнэлтээр "бухаад" өнгөрөх хандлага дарга нарт нь байгаа юу. Улсад татвар төлөхгүй мөртлөө ихэнх зай талбайгаа түрээсэлж, шагнал тараан орлог олдог тус байгууллагын асуудлыг ингэсэн ч үргэлжлүүлэн хөндөх нь зүйн хэрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-27 09:07

Нэгэнт эмнэлгийн зориул####таар ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарв#### асууд#### өөр.

Зочин
Зочин
2022-05-27 11:17

Энэ новшнууд бол чадахгүй яаж хулгай луйвар хийж хэний суганы үс ########ний ####чуур болж амар хялбар мөнгөтэй болох вэ гэж боддог

admin
Editor
admin(@photo)
2022-05-27 14:11

Last edited 1 Сар Өмнө by admin
Зочин
Зочин
2022-05-27 15:40

шууд эцэг эхчүүд минь очиж хөөж гаргая

Зочин
Зочин
2022-05-27 15:46

Нинжин сэтгэлтэй байгааа ч. Хүүхдийн эмэнэлэг болгоход татг####зах зүйлгүй гэсэн хэрнэээ хариулт өгөх хүнгүй хөдөө явчихсан, насжилт хүрэхгүй ч гэх шиг инээдтэй юмаа нээрээ

Зочин
Зочин
2022-05-27 15:46

Энэ нийгэмд Поп Данзангууд тасрахгүй төрөх юм аа. Уул нь эмнэлэгийн барилга өөр стандарттай, тусгай зориул####тын лифт, агааржуул####т, 00 өрөө, эрүүл ахуйн орчинтой баймаар. . .

Зочин
Зочин
2022-05-27 15:47

Эмнэлгийн стандард тохирох юмуу.

admin
Editor
admin(@photo)
2022-05-27 15:51

0лдпбөаөа

Last edited 1 Сар Өмнө by admin
Зочин
Зочин
2022-05-27 15:54

тэгвэл цэцэрлэг болгооч энэ бол төрийн мөнгөөр боссон болохоос биш хэдэн юмнуудыг ашиг олдог газар биш байхаа

Зочин
Зочин
2022-05-27 23:42

Хэт битгий туйлшраад бай, байшин л харагдв#### эмлэг болго гэж орилолдоод тэнэгтээд. Энэ байр эмнэлэгийн стандарт биш, байршил нь соёл боловсрол офист тохиромжтой. МЗХ ны удирдагад т#### зассангүй , эмлэгийн барилга нарийн стандарт шаардлагатай тул тохиромжгүй

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x