ҮЙЛ ЯВДАЛ: “Харанга” хамтлаг мэдээлэл хийнэ
Blue sky зочид буудлын 3 давхарт Topaz танхимд
09:00 цагт Сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл дугуй ширээний ярилцлага болно.
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагаас Барилга, хот байгуулалтын яамны "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" эхэлнэ.
“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т Барилга, хот байгуулалтын яамны харьяа газар, агентлагууд, төрийн болон ТББ, мэргэжлийн холбоод, барилгын салбарын ААН зэрэг 40 орчим байгууллага оролцож ажлаа тайлагнахын зэрэгцээ иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
БСШУСЯ-ны 115 тоотод
10:30 цагаас Энэ сарын 27-нд болох шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурал болох гэж байгаа. Эрдэмтэд үзэл бодлоо илэрхийлэх, төрд үгээ хэлэх энэхүү арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр болно.
"Novotel" зочид буудалд
12:00 цагаас "Харанга" хамтлагийн 30 жилийн ойд зориулсан "Харанга 30 жил - Замд гаръя" тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр тоглолтоос гадна шинээр гаргах цомог, пянз, баримтат нэвтрүүлэг, реалити шоуныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд
13:00 цагт "Намрын ногоон өдрүүд 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Алсыг харъя-Органикийг сонгоё" өдөрлөг болно.
Гадаад харилцааны яам
09:00-17:00 цагт Энэ сарын 23-28-ны өдрүүдэд Зэрлэг амьтдын асуудлаарх Төв болон зүүн хойд Азийн бүсийн экспертүүдийн уулзалтыг 3 үндсэн сэдвийн хүрээнд долоо хоногийн арга хэмжээ болгон зохион байгуулж байна. Үүнд,
-9 дүгээр сарын 23-ны өдөр – Зэрлэг амьтдын худалдаа
-9 дүгээр сарын 24-ны өдөр – Зэрлэг амьтдын өвчлөл
-9 дүгээр сарын 25-28 - Төв азийн хөхтөн амьтны хамгаалах хамтын ажиллагаа гэсэн хэсгүүдтэй байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.