Нийгмийн

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут

Тавдугаар сарын 28-ны бямба гарагт олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Марафоны зохион байгуулалтын талаар өмнө нь мэдээлсэн бол энэ удаад гүйлтийн маршрутыг хүргэж байна.  

5000 м: /ГАРАА/ -Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан-Энхтайваны өргөн чөлөө-Цэцэг төв-Зоос гоёл-МУИС-Бээжингийн гудамж -Чингис зочид буудал-Бөхийн өргөө-Энхтайваны өргөн чөлөө-СЭЗИС- МУБИС-Дуурь бүжгийн эрдмийн театр-Д.Сүхбаатарын талбай /БАРИА/ 

10.000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннел /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/ 

Хагас марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннел /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 2 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/

Бүтэн марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 4 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/ 

10 км, 21 км, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай тул эдгээр зайнд оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл бүртгэж, бүртгэлийг хаана.

БАРИАНД ОРСОН БҮХ ТАМИРЧНЫГ ДУРСГАЛЫН МЕДАЛЬ ӨРГӨМЖЛӨЛӨӨР  УРАМШУУЛНА

Марафон гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21095м, 42195м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Мөн барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль өргөмжлөлөөр  урамшуулах юм.  5000 м зайд гүйх 12-17 насны ангилалд эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.  Марафон гүйлтийн олон улсын тэмцээний үеэр  нийтийн тээврийн хэрэгслийн төлөвлөлт зохицуулалтыг https://ulaanbaatar.mn/news/16737  холбоосоор орж үзнэ үү.

“УЛААНБААТАР МАРАФОН – 2022” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ХӨТӨЛБӨР

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button