Нийгмийн

Хүн төвтэй барилгын төлөвлөлт яагаад чухал гэж

“Хотжилтын давлагаа тогтвортой өссөөр байвал 2050 он гэхэд дэлхий дээрх хүн амын 3/2 хувь нь хотод амьдрах аж”.

Дэлхий дээрх хүн ам одоогоос ердөө 30 жилийн дараа 9.7 тэрбумд хүрэх тооцоолол бий. Эдгээр хүмүүсийг нийт хуурай газартай харьцуулбал 70-аас их хувь нь хот суурин газарт төвлөрөх аж. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний хөгжлийн дараагийн шинэ даалгавар бол гарцаагүй эмх цэгцтэй, ухаалаг хотыг төлөвлөх явдал юм. Харин одоогийн байдлаар манай гараг дээрх нийт хүн төрөлхтний тал хувь нь хотод буюу ямар нэгэн барилга байгууламж, орон сууцанд амьдарч байна. Хэрэв энэ хэвээр хотжилтын давлагаа тогтвортой өссөөр байвал 2050 он гэхэд дэлхий дээрх хүн амын 3/2 хувь нь хотод амьдрах аж. Тиймээс бидний урд нүүр тулан ирж буй хотжилт хэмээх суурьшлын хэв маягт ухаалгаар дасан зохицож, зөв төлөвлөх шаардлагатай.

Олон улсад хотжилтыг хүний амьдралын чанарт нийцүүлэхийн тулд “Human scale planning” буюу хүн төвтэй төлөвлөлтийг эрхэмлэдэг нь санамсаргүй зүйл биш. Энэ нь тухайн барилга хүмүүст хэр ээлтэй баригдсаныг илтгэх шалгуур гэж хэлж болно. Хэрэв хүн төвтэй төлөвлөлт гэж юу болох талаар гайхаж байвал шат яагаад хүний энгийн алхаанд тохирсон байдгийг, яагаад халуун, хүйтэн усны тохируулга бий болгосныг, яагаад бид өдөр бүр хаалгаар орж гарахдаа толгойгоо цохидоггүйг анзаараарай. Өөрөөр хэлбэл, хүн төвтэй барилгын жижиг деталь болгон хүний эргономик хөдөлгөөн, амьдралын хэв маягт зориулагдсан байдгийн учир шалтгаан энэ ажээ. Харин үүнийг бүхэл бүтэн цогц хороолол, хотын төвшинд төлөвлөнө гэдэг цаг хугацаа, судалгаа, хөрөнгө, ур чадвараас гадна сэтгэл шаарддаг.

“Барилгын ямар ч стандартгүй, хэт шигүү, дуу чимээтэй, хүүхдэд ээлгүй, давчуу төлөвлөлт бол урт хугацааны турш хор уухтай яг ижил нөлөө үзүүлдэг”.

Нэг хэсэг бэнчинтэй хүмүүсийн хувьд барилгын салбарт хүч үзэх нь бараг “тренд” байсан саяхныг хүртэлх цаг хугацаанд Улаанбаатарт маань маш олон барилга байгууламж сүндэрлэсэн. Мэдээж амьдрах орчноо сайжруулах эрмэлзэлтэй хүмүүст чамлахааргүй үр өгөөжөө өгсөн ч нөгөө талд цэвэр, аюулгүй орчинд тоглож наадах эрхээ “хязгаарлуулсан” хүүхдүүдийн бүхэл бүтэн үе бэлтгэгдсэн гэхэд хилсдэхгүй. Хоорондоо метр хүрэхгүй шахам баригдсан өндөр барилгуудын сүүдэрт ганц хоёрхон төмөр гулсуур, оосор уяа нь тасарсан савлуур байх бөгөөд тэдний алийг нь ч тоолгүй бөөгнөрсөн хог шороогоор тоглох хүүхдүүдийн зураглал танд нэг л танил бас эмзэглэмээр биш гэж үү? Хотжилтын нөлөөгөөр барилгажилт эрчээ авсан ч тухайн барилгыг дагаад бий болох ёстой олон зүйлс орхигдсоны нэг нь тоглоомын талбай. Гунигтай ч нийтийн эзэмшлийн ногоон талбай, стандартад нийцсэн тоглоомгүйн улмаас хэчнээн хүүхэд эрсдэлд орсныг гашуун боловч бодит тоо баримтууд сануулна.

Барилгын ямар ч стандартгүй, хэт шигүү, дуу чимээтэй, хүүхдэд ээлгүй, давчуу төлөвлөлт бол урт хугацааны турш хор уухтай яг ижил нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь ийм жишээг Улаанбаатар хот дахь цөөнгүй барилгаас бид харж болно. Сүүлийн үед хүчирхийллийн тухай их яригдах болсон доо. Муухай үг, үйлдэл хийхээс эхлээд үл тоох нь ч хүчирхийллийн хэлбэрт тооцогддог. Гэтэл хүний амьдралыг тааламжгүй орон зайгаар “хүчирхийлж” буйг та бид үл тоож огт болохгүй.

Хүн амын нягтаршил, орон сууцны буруу төлөвлөлтийг дахин нэг жишээгээр тайлбарлая. Таван ханатай монгол гэр ойролцоогоор 29 мкв талбайтай. Энгийн үед ихдээ 5 хүн амьдрах зориулалттай атал мөнгөө хэмнээд тухайн орон зайн даацыг хэтрүүлж 25 хүн амьдрахаар төлөвлөсөн гэж бодъё. 25 хүний 50 хувь нь автомашинтай ба монгол гэрийг тойруулан автомашинаа байрлуулдаг. Гэвч энэ оршин суугчид тун их хичээсэн ч нэгэндээ огт тайван орон зайг өгч чадахгүй. Ердөө л асуудал энэ. Барилгын даац, орчны зохион байгуулалт, нийгмийн эрэлт хэрэгцээг тооцоолж мэдэрсэн бүтээн байгуулалт Улаанбаатарт минь үгүйлэгдсээр байна. Нэгэнт баригдчихсан, борлуулалтад буй мянга мянган барилга дотроос та бид ипотекийн хөнгөлттэй зээлийн боломжийг ашиглан огт саадгүй худалдан авч болох тул шийдвэр гаргахдаа нухацтай хандахыг үүгээр уриалж байна.

Ипотекийн зээлийн хугацаа бол хүний дундаж наслалтын бараг талтай тэнцэхүйц урт. Тиймээс таны сонгосон тухайн барилга ирээдүйн өгөөжөө хадгалах, амьдралын тань тав тухыг хангахын сацуу үнэ цэнээ алддаггүй байх ёстой. Мөн таны сар бүр зээлд төлөх дүн бол зөвхөн тухайн орон сууцны талбайгаар хязгаарлагддаггүйг санах хэрэгтэй. Та байрнаас гадна аюулгүй, таатай орчин нөхцөлийг ч худалдан авч буй хэрэг бөгөөд аюулгүй орчин нөхцөлийг шаардах эрхтэй.

Мэдээж хүнд ээлгүй барилгын жишээг дахин нурших илүүц тул энд хүргээд дуусгая. Харин таны хүлээлтэд нийцэх жишиг төлөвлөлт Шинэ Яармаг цогцолбор хороололд бүрэн хэрэгжсэнийг дуулгахад таатай байна. Тус хорооллын барилгууд бүхэлдээ цэгэн төлөвлөлтөөр баригдсан ба аль ч барилга нөгөөгийнхөө үзэгдэх орчин, байгалийн гэрлийг хаахгүйн дээр нэг айл өдөрт хамгийн багадаа 3 цаг нар үзэх аж. Мөн Шинэ Яармаг хороололд 3 төрлийн насны ангилал бүхий хүүхдийн тоглоомын талбай байх агаад  зөвхөн тоглоомын талбайд оногдож буй нийт хэмжээ 393 мкв гэдэг хотод өөр хаана ч байхгүй тоо юм. Хүн байгалийн нягт уялдааг ханган хорооллоо байгальд ээлтэй шийдлээр тохижуулж, нэг оршин суугчид ногдох ногоон байгууламжийн хэмжээг 29.6 мкв байхаар төлөвлөжээ. Энэ мэт жижиг хэсэг бүрдээ анхаарч, Улаанбаатарт маань хот төлөвлөлтийн шинэ босго тогтоож буй хүн төвтэй цогцолбор хорооллын тухай уншигч танд хүргэж буйдаа баяртай байна. Шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж буй Шинэ Яармаг цогцолбор хороолол таны болон танай гэр бүлийн аз жаргалтай амьдрах насан туршийн таатай орон зай байна гэдэгт итгэж болно. Шинэ Яармаг хорооллын гүйцэтгэгчид МиниХОТ төслийнхөө хүрээнд худалдан авагчдадаа ээлтэй орчин болоод уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгосоор байна.

Линк: https://www.newyarmag.mn/zeeliinhuselt

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-30 08:45

Эмх цэгцтэй уха##аг хотхоныг л төлөвлөх хэрэгтэй????

Зочин
Зочин
2022-05-30 10:37

Мэдрэмжиндээ хөтлөгдсөн өвөрмөц бүсгүй юмаа

Зочин
Зочин
2022-05-30 10:40

Манайхан өөрсдөө их завааан шүү. Сайхан хотхон төлөвлөлөөд бий боллоо гэхэд оршин суугчид тоглоомын төв дээрээ шүлсээ хаядаг, хогоо хаа сайгүй хаядаг гэх мэт үзэгдлүүд энүүхэнд оршисоор л байдаг. Аль ##ь т##даа хандлагаа цэгцлэх хэрэгтэй

Их мэдэх
Их мэдэх
2022-05-30 11:36

Энэ зарагдаж байгаа байрнуудын мөнгийг яагаад Хөгжлийн Банкны өрөнд хурааж болохгүй болчихоод гонгиноод баынаа

guyuu
guyuu
2022-05-30 20:27

ene heden jil yasan ym ? hun bj buteen baiguulalt hiigdeegui m#l tuvtei bj iree yu ? yu yriad bn aa?!

Холбоотой мэдээ

Back to top button