ВИДЕО КОНТЕНТУЛС ТӨР

Ч.Ундрам: Хүүхдийн тэтгэмжийг нэмж, эцэг, эхийнх нь данснаас шууд татдаг болгоно

УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, өргөн барих гэж байна. Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.

-Сайн байна уу та. Гэр бүлийн тухай хууль дахиж нэмэлт өөрчлөлт орохгүйгээр 15-16 жил болсон гэсэн. Хэрэгцээ, шаардлага байхад энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийхгүй яагаад ингэж удаашруулсан юм бол?

-Гэр бүлийн тухай хууль 1999 онд анх батлагдсан юм билээ. Одоогоос 23 жилийн өмнө гэсэн үг. Хуулийг уншихад яг тэр үеийн сэтгэлгээ, нөхцөл байдалд тааруулсан хууль байна. 23 жилийн дараа бүх хүн өөрчлөгдсөн. Нийгэм өөрчлөгдсөн. Үндсэн хуулиа хүртэл өөрчилнө гэж ярьж байна шүү дээ. Түүнээс хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон.  Ингэхдээ жижиг сажиг өөрчлөлтүүдээс гадна эмэгтэйчүүдийн эрх 1зүйн байдлыг дордуулсан заалтууд орж, батлагдаж явсан юм билээ. Тэгээд Засгийн газраас гэр бүлийн тухай хууль дээр ажиллаж байгаа гэдэг мэдээ байдаг боловч ямар өөрчлөлт хийгээд, яагаад удаад байгаа талаар мэдээлэл ирдэггүй. Би УИХ-ын гишүүн болсноос хойш хоёр жил болж байна. Энэ хугацаанд лав өргөн барьсангүй.

-Өргөн барихгүй, өөрчлөхгүй байгаа шалтгаан нь юу байгаа юм бол?

-Хэд хэдэн удаа асуусан. Гэр бүлийн маргаан, хэл ам ихтэй кэйсүүд олон байдаг учраас өргөн баригдахгүй байна гэж ойлгосон. Эмэгтэй гишүүд хангалттай хүлээлээ. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд өөрсдөө санаачлаад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад, өргөн барих гэж байна.

-Хэзээ өргөн барих вэ. Боловсруулаад дуусчихсан уу?

-Дууссан. Маргааш буюу энэ сарын 31-нд УИХ-ын даргад өргөн барина.

-Хуулийн төслийн агуулга юу вэ?

-Монголчууд бүгд мэдэж байгаа. Сүүлийн үед сошиал орчинд, мэдээллийн хэрэгслүүдээр маш олон эмэгтэй хохирч байгаа асуудлууд ил болж байна. Үр хүүхдээ тоодоггүй, хаячихдаг, эмэгтэйчүүдийг зөвхөн бие махбод биш эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд байлгадаг маш олон хэцүү кэйсүүд гарч байна. Эмэгтэй хүнийг янз бүрээр бичлэг хийгээд түүгээр нь шантаажилдаг. Гэх мэт итгэж боломгүй аймшигтай мэдээллүүд гарч байна .Үүнтэй холбоотойгоор хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд байна. Тиймээс хуулийн төслөө хүүхдүүд рүү чиглүүлсэн агуулгаар өргөн барих гэж байна.

-Хүүхдүүд рүү чиглэсэн гэдгээ тодотгоод ярихгүй юу?

-Нэгдүгээрт тэтгэмжийн асуудал. Тэтгэмжийн хэмжээ маш бага. Хуулиндаа  тэтгэмжийг тогтоохдоо 11 хүртэлх насны хүүхэд бол амжиргааны баталгаажих доод түвшний 50 хувь, 11-ээс дээш насны бол амжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэхүйц мөнгө олгоно гэж заасан байгаа юм. Амжиргааны доод түвшин гэдэг нь хэдэн төгрөг байдаг юм бэ гээд харахад 230-270 мянган төгрөг. ҮСХ-ны дарга нь үүнийг баталдаг юм байна. Төвийн, баруун,зүүн бүс гэж бүсчлээд баталдаг. Тэгэхээр 11 хүртэлх насны хүүхэд энэ мөнгөний 50 хувийг авна гэхээр 115-135 мянган төгрөг авах нь. 11-ээс дээш насныхан нь 230-270-ийг авна гэсэн үг.

-Сарын тэтгэмжийн хэмжээ гэхэд үнэхээр бага тоо?

-Энэ бол хүүхдийн нэг сарын байтугай долоо хоногийн хүнс авч чадахгүй мөнгө. Иймхэн тэтгэмж тогтоож байна. Тэтгэмж нь тухайн хүүхдийн наад захын хэрэгцээг хангахуйц байх ёстой. Хүнс тэжээл, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээнүүдийг хангахуйц байх ёстой. Хэрвээ ээж нь нялх хүүхэдтэй бол, ажил хийх боломжгүй бол энэ мөнгийг 100 хувь эцгээс нь гаргуулдаг байх ёстой.

-Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-Зардал дээр нь түшиглэж тогтоодог. Эсвэл тухайн тэтгэлэг олгогчийн орлоготой уялдуулж тогтоодог юм билээ. Өнөөдөр энэ 115 мянган төгрөгийг өгч байгаа хүн 5,10 сая төгрөгийн орлоготой байсан ч 115-аас илүүг өгөхгүй байна. Тэгэхээр энэ шударга биш. Тийм учраас хамгийн доод түвшин бол хүүхдийн наад захын хэрэгцээг хангахуйц хэрэгцээнийх нь 50 хувь, түүнээс дээш бол орлоготой нь уялдуулаад нэмдэг байх ёстой.

-Энэ 100 гаруйхан мянган төгрөгийн тэтгэлгээ төлдөг эцэг, эх  маш бага гэсэн судалгаанууд байдаг юм билээ?

-Тэтгэлгээ төлдөг эцэг, эх их ховор байна. Өнөөдрийн байдлаар ҮСХ-ноос гаргасан мэдээллийг харвал тэтгэлэг тогтоолгосон эцэг эхийн 20 хувь нь л төлдөг юм байна. Үлдсэн 80 хувь нь огт төлдөггүй гэсэн үг. Шүүхийн шийдвэрийнхэн энэ мөнгийг сар бүр төлүүлэх гэж маш ачаалалтай ажилладаг, хүндрэл гардаг гэж ойлгосон. Тиймээс шууд данснаас нь суутгадаг асуудлыг энэ хуульд оруулж өгнө гэж бодож байна.

-Тэтгэлгээ төлөөгүйгээс хэдэн төгрөг хуримтлагдсан байдаг юм бол?

-Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдсан байгаа талаар статистик тоо гарсан байна. Үнэхээр эмгэнэлтэй. Тэр олон хүүхэд авах ёстой тэтгэлгээ авч чадахгүй. Ээжүүд нь ихэвчлэн амьдралаа нуруундаа үүрээд явж байгаа нөхцөл байдалтай байна.

-Хуулийн төсөлд өөр онцлох ямар заалт оруулж байна вэ?

-Хамтран амьдрагчийн асуудал. Өмнө нь Гэр бүлийн тухай хуульд байсан асуудлыг аваад хаячихсан юм билээ. Гэрлэлтээ бүртгүүлээгүй маш олон гэр бүл байдаг. Тэгсэн хэрнээ олон хүүхэд төрүүлчихсэн. Гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхдийг нь гаргаад байж байтал эцэг нь, эх нь нэг өдөр “Би явлаа” гээд яваад өгдөг тохиолдлууд гараад байна. Хэрвээ нэг хаяг дээр тодорхой хугацаагаар амьдраад салах бол яг Гэр бүлийн хуулиар зохицуулах ёстой гэж тусгах гэж байна. Тухайн хамтын амьдралын хүрээнд босгосон эд хөрөнгө, үр хүүхдийн асуудлыг яг гэр бүлийн хуулиар зохицуулах ёстой. Ялангуяа гададаад ажиллаж, амьдарч байгаа монголын иргэншилтэй хүмүүс энд ирж бүртгүүлж чаддаггүй. Мөн хөдөө орон нутгийн харьяалалтай хүмүүс, эсвэл бүртгүүлэхийг огт хүсдэггүй хүмүүс байна. Тиймээс эмэгтэй гишүүдийн хамт энэ хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.

-Гэрлэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулах ёстой гэдэг зүйл байх ёстой гэж үзэх хүмүүс олширсон байна. Үүнийг хуулийн төсөлдөө тусгасан уу?

-Ийм асуудал тусгаагүй. Ер нь гэрлэхийн өмнө гэрээ байгуулах асуудал нээлттэй. Манай соёлтой холбоотой ч юм уу, аливаа зүйлийг үзэх үзэлтэй холбоотойгоор тэгж гэрээ байгулдаггүй юм билээ. Залуучууддаа зөвлөхөд гэр бүл зохиох гэдэг бол маш том хариуцлагын асуудал. Тиймээс маш сайн бодож байж гэр бүл болмоор байна. Хамтын амьдралынхаа өмнө хариуцлагын гэрээ байгуулах асуудлыг ярилцах ёстой. Гэр бүл зохиохоосоо өмнө аль болох хүүхэдтэй болохгүй байх. Ингээд гэр бүл зохиогоод нэгэнт хамтын амьдралаа эхлүүлсэн бол насан туршдаа тэр хүүхдийн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэдгийг сайтар ойлгох чухал.

-Ярилцсанд баярлалаа.  

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2022 08:17

Zuv shiidver baina

Зочин
Зочин
5 сар 30, 2022 08:18

Hha huuhdiin munguu uguhgui zugtaadag garuudad

Зочин
Зочин
5 сар 30, 2022 08:23

Buur barij horih heregtei

Зочин
Зочин
5 сар 30, 2022 08:34

Зөв шүү

Зочин
Зочин
5 сар 30, 2022 08:39

Эмэгтэй гишүүд л ийм зүйл дээр манлайл�##� хандах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
5 сар 30, 2022 08:51

зөв шийдвэр зөв сэтгэсэн шийдвэр байна сайн амжилт хүн бүхэнд хүрнэ

Зочин
Зочин
5 сар 30, 2022 09:57

Дансгүй хүний юунаас нь татах уу Монголд дансгүй хүн маш олон шүү ажил ч олдохгүй байхад юуны данс вэ

Иргэн
Иргэн
5 сар 30, 2022 10:03

Garchig n oilgomjgui um.?

Зочин
Зочин
5 сар 30, 2022 11:08

зөв

Зочин
Зочин
5 сар 30, 2022 11:10

Дансгүй хүний юунаас нь татах уу Монголд дансгүй хүн маш олон шүү ажил ч олдохгүй байхад юуны данс вэ

Зочин
Зочин
5 сар 30, 2022 11:19

Хөгжлийн банкны өрөө төл гачин хүүхэн

zochinemee
zochinemee
5 сар 30, 2022 12:57

emegteichuud shunaliin setgeleer tohiroogui baihdaa jiremselj tetgemj bairiig erchuudees bulaaj hooliig ni ch hiij halamjlahgui uranhai oimstoi mungiig ni huraaj avchihaad sal tetgemj avna geed uursduu bardaj yavdag ni ih bolson, jiremsen bolj avaad erchuudiig heruuleer zalhaaj eh egch duus huchirhiildeg boljee, er hund hunii erh ogt hamaagui hiili hiivel hunii erhiin baiguullaguudad handatsgaaya

Otgoo
Otgoo
5 сар 31, 2022 12:06
Reply to  zochinemee

Jinhene hutsdg haltar bna.

хэрэглэгч
хэрэглэгч
5 сар 30, 2022 13:00

Уос эх орноо хөгжүүлэх тухай яриач ээ. хүүхдийн мөнгиөөр шоу хийхээ боль, хийх ажилгүй хүмүүс, монголчуудыг тэнэг гээд доромжлоод байгаа юи уу, хүүхдэд ээлтэй орчин, цэцэрлэг сургууль ханг�##�тгүй, хүүхдүүдийн хүмүүжил сул дорой байна

Otgoo
Otgoo
5 сар 31, 2022 12:07

Teneg p###a ve!!!

zochinemee
zochinemee
5 сар 30, 2022 13:03

erchuudiig deeremdej daralj amidrahad huuhduudiig zevseg bolgodog emegteichuud zovj yavaagaasaa ih bolson,huuli chini erchuudiin l esreg bolvol yaponchuud shig huuheldeitei untaad hun amiin usult zogsono shuu,er hund hunii erh ogt hamaagui bolchivol

Зочинчсрол
Зочинчсрол
5 сар 30, 2022 14:53

Хөгжлийн банкны зээлээ төлөөчээ чи.

Erchuud bish em
Erchuud bish em
5 сар 30, 2022 17:31

Дандаа эр хүнийг муутгах т�##� руу чиглээд байна. Хүүхдээ хаяад явсан зөндөө ээж байна. Шүүхээр с�##�ахдаа бол эрчүүд бүх хөрөнгөө өгдөг. Эм хүн хэл амтай гэхээрээ ингэж дээрэлхэж болохгүй

зочин
зочин
5 сар 30, 2022 22:35

С�##�аад байждээ авгай хүүхнүүд.Архичин хүүхнүүдэд амар болждээ. Эрчүүд,архичин цадиггүй замбараагүй авгөй хүүхнүүдэд дээрэлхүүлээд л гудманд гараад байждээ. ХАРИН НЭГ ЗҮЙЛ БИЧИХЭД: ХҮҮХДИЙН ТЭТГЭВЭРЭЭС НААНА ГЭР БҮЛИЙН ХУУЛИЙГ ЧАНГАТГАЖ ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА,ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, ҮР ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО, ЭХНЭР НӨХӨРИЙН ХҮНДЛЭЛ ГЭЭД БҮГДИЙГ ХУУЛИНД СУУЛГАЖ ӨГЧ ГЭР БҮЛИЙГ БҮТЭН АВЧ ҮЛДЭХ ТАЛ ДЭЭР АНХААР ГИШҮҮД ЭЭ!!!!!! ТҮҮНЭЭС ХҮҮХДИЙН ТЭТГЭВЭР ЭЦГЭЭС НЬ АВЧ ӨГНӨ ГЭЭД СОЛИОРООД БАЙВАЛ НААД ЯНХАН АРХИЧИН БУЗАР АВГАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС БОЛСОН БОХИР АРГА УЛАИ ЦЭЦЭГЛЭНЭ ШҮҮ.ХИЧНЭЭН ОЛОН ЭРЭЭС ХҮҮХЭДТЭЙ БОЛООД ХИЧНЭЭН ОЛОН ЭРЭЭС МӨНГӨ СААЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ

Зочин
Зочин
5 сар 31, 2022 00:16

Y####n huuhen mini hogjiliin banknii oroo tolooch huuhedii mongiig ugaaj mongo bosgoj ideh aragaa oloo Yu goridsnii chini garz shuu ene avgain ashig sonirholiin zorchiliig ni shalga huuli orgon barival mongo oldogoo boliooroi

Зочин
Зочин
5 сар 31, 2022 10:04

Их хурлын гишүүн нэртэй худлаа хүүхэд гэр бүлээр имиж болгон попорч дахин сонгогдох гэсэн хэдэн авгай нар байнаа
Юм бол хүүхдээр түрий барина хүүхэд хүүхэд гэж мөнгө цохидо авгай нарын бүлэг биздээ

Зочин
Зочин
5 сар 31, 2022 12:24

БИТГИЙ ХУЦАЛДААД ТЭНЭГТЭЭД БАЙ ҮХСЭН АЦААРАА ЗӨВ ШИЙДВЭР БАЙДАГ ЮМ МУУСАЙН АЛЦГАР ХҮҮХНҮҮДИЙГ ХҮЧИНДЭЖ ХҮҮХЭД ХИЙЧИХЭЭ ЮУ?МАЛ БОЛТЛОО АЖИЛЛААД ИРЭХЭД НЭГ ЮМАНД ХУСУУЛААД ХЭВТЭЖ БАЙХААР БИД ЯАХЫН.ЭНЭ ЯЛГАА САЛГААГ ОЛООЧ ТЭГЖ ЯРИВАЛ НӨХӨР ДЭЭРЭЭ ХҮҮХДҮҮДЭЭ ОРХИОД ӨӨР ЭРИЙН БООВ ШҮТЭЭД ЯВЦАН АЛГАРААС ЭЦЭГТ МӨНГӨ ӨГӨХ ҮҮ? ОДОО ЭРЧҮҮД МАШ ИХ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ ҮҮНЭЭСЭЭ БОЛООД НАРИЙН МЭРЭГЖЛИЙН АРХИЧИН БОЛООД ГУДАМЖИНД ГАРЧ БАЙНА.ЖИШЭЭ НЬ ЧИ ХАЖУУ ХАШААНЫ ХОРЛООГ ХАР НӨХӨР НЬ ПЭЭРУС АВААД ӨГЦӨН БАЙНА БУЛГАН ШУБА ӨМССӨН БАЙНА ХОЁР ЧИХЭНДЭЭ ЗҮҮСЭН АЛТАН ЭЭМЭГ НЬ ХҮНДДЭЭД БАЙНА ГЭЖ ХУЦНА ӨӨРИЙГ НЬ ХАРАХААР АРЧААТАЙ БИШ АВЧИРСАН МӨНГӨӨР НЬ ХЯТАД БАНДААШ ЛЭЭВЧИГ АЦРААД ОВООЛЦОН ТҮҮНИЙГЭЭ УГААХГҮЙ ҮНЭР ОРЦОН ХИРЭЭ МЭДЭХГҮЙ БАЙЖ ҮС ХУМСАА ЯНЗЛУУЛНА ТЭРНИЙХ НЬ ЗАВСАР ХИР ЧААЦАН МУУГАА МЭДЭХГҮЙ ЖИП УНАСАН ЗАЛУУСЫН ӨМНҮҮР БӨГСӨӨ ХӨДӨЛГӨӨД ЖАРВАЛЗААД ГҮЙЧИХНЭ ЭРЧҮҮДЭЭ ЭРХИЙХЭЭ ТӨЛӨӨ ЖАГСАЦГААЯ ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ДОТРООСОО ХӨӨРХИЙ ИХЭЭР ДАРЛАГДАН ЗОВСОН ЭРЧҮҮДЭЭ АВАРЦГААЯА

Зочин
Зочин
5 сар 31, 2022 12:41

Зочин. Ч. Ундрам гишүүний санаачилсан хуулийн төсөл маш зөв болсон бна. Бид дэмжиж бна.

Гомо
Гомо
6 сар 1, 2022 01:52

Авгай авах гэж байсийн болихоос

Зочин
Зочин
6 сар 11, 2022 07:57

Зөв.. Бүүр гадагшаа гарах эрхгүй болгох хэрэгтэй.. Төлж дууст�##� нь.. Мөн хэмжээ үнэхээр бага.. Сүүлийн хэдэн өгүүлбэр яг зөв хэллээ..

ennie
ennie
12 сар 14, 2022 03:42

Энэ х�##�тар авгай төрийн ордноос �######�аагүй л бна уу

Хэхэ
Хэхэ
9 сар 17, 2023 06:38

Өөрөө баахан гэр бүлийн асууд�##�тай нөхрөө араар нь тавьдаг хүүхэн....

Хэхэ
Хэхэ
9 сар 17, 2023 06:45

Өөрөө баахан гэр бүлийн асууд�##�тай нөхрөө араар нь тавьдаг хүүхэн....

Холбоотой мэдээ

Back to top button