УЛС ТӨР

Говьсүмбэр аймагт дулааны станц барих ажил эхэллээ

Говьсүмбэр аймагт найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн системийг байгуулж, хэрэглэгчдийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах дулааны станц баригдахаар шав тавилаа.

Энэхүү станц 2024 онд бүрэн ашиглалтад орсоноор төр, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй орон сууц дулаан болон хэрэглээний халуун усанд холбогдох юм. Шинээр баригдах дулааны станц нь орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг болсон агаарын бохирдлын асуудлыг бууруулахад үлэмж их хувь нэмэр оруулна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний санаачлан хэрэгжүүлж буй төвлөрлийг бууруулах зорилтын хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар болсон.

Говьсүмбэр аймагт дулааны станц ашиглалтад орсоноор энэхүү бодлогын хүрээнд олон тооны хямд өртөг бүхий тохилог орон сууц баригдах нөхцлийг бүрдүүлэх юм. Шинээр суурилагдах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух нь ашигт үйлийн коэфциент (85-90%) өндөртэй тул түлшний бүрэн шаталт явагдсанаар нүүрсний хэрэглээ, үнсний гаралтыг бууруулах юм. Мөн дулааны станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын утааны гол бохирдуулагчдын дундажтай харьцуулахад хүхэр, азот, тоосонцрыг 70-90 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-30 09:52

Ene nuhriig muulaad l baidag avsan toirogtoo bol yum hiichih yumaa. Suhbaatar duuregt su giin zam stants geed aimar tom ajluud baidagdaa

Батаа
Батаа
2022-05-30 09:53

Сү ч бяртайлдаа

Зочин
Зочин
2022-05-30 10:29

Su.Batbold govios ner devsheed oird Dundgovi, Govisumber ih anhaarald ih orj baina shuu. Odoo tenstvertei hugjuuleh ni zuv shd

Зочин
Зочин
2022-05-30 11:12

Батболд тойрогтоо их юм хийж дэ

Их мэдэх
Их мэдэх
2022-05-30 11:40

М�##�нуудаа энэ хулгайчын хийсэн ажил биш би нээе гэж гуйхгүй юу даа. Хэзээ та нар эрүүл хүний сэтгэхүйгээр сэтгэж үнэн зөвийг ойлгож ялгаж сурах юм эргүү м�##�нуудаа

Холбоотой мэдээ

Back to top button