СПОРТУЛС ТӨР

Баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө яаралтай батална

МАН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Тэрбээр "УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд зааснаар УИХ 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Зургаадугаар сарын 30 гэхэд 75 хоног гүйцэх ёстой. Гэхдээ долдугаар сарын 08 хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөж байна. Хэд хэдэн том хуулиуд Засгийн газар болон гишүүд өргөн барьсныг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг хаврын чуулганд багтааж батална.

Баяр наадмын тухай хуулийг батлахаас өөр арга байхгүй. Ажлын хэсэг ажиллаж байна. Нэг нь Засгийн газраас өргөн барьсан хууль. Нөгөө нь Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн барьсан хууль. Нэгтгэж хэлэлцээд, цаад хугацаа зургаадугаар сарын 20 гэхэд батална" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button