Нийгмийн

Д.Ганбатаас салах гэсэн АН-ын бүлгийнхэн МАН-ыг царайчлахаас өөр сонголтгүй

АН-ын бүлэг сүүлийн хэдэн долоо хоног хуралдсангүй. Одоо энэ намын бүлгийг ажилд нь оруулж, сөрөг хүчнийг сэргээх эрх мэдэл нь УИХ-ын даргын, гишүүдийн гарт ирчихээд байна. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлэг нэгдмэл байх эсэхийг Г.Занданшатар дарга шийдэхээр хүлээгдэж байна.

Учир нь хэдэн долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын гишүүд бүлгийн хурлаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Гэвч шийдэлд хүрч чадалгүй, дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон. Ингэхдээ Д.Ганбатад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх долоо хоногийн хугацаа өгсөн гэх яриа ч гарсан. "Хэрвээ энэ хугацаанд ажлаа өгөхгүй бол намын бүлгийг албан ёсоор задалж, зөвлөл болгоно", мөн ҮХЦ-д хандана гэж түүнийг "сүрдүүлсэн". Гэвч Д.Ганбат сүрдүүлгэд автаагүй юм. Тиймээс аргаа барсан АН-ын бүлгийн гишүүд Д.Ганбатыг бүлгийн даргаас зайлуулах эцсийн аргаа олсон нь хуулийн төсөл өргөн барих.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар энэ сарын 18-нд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Төслийн агуулга нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсгийг нэмэхээр тусгасан байна.

Үүнд, “31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.”

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хуулийн төслийг УИХ-ын дарга төрийн байгууллалтын байнгын хороонд шилжүүлжээ. Тиймээс одоо уг хуулийн төслийг хэлэлцэх процесс хэдий хэр удна, АН-ын бүлгийн асуудал төдий чинээ удаан гацна гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-31 09:27

Одооо АН нам болио. Та хэд төрд хэрүүл хийх гэж гарсан юм уу, улсаа хөгжүүлэх гэж гарсан юм уу.

Зочин
Зочин
2022-05-31 09:27

Нэг хүн ял ава�##� биз АН дандаа л улс төржүүлэх юм аа хулгай хийсэн бол ялаа эдлэх ёстой

Зочин
Зочин
2022-05-31 19:43

Ганбат бол бөөлжисний сав

Зочин
Зочин
2022-06-01 11:34

АРДЧИЛСАН НАМ ГЭЖ НЭГ МУУ НОХОЙНЫ ЖОГОРХОЙ ХООРОНДОО ЭВ ТҮНЖИНГҮЙ АЦНУУД ЮМАА. ХООРОНДОО УЧРАА ОЛОЛЦОХГҮЙ БОЛОХООР АХ НАМ НЬ САЙХАН ДООРООС НЬ ГАЛ ӨРДӨӨД ЖИНХЭНЭ ЯНХАН ХҮҮХНИЙ БОХИРДСОН ДОТООЖ БОЛЛОО. ӨШӨӨ Ч ХООРОНДОО ТОЛХИЛЦООД БАЙ ТЭГЭЭД ТАРААД МӨР МӨРӨӨ ХӨӨГӨӨД МЭРЭГЖЛИЙН АРХИЧИД БОЛЦГОО ГЭЖ ЕРӨӨЕ.МАНАЙ НАРАНТУУЛЫН АРЫН МАНГАСЫН ХААЛГАНД БӨӨНӨӨРӨӨ ИРЭЭРЭЙ УРЬЖ БАЙНА ТАВТАЙ МОРИЛ ГӨЛӨГНҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button