ЭРҮҮЛ МЭНД

40-60 насны эрэгтэйчүүдэд элэгний үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Монголчуудын дунд элэгний хорт хавдар, элэгний хатуурал өвчнөөс үүдэлтэй нас баралт элбэг тохиолддог. Тэр тусмаа дундаас дээш насны эрчүүдэд түгээмэл тохиож буй.

"Хаппи веритас" элэгний эмнэлэг сарын хугацаанд өдөр бүр 40-60 насны арван эрэгтэйг үнэ төлбөргүй үзэх шийдвэр гарган ажиллаж байна.

Үзлэгийг доктор Ж.Амарсанаа өдөр бүр үдээс өмнө хийх бөгөөд, хамрагдахыг хүссэн эрчүүд шаардлагатай шинжилгээгээ бүрдүүлж, цаг авснаар боломж бүрдэх юм байна.

Үнэ төлбөргүй үзлэг зургаадугаар сарын 25-нд дуусах аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button