Нийгмийн

УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД: Төрсөн үрдээ мөнгө өгөхөөс "луу унжих" эрчүүд олширсон учраас хууль санаачиллаа

УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн 13 гишүүн Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэхдээ "Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр. Аливаа нийгмийн үндсэн суурь нэгж гэр бүл байдаг. Тиймээс гэр бүлийн тухай хууль суурь хууль байдаг.

Гэр бүлийн хууль нь анх 1973 онд баталж байсан. 1999 онд шинэчлэн найруулаад мөрдөж ирсэн. Түүнээс хойш долоон удаа өөрчлөлт орсон ч салбарын бусад хууль дагаж орж ирээд, жижиг сажиг өөрчлөлт орсон. Түүнээсээ болоод эрхзүйн байдлыг дордуулах нөхцөл үүсгэж байсан юм байна.

Хамгийн гол өөрчлөлт нь хүүхэдтэй холбоотой. Жилд 3391 орчим гэр бүл салдаг юм байна. Жил бүр салалт нэг хувиар нэмэгдэж байна. Тэгэхээр нэг айлын цаана хоёр хүүхэд байна гэж тооцвол 7000 орчим хүүхдийн асуудал хөндөгдөнө. Тиймээс хүүхдийн тэтгэмжийн хэмжээг, төлөлтийн асуудлыг хуулийн төсөлд тусгасан.

11 нас хүрээгүй хүүхэд сард 115 мянган төгрөгийн тэтгэмж тогтоодог. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой нь уялдуулж, орлогынх нь 50-иас доошгүй хувиар тогтооно гэж хуулийн төсөлд тусгаж байна. Мөн хэрвээ хүүхэд хүндээр өвдөж, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж зардлыг төлүүлэх заалт тусгаж байна.

Мөн тэтгэлэг тогтоолгосон хүмүүсийн 20 хувь нь төлдөг. 80 хувь нь огт төлдөггүй. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөөгүй хуримтлагдсан байна. Тиймээс тэтгэмжийг шуд данснаас нь суутгаж авдаг заалтыг энэ хуулийн төсөлд тусгаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга Засгийн газарт боловсруулж байгаа. Үүнд гэр бүлээс гадуурх харилцааны асуудлыг тусгаж өгч байна. Өмнө нь Гэр бүлийн хуулиар хамтран амьдрагчийн асуудлыг аваад хаячихсан юм билээ. Тэгвэл шинэчилсэн найруулгаар энэ заалтыг сэргээж байгаа юм билээ" гэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Төрсөн үрдээ мөнгө өгөхөөс луу унжиж байгаа эрчүүд олон байгаа учраас ийм хуулийн төсөл санаачлахаас өөр арга үлдсэнгүй. ШШГЕГ-аас гаргасан мэдээллээр 13 мянга гаруй эцэг хүүхдийн мөнгө төлөх ёстойгоос 4150 нь дуртай, дургүй төлөөд явж байна. Ахуй амьдрал ямар байгаа билээ. Ийм үйлдэл гаргаж байгаа эцэг, эхийг үл маргах журмаар шууд картнаас нь мөнгө гаргахаар энэ хуульд тусгасан. Эх үрсийн баяраар бид хүүхдүүддээ чихэр, жимс өгөөд өнгөрч байгаа юм. Тэгэхгүйгээр хуульд сууриар нь суулгаж, бодит үр дүнд хүргэх зорилготой байгаа юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2022 12:04

БИД ИЙМЭРХҮҮ МАЛНУУДААР ТӨРӨӨ ЗАЛУУЛЖ БАЙГАА АЗГҮЙ ТАХИАНУУД ЮМАА ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙГООР ЗӨРЧИЖ БАЙГАА ХЭРЭГ ХӨӨШ ТА НАР ХИЧНЭЭН ЭРЧҮҮДЭД ХАЯГДАЖ ХИЧНЭЭН ЭРЧҮҮДЭЭС ХҮҮХДИЙН ТЭГЭВЭР АВДАГ ЮМ КЭЛЭЭЧ НАДАД

зочин
зочин
5 сар 31, 2022 12:25

Б.Жарг�##�сайхан үнэн ярьсан бол Анужин гишүүн 4 эцгээс тэтгэмж авах болж байна уу

Bidon
Bidon
5 сар 31, 2022 13:37

Galtar alnuud

Зочин
Зочин
5 сар 31, 2022 19:16

Энэ хүүхдийн тэтгэмжний мөнгө чинь олон улсын жишиг болон тодорхой хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байдаг юм. Шүүхийн шийдвэрийн дагуу явах хэрэгтэй. Энэ эмэгтэй гишүүд ямарч амьдр�##�гүй тэнэг юм ярьж байна.

Холбоотой мэдээ

Back to top button