
“Орфей” театр Монголын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Мэлхий гүнж” жүжгээр хүүхэд, багачууддаа бэлэг барьж байна. Жүжгийн нээлт өчигдөр /05.30/ 11:00 цагаас болсон бөгөөд зургаадугаар сарын 10 хүртэл Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-д тоглох юм.
Та бүхэн тасалбарыг ЭНД дарж захиалах боломжтой.
Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй бөгөөд жүжгийн зохиолыг Я.Баяраа бичсэн. Харин Ерөнхий найруулагчаар Никита Калмыков ажилласан.
Энэхүү жүжиг нь "Орфей" театрын хоёр дахь бүтээл юм. Театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.
"Мэлхий гүнж" жүжгийн эхний өдрийн тоглолтын уур амьсгалаас хамтдаа мэдэрцгээе.
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.