ВИДЕО: "Гайхамшигт жижигхэн хүмүүс"-ийн уулзалт

Эх үрсийн баярын мэнд. "Гайхамшигт жижигхэн хүмүүс" шоуны оролцогч Д.Гуамарал, дуучин Б.Бат-Энэрэл нар анх удаа уулзлаа. Өмнө нь нэгнийгээ зурагтаар л харж байсан тэд.
Хүүхдийн ертөнцөөр хамтдаа аялцгаая. Бие биенээсээ юу асуусан бол.
Э.АЛДАР АХ ҮНЭН АВЬЯАСТАЙ ТӨРӨЛХИЙН ХҮН БАЙЖЭЭ
-Б.Бат-Энэрэл: Чи юугаар тоглох дуртай вэ. Гэрт чинь ямар нэгэн тоглоом байдаг уу?
-Д.Гуамарал: Байгаа.
-Б.Бат-Энэрэл: Чи ямар тоглоомдоо дуртай вэ?
-Д.Гуамарал: Анаашдаа дуртай.
-Б.Бат-Энэрэл: Ямар өнгийн анааш бэ. Чи өнгө мэдэх үү?
-Д.Гуамарал: Мэднэ. Хар нь толбо нь. Цагаан нь биеийнх нь өнгө нь.
-Д.Гуамарал: Та хайр дурлалтай юм уу?
-Б.Бат-Энэрэл: Найз охинтой юм уу гэсэн үг юм уу.
-Д.Гуамарал: Үгүй ээ. Хайр дурлал.
-Б.Бат-Энэрэл: Найз охинтой.
-Д.Гуамарал: Жаахан маамуу юм уу даа?
-Б.Бат-Энэрэл: Жаахан хүүхэдтэй харьцана гэдэг чинь үнэн авьяас шаардах юм байна. Э.Алдар ах бол үнэн авьяастай төрөлхийн хүн байжээ. Ёстой уучлаарай Э.Алдар ахаа. Яаж ойлголцсон юм бэ та.
-Д.Гуамарал: Алдар ах одоо энэ дунд байхгүй шдэ.
-Б.Бат-Энэрэл: Одоо хоёуланг чинь үзээд сууж байгаа.
-Д.Гуамарал: Энүүгээр үү, тэрүүгээр үү. /Камер руу заав/
-Б.Бат-Энэрэл: Хоёулангаар нь.
-Д.Гуамарал: /ямар нэгэн үг хэлэв/
-Б.Бат-Энэрэл: Алдар ахаа ёстой намайг уучлаарай. Би энэ хүүхдийн чинь үгийг ерөөсөө ойлгохгүй байна. Хүүе чи найз залуутай юу?
-Д.Гуамарал: No, no
ЭЭЖДЭЭ ДЭЛХИЙГЭЭС Ч ИХ ХАЙРТАЙ

-Б.Бат-Энэрэл: Чи юунаас айдаг вэ?
-Д.Гуамарал: Юунаас ч айдаггүй.
-Б.Бат-Энэрэл: Чамайг гэрт чинь ганцааранг нь цоожлоод явчихвал яах уу?
-Д.Гуамарал: Тэгэхгүй шдэ.
-Д.Гуамарал: Та зурагтаар 100 удаа гарсан юм уу?
-Б.Бат-Энэрэл: 100-аас илүү байхаа. Ах нь нээрэн саяхан тоглолтоо хийсэн шдэ. “Үрс бүхэн жаргалтай” гээд. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүс бас очиж үзсэн ч байж магадгүй.
-Д.Гуамарал: Хөөе, танд тэгэхээр орж ирэх зав байхгүй байсан юм уу. Нэвтрүүлгээ дуусаад хүрч ирсэн юм уу?
-Б.Бат-Энэрэл: Тийн тэгсэн.
-Д.Гуамарал: Энэ ертөнц бүхэлдээ нэвтрүүлэг. Яагаад бүгд нэвтрүүлэг байдаг юм. Гэр бүл хамаагүй юм уу?
-Б.Бат-Энэрэл: Хамаатай шдэ. Юу ярьж байгаа юм. Чи ер нь ээжийгээ яаж баярлуулдаг вэ?
-Д.Гуамарал: Би ээждээ дэлхийгээс ч их хайртай.
-Б.Бат-Энэрэл: Би ээжийгээ өглөөнөөс орой хүртэл дагаж явдаг. Ядардаг. Тийм болохоор би маш их хайртай. Нар зуун ширхэг байхад тэрийг тэрбумаар үржүүлсэнтэй харьцуулж би ээждээ маш их хайртай. Чи өнөөдөр ээжийгээ яаж баярлуулъя гэж бодож байна?
-Д.Гуамарал: Бамбарууш өгч.
-Б.Бат-Энэрэл: Бамбарууш уу?
-Д.Гуамарал: Тоглосон юм аа.
-Б.Бат-Энэрэл: Чи ер нь ямар бэлэг авах дуртай вэ?
-Д.Гуамарал: Тарагтай, сүүтэй, гүзээлзгэнэтэй сүүтэй.
-Б.Бат-Энэрэл: Тарагтай сүүтэй, гуляштай сүү гэсэн үү. Чи жаахан удаан ярьчих л даа.
-Д.Гуамарал: Би уг нь удаан ярьсан биз дээ. Сүүтэй, сахартай, ризенин чихэртэй. Бас тарагтай.
ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН БОЛ...
-Б.Бат-Энэрэл: Би чамаас ганц юм асуучих уу?
-100, 100 асуулт асуусан ч болно шдэ.
-Б.Бат-Энэрэл: Чи том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Д.Гуамарал: Цагдаа болно. Та харин юу болох юм.
-Ах нь жаахандаа нэг нэвтрүүлэгт орохдоо лам-ном, цагдаа-бороохой, дуучин-микрофон гэдэг байсан. Ах нь одоо мөрөөдөл дээрээ хэд хэдэн юм нэмсэн. Бүр гоё дэлхийн од дуучин болно.
-Д.Гуамарал: Та Ерөнхийлөгч байсан бол энэ дэлхийн хамгийн сайн Ерөнхийлөгч байх байсан...
-Б.Бат-Энэрэл: Би Ерөнхийлөгч байсан бол хамгийн түрүүнд түгжрэлийг байхгүй болгоно. Мөн хүмүүсийг соёлтой болгоно. Монгол Улсын утааг арилгана.
-Д.Гуамарал: Утааг арилгана аа, та юу?
-Б.Бат-Энэрэл: Тийм.
-Д.Гуамарал: Бас хүмүүст тусална. Хүүхдүүдэд тусална.
-Б.Бат-Энэрэл: Бас архи, тамхийг заруулахгүй болгоно. Заа ахын дуу чи одоо өвөр дээрээ бамбаруушаа аваад яг гүнж шиг суучих. Ах нь яг хаана шиг суугаад хүүхдүүдэд эх үрсийн баярын мэнд хүргэе.
Хүүхдүүддээ мөн ээжүүддээ эх үрсийн баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсье. Энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.
-Д.Гуамарал: Одоо дуусцан уу. Баяртай.
Нэвтрүүлгийн зүгээс улс төрчид болон уран бүтээлч, хүүхэлдэйн киноны баатаруудын зургийг бэлдэж, тэдгээрийг таних эсэхийг нь асуусан юм. Хэрхэн хариулсныг дараах бичлэгээс үзээрэй.
БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хөөохөн юм бэ
Хүүд нь баярын мэнд хүргэе????Сайхан баярлаарай????
Хоёулаа хөөрхөн хайрууд шүү хоорондоо анх удаа уулзлаа гэнэ ээ
Эгдүүтэй хэлбүүүхэн зулзагнууд вэ. Бачрын мэнд
Soliison g###g