Нийгмийн

Өнөөдөр бясалгал хийх, лус тахих, хүүхэд үрчлэн авахад сайн өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 3

2022.06.02 / ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Наран ургах, шингэх: 04.57-20.44

Суудал: Мод

Аргын тооллын 6 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Өглөгт охин одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button