ДЭЛХИЙЭнтертайнмент

Эмбер Херд: Салсан нөхрийнхөө нөлөөг сөрж зогсоход уул овоо шиг нотлох баримтууд хангалтгүй байлаа

Тангарагтны шүүхээс жүжигчин Жонни Деппийн талд шийдвэр гарсанд Эмбер Херд үгээ хэлэв.

Тэрбээр “Өнөөдөр миний урам хугарсан, үгээр илэрхийлэхийн аргагүй өдөр байна. Салсан нөхрийн минь эрх мэдэл, нөлөөг сөрж зогсоход уул овоо шиг нотлох баримтууд маань хангалтгүй байсанд би сэтгэлээр унасан.

Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд ямар утгатай болохыг мэдэж байгаа тул улам ч их урам хугарлаа. Энэ бол ухралт. Энэ шийдвэр нь охид, эмэгтэйчүүдийг олон нийтийн өмнө өөрсдийн асуудлаа ярьсных нь төлөө буруутгаж, гутаан доромжилж байсан үеийг эргүүлэн авчирлаа. Шүүхийн шийдвэрээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нухацтай авч үзэх ёстой гэсэн үзэл санааг устгалаа.

Жоннигийн өмгөөлөгчид тангарагтны шүүхийн өмнө үг хэлэх эрх чөлөөний тухай гол асуудлыг ч үл тоомсорлож, бидний Их Британид ялалт байгуулсан маш тодорхой нотлох баримтуудыг ч үл тоомсорлосон гэдэгт би итгэж чадахгүй нь. Шүүх хуралд ялагдсан нь харамсалтай байна. Мөн би америк хүнийхээ хувьд эрх чөлөөтэй, илэн далангүй ярих эрхээ алдсандаа ч харамсаж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button