ДЭЛХИЙ

Есөн сая ам.долларын хөрөнгөтэй Эмбер Херд торгуулиа хэрхэн төлөх вэ

2022 онд Жонни Деппийн хөрөнгийн хэмжээ 150 сая ам.доллароор үнэлэгджээ.

Эмбер Хердтэй хийсэн шүүх хурлын улмаас Жонни Депп хэр их мөнгөө алдсан нь тодорхой боллоо.

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп экс эхнэр жүжигчин Эмбер Хердтэй зарга үүсгэсний улмаас хамгийн багадаа 22.5 сая ам.доллароо алджээ.

Энэ мөнгө бол Жонни Деппийн “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны зургаадугаар цувралын зураг авалтаас авах ёстой байсан мөнгө.

Деппийн бие төлөөлөгчийн хэлснээр, “Агуу” /Минамата/ бие даасан киноныхоо төлөө Депп гурван сая орчим ам.доллар авах ёстой байсан. Гэсэн ч, дуулиан шуугианаас болж олон сурталчилгааны байгууллагууд эл киног санхүүжүүлэхээс татгалзсан гэв.

Харин Эмбер Хердийн хувьд 2.5 сая ам.долларын хөрөнгөтэй байна. Загварын бизнесээс гадна Холливудын амжилттай эмэгтэй жүжигчдийн нэг болсон. Херд хэд хэдэн кинонд тоглосноороо олонд танигдсан ч телевизийн олон ангит кинонд тоглож од болсон нэгэн. Тэрбээр өөрийн идэвх зүтгэлээрээ алдартай, ялангуяа ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлд мэргжэшиж, алдар нэртэй болсон юм.

Гэсэн ч, сүүлийн жилүүдэд Эмбер Жонни Депптэй харилцаатай болж, гэрлэснээрээ алдар нэр нь түгэж, олны танил болсон түүхтэй.

Шүүхийн шинэ сонсголын үеэр Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбооны төлөөлөгч хэлэхдээ, Эмбер Хердийг маш их өртэй, санхүүгийн асуудалтай байгаа гэсэн. Тус холбооны тэргүүн Теренс Догерти шүүх хурал дээр мэдүүлэхдээ, 2016 онд Херд 3.5 сая ам.долларыг тус байгууллагад төлөх учиртай байсан гэнэ. Харин мөнгө санхүүгийн хүндрэлээс болоод үлдсэн мөнгөө өгч чадаагүй аж.

Сүүлийн үеийн мэдээллээр, одоо Эмбер Хердийн хөрөнгийн хэмжээ 9 сая ам.доллар байна. Шүүхийн шийдвэрээр Жонни Деппийг гүжирдэж гүтгэсэн, хуулийн өмнө худал мэдүүлэг өгсөн учир түүнд 15 сая ам.долларын торгууль ногдуулсан.

Есөн сая ам.долларын хөрөнгөтэй байгаа түүний хувьд торгуулиа хэрхэн төлөх бол гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Зарим хэвлэлүүдээр Эмбер Хердийг өмнө нь ч хэрэглэж байсан арга залиараа  Илон Маск гэх зэрэг дэлхийн толгой баячуудтай болзож, торгуулийн мөнгөө олох байх гэсэн таамгийг дэвшүүлээд эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button