ДЭЛХИЙ

Узбекистаны жимс, нарийн ногооны үзэсгэлэн худалдааг есдүгээр сард Монгол Улсад гаргана

     Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд А.Тураевтай уулзав.

        Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг сайжруулах, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, манай улсаас тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох, эдгээр бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд учирч байгаа татварын болон бусад саад тотгорыг хамтран арилгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд узбекистаны талтай хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссыг байгуулж, эхний хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Узбекистаны жимс, нарийн ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад гаргахаар тохиров.

             Дэд сайд Б.Мөнхжин айлчлалынхаа төгсгөлд тус улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Х.Тешабаевтай уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар харилцан санал солилцов.

Түүнчлэн арьс шир боловсруулах болон бусад салбарын бизнес эрхлэгчдийн цахим хурлыг хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ойрын хугацаанд зохион байгуулах, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Узбекистаны Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр тохиров.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-04 18:43

Дэмжиж бна

Зочин
Зочин
2022-06-04 18:43

Ашгүй дээээ

ghh
ghh
2022-06-05 10:43

kk ene teneg zalyy gants ch gsn heregtei yum hiih gj

Холбоотой мэдээ

Back to top button