Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, таван сая төгрөгөөр шагнуулав

"Дашваанжил Газ" ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан боллоо.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью прогресс” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, "Од" групп, "Их Монгол" Сан, "Эм Жи Ө транс" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Тэргэн Нүүр ХХК", "Даян" дэвжээний бөх, улсын гарди Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Э.Даш, Д.Амарсайхан, Б.Чимэдвандан нар үлдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hend heregtei ym bol doo mahnuud