Нийгмийн
ТОДРУУЛГА: Түргэвчилснээр илэрсэн ДОХ-ын тохиолдлыг ХӨСҮТ-д баталгаажуулна
Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээллийг тодрууллаа.
ХӨСҮТ-ийн ХДХВ-ийн тасгийн албаны дарга, их эмч Ж.Даваалхам "Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарах тохиолдол зөндөө байдаг. Түргэвчилсэн шинжилгээгээр ямар ч хүн эерэг гарч болно. Түргэвчилсэн шинжилгээг баталгаажуулах ёстой. Манай дээр баталгаажуулалт хийгдэж байгаа. Баталгаажуулах нэг л сорьц ирсэн.
ХӨСҮТ-ээс Гашуунсухайт боомтод PCR шинжилгээ авч байгаа. Тэр шинжилгээтэй л хамт хийгдэж байгаа. Түүнээс биш тэнд болохоо байчхаад шинжилгээ аваад байгаа юм биш шүү" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.