Нийгмийн

Малчин Н.Галбадрах: Татварын мөнгийг эзэнгүй юм шиг идэж байна

Өвөрхангай аймгийн Тарагт суманд олон улсын болон улсын төсвийн 93 сая төгрөгөөр худалдааны төв барьжээ. Гэвч 93 сая төгрөгөөс тодорхой хэмжээний мөнгийг барилгын компанийг “завшсан” хэмээн тус аймгийн Тарагт сумын малчин Н.Галбадрах төв талбай дээр хэвтэж байна. Бид түүнээс тодруулга мэдээлэл авлаа.

-Төв талбай дээр ирсэн шалтгаанаа тодорхой танилцуулаач?

-Төрийн татвар ард иргэдээс бүрддэг учраас татвар бол ард түмний хөрөнгө. Гэтэл үүнийг яагаад эзэнгүй юм шиг идчихээд байхад хариуцлага нэхдэггүй, дуугардаггүй юм. Ийм байдалтай 30 жил явлаа. Үнэнийг эрээд чадахаа байгаад сөхрөөд уналаа. Нэг л зүйл хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэддээ үнэнийг хэлээд өгөөч ээ. Миний хувьд хэн нэгнээс санхүүжилт аваагүй, аль нэг намын захиалгаар яваагүй, үнэн зөвийг олохын тулд есөн сар явж байна.

-Таны яриад байгаа барилга аймгийн төвд баригдсан уу, эсвэл Тарагт суманд баригдсан юм уу?

-Олон улсын байгууллагын төсөв хөрөнгөөс 42 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас 18 сая төгрөг орж ирсэн. Үүний 20 саяар нь бие засах газар, 13 саяар нь зогсоол барьсан. Зогсоол нь дөрвөн ханатай, хоёр гэрийн буйр шиг л. Шавардаад босгочихсон. Миний харж буйгаар 50 гаруй сая төгрөг “завшсан” байгаа юм. Байж болох бүх талаараа ард түмэн элгээрээ хэвтэж байгааг илэрхийлээд, төсөв санхүүгээ ил тод байлгаж өгөхийг шаардан энд хэвтэж байна. Миний хувьд тавдугаар сарын 2-нд энэ асуудлыг авилгатай тэмцэх газар өгсөн. Гуч хоногийн дотор хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Одхүү
Одхүү
6 сар 6, 2022 21:30

Энэ м�##�чин яг татвар төлдөг байж харагдаач

Холбоотой мэдээ

Back to top button