Сурвалжилга, Нийтлэл

ТӨВ АЗИ БА МОНГОЛ: Дэд сайд Б.Мөнхжингийн айлчлалаар татсан гадаад худалдааны шинэ жим

Нэг кг хонины мах 3 ам.доллар гэхийг сонсоод Узбекистаны Хөдөө аж ахуйн дэд сайд А.Тураев гайхав. Эдний зах зээлд 8 ам.доллар юм байна. Элчилгүй тал нутагт бэлчсэн 30 сая хонийг “хариулдаг” эх орноос ирсэн монголчууд тэдний анхаарлыг татлаа. Нөгөө талаас, олон зууны туршид жимс, хүнсний ногоо тариалж ирсэн Узбекистан бидэнд энэ чиглэлээрх нийлүүлэгч орон болох бололцоо бий.

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин өнгөрөгч долоо хоногт Төв Азийн орнуудад айлчилж, бизнес уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ бизнес эрхлэгчдийн төлөөллийг айлчлалын багийн нэг хэсэг болгож, Монгол Улсын хувьд эдийн засгийн шинэ гарцыг эрэлхийлэв.

“Узбекистан иргэд монгол руу визгүй зорчдог боллоо” гэсэн мэдээ уншаад “Бидэнд ямар ч хүртээлгүй, хөгжил муутай улс” хэмээн хүлээж авах нь олонтой харагдаж байх юм. Харин эсрэгээрээ бид хөгжлийг хаа холын Америкаас, эсвэл Япон, Өмнөд Солонгосоос хайдаг ч эдийн засгийн хувьд ирсэн бодит өгөөж нь бага. Гадаад худалдааны үлэмж дийлэнх хэсгийг зөвхөн урд хөрштэйгөө хийдэг бидний хувьд тусгаар улс гэхэд хэт эмзэг, хэдхэн улсаас хараат эдийн засагтай.

Энэ нь сүүлийн цаг хугацаанд хил гааль дээр үүсэж буй саатлуудаас илүү тод харагдаж, ойлгогдож байна. Нэг улс хилээ хаахад л манай зах зээл айхавтар савлаж, бараа бүтээгдэхүүний хомстолтой нүүр тулж буйг бид харлаа. Үүний дээр Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойш  ОХУ, БНХАУ-ын дунд оршдог бидэнд гадаад бодлогодоо “учиртай” хандах шаардлага үүсэж, баруун зүүний дэглэмийн тэнцвэрийг хадгалах нь мөн л амаргүй даваа болов.

Харин ийм нөхцөл байдалд Төв Азийн орнууд тодрон үзэгдэх нь дамжиггүй юм. Урт түүхэн цаг хугацааны явцад ч бидэнтэй нарийн сэжмээр холбогдож ирсэн Казахстан, Киргизстан, Узбекистан гурван улсад манай бизнес эрхлэгчид уулзалт, зөвлөгөөн хийлээ. Ингэснээр өнөө цагт хойд, урд хөршөө харж суух эсхүл өндөр хөгжилтэй холын улсыг “царай алдах”-аас илүү өөр нэгэн эдийн засгийн түшиц харилцагчидтай болох үүд хаалга нээгдэв.

Тэд биднээс хөгжлөөр хоцорсон биш түрүүлсэн, үйлдвэрлэгч орон болчихсон байгааг шинэ, сэргэг нүдээр олж харах нь зүйтэй юм.

Айлчлалын хүрээнд шийдвэрлэгдсэн онцлох асуудлууд юу байв.

ГАДААД ХУДАЛДААНЫ ХАРИЛЦАН АШИГТАЙ НӨХЦӨЛИЙН СУУРИЙГ  ТАВИЛАА

Дэд сайд Б.Мөнхжин, БНУзбУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ф.Сидиков нар хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга замууд болон олон улс, бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлсэн.


МАХ ЭКСПОРТОЛЖ, ЖИМС ИМПОРТЛОХ НЬ: Бүр тодруулбал, Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2022 онд тохиож буйг онцолж, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар солилцов.

Тухайлбал, Монгол Улсын гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хангамжийг бүрдүүлэх, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, манай улсаас тус улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, тээврийн саад тотгорыг хамтран арилгах, холбогдох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тогтсон юм.

Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2022-2023 оны хамтын ажиллагааны хөтөлбөр,
  • Хоёр улсын иргэдийг богино хугацааны визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг,
  • Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хоорондын протокол зэргийг байгуулав.

ВИЗГҮЙ БОЛСОН НЬ: Хоёр улсын иргэдийг богино хугацаанд визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийг солилцсоноор энэ өдрөөс эхлэн хоёр улсын иргэд визгүй зорчих боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь иргэдийн харилцан урсгалыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид саадгүй зорчиход чухал үүрэгтэй юм.


АГААРЫН ТЭЭВРИЙН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НЬ: Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хоорондын протоколыг байгуулснаар хоёр улсын хооронд Агаарын болон авто тээврийн харилцааны хэлэлцээр байгуулах эрх зүйн үндэс бүрдэж, хоёр улсын агаарын тээврийн компаниуд тогтмол, шууд нислэг үйлдэх, авто тээврийн компаниудын тээвэрлэлт хийх таатай орчин бүрдэж байгаа юм.


УУЛЗАЛТУУД: БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ТҮНШҮҮДТЭЙ НЬ ХОЛБОЛОО

Узбекистан Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд А.Тураевтай уулзсан. Мөн энэ үеэрээ худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссыг байгуулж, эхний хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Узбекистаны жимс, нарийн ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг энэ оны есдүгээр сард Монгол Улсад гаргахаар тохирлоо.

 Дэд сайд Б.Мөнхжин айлчлалынхаа төгсгөлд тус улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Х.Тешабаевтай уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар ч санал солилцсон.

Түүнчлэн арьс шир боловсруулах болон бусад салбарын бизнес эрхлэгчдийн цахим хурлыг хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ойрын хугацаанд зохион байгуулах, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Узбекистаны Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр тохирсон юм.

Үүнээс гадна, айлчлалын багийн бүрэлдэхүүнд багтсан салбар салбарт ажилладаг бизнесменүүд Узбекистан дахь айлчлалын зэрэгцээ Киргизстан, Казахстан улсуудад ч мөн уулзалтууд хийлээ. Өөрсдийн тохирох чиглэлд бизнесийн түншүүдээ тэд Дэд сайд Б.Мөнхжингийн айлчлалын хүрээнд ийн олох, уулзах боломж олдсон байна.

Мал аж ахуйн салбар, бизнесийн орчныг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлого нь зээл тусламжаас илүү: Хоёр улсын харилцааны хүрээнд үндэс суурийг нь тавьж, дипломат яриа хэлэлцээ хийн, бизнес эрхлэгчдийг өөрсдийг нь түншүүдтэй нь уулзуулж буйгаараа эл айлчлал онцлог байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энэ үнэн
Энэ үнэн
2022-06-08 08:35

Ашгүй дээ, удахгүй хятад жимс ногооноос татг##заж чадах нь ээ 🙂

Зочин
Зочин
2022-06-08 08:48

Манөй хониэы ноосыг аваач

Австрали
Австрали
2022-06-08 09:31
Reply to  Зочин

Дулаан оронд монгол хонины ширүүн ноос хэрэггүй.

Зочин
Зочин
2022-06-08 11:55

Болж байна. Монголчууд хэрээ мэдэхгүй их цамаан шүү өшөө олон улстай харилцаа холбоо тогтоож л байх нь зүйтэй юм.

иргэн
иргэн
2022-06-08 12:08

Сайн байна. Дарга нар гадаад руу зөндөө л явлаа гэдэг, ингээд үр дүнтэй явж байгаач

Зочин
Зочин
2022-06-08 12:15

мядагбадам гээд нэг х##тар ########гийн сайт мөн үү

Зочин
Зочин
2022-06-08 12:16

мядагбадам гээд нэг хав хар янканы сайт мөн үү

Zuv
Zuv
2022-06-08 12:48

Tsagaa olson ajil boljee bagt bayar hurgey

Зочин
Зочин
2022-06-08 17:51

манайх шиг орон гадаад харилцаагаар л улсаа хөгжүүлж чадна шүү

Зочин
Зочин
2022-06-08 19:54

Овоо доо! Энэ засагт ажил хийдэг хүмүүс үлдэж.

Зочин
Зочин
2022-06-08 19:55

Hytad nogoo jimsend hechneen ch jil hordovdoo mongolchuud

Зочин
Зочин
2022-06-08 20:44

Сайхан мэдээ байна

Холбоотой мэдээ

Back to top button