Нийгмийн

Хөшигийн хөндийн хурдны замд анхны осол бүртгэгдлээ

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээгээд удаагүй байна. Тэгвэл уг хурдны замд анхны осол бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн 19.00 цагийн орчимд Тоёото маркийн автомашин  хурдны  замын хашлага мөргөсөн осол гаржээ.  Хэргийн газарт үзлэг хийхэд  машины баруун хойд талын дугуйны резин хуурч салсан нь ослын шалтгаан болсон байж болзошгүй гэнэ.

Жолоочийн хэлж байгаагаар  наймдугаар сард  шинэ дугуй худалдаж авч хуучин дугуйнуудаа сольсон. Ингэхдээ Өгөөмөр захаас хувь хүнээс  авсан гэжээ. 

Иймд жолоооч нар  чанарын баталгаагүй дугуйг  хувь хүнээс худалдаж авахгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2 сар 6, 2020 14:53

Ampicillim Online http://cialibuy.com/# - Cialis Achat Cialis En Europe Buy Cialis Nexium Canada Compare No Prescription

Холбоотой мэдээ

Back to top button