НийгмийнСПОРТ

“Улаанбаатар их дуулга-2022”-д Засгийн газрын нөөц сангаас 1.5 тэрбумыг зарцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа "Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж буй. Тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болох юм.

Тэгвэл энэ тэмцээнийг зохион байгуулах зардал болох 1,5 тэрбум төгрөгийг ЗГ-ын нөөц сангаас гаргах аж. Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо, Монголын Жүдо Бөхийн Холбооноос зохион байгуулж буй уг тэмцээнд бэлдэхээр Улаанбаатар хотод дэлхийн шилдэг жүдочид цуглаж эхэлсэн бөгөөд тэмцээний тасалбарыг зургаадугаар сарын 6-наас худалдаанд гаргах юм байна.

Тус тэмцээнд олимпийн хоёр, дэлхийн гурван удаагийн аварга Шохэй Оно (73 кг), олимп, дэлхийн аварга Таканори Нагасэ (81 кг), дэлхийн хошой аварга Ай Шишимэ (52 кг), "Токио-2020" олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медальт Цүкаса Ёшида (57 кг), ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мами Үмаки (-78 кг), ДАШТ-ий алт, мөнгөн медальт Нацүми Цүнода (48 кг), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Йоко Оно (70 кг), ДАШТ-ий хүрэл медальт Рюүжү Нагаяма (60 кг) нарын шилдгүүд ирж оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button