ЭДИЙН ЗАСАГ

Хилээр гарах тээврийн машины тоо нэмэгдэж, нүүрсний үнэ өсөж байна

"SXCoal"-ийн мэдээлж буй статистикийг харахад Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдэж байна. Тавдугаар сарын 30-нд 468 машин нэвтэрсэн нь сүүлийн өдрүүдтэй харьцуулахад хамгийн өндөр дүн болжээ. Мөн зургадугаар сарын 5,6-ны байдлаар харгалзан 388, 395 машин гарсан байна.

Гэхдээ БНХАУ-ын цар тахлын эсрэг бодлогын хүрээнд Ганцмод боомтын нүүрс тээврийг гурав хоног хязгаарлах шийдвэр гарсан ч зургадугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилжээ. Үүний зэрэгцээ БНХАУ-д эрэлт нэмэгдсэнээр Монголоос экспортолдог коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа өссөн байна.

Тодруулбал, зургадугаар сарын эхээр 1900-1950 орчим юаньд хэлбэлзэж байсан нүүрсний үнэ өдгөө 2000 юань гарчээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button