Нийгмийн

Б.Баатархүү: Талийгаач цустай гар, хөлөө угаалгүй явж байсан юм билээ

Төв аймгийн Угтаалцайдам сумын эмнэлэгт хүн нас барсан тухай мэдээлэл энэ сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэрэгт цагдаагийн ажилтнууд холбоотой байж магадгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Энэ асуудалд Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Энэ бол ташаа мэдээлэл. Бид энэ асуудалд хэн нэгнийг хамгаалах гэсэнгүй, бодит байдлыг албан ёсны тайлбартай хүргэе.

Тухайн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч,  цагдаатайгаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүгээс тайлбар мэдүүлэг аваад явж байх үед гар, хөл нь цус болсон согтуу хүн орилж байгаатай таарч.  Тиймээс цагдаагийн хоёр албан хаагч хэв журам сахиулахыг оролдсон байдаг.

Талийгаач нь 61 настай Э гэж хүн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гар, хөл цус болсон шалтгаан нь ажилтнуудынхаа хоолыг бэлдэх зорилгоор үхэр гаргасан гэсэн. Цустай гар, хөлөө угаалгүй явж байсан юм билээ.

Талийгаач цагдаагийн  ажилтнуудын өөдөөс эсэргүүцэж, тэдний хооронд маргаан үүссэн гэсэн.  Цагдаагийн алба хаагчид тухайн хүний согтуурлын зэргийг шалгахаар  цагдаагийн хэлтэс рүү авч явсан байдаг. 

Энэ үед хохирогчийн биеийн байдал муудсан байна.  Ингээд эмнэлэг рүү хүргэж өгсөн байдаг. Бидэнд одоогоор ийм тайлбар, мэдүүлэг өгсөн. Хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. Хоёр цагдаа хэрэг хийчхээд зугтаад явсан гэсэн асуудал яригдаж байгаа.

Талийгаачийг эмнэлэгт хүргэж өгөх үед  дөрвөн залуу ирж, цагдаагийн ажилтнуудын биед халдсан байна.  Ахлах офицерын толгой хавдсан, машин барьж явсан цагдаагийн тархи хагарсан мэдээлэл байна.Цагдаагийн биед халдсан асуудал тусдаа хуулиар шийдэгдэх асуудал.

Хохирогчийн биед гадна үзлэг хийгдсэн. Задлан шинжилгээний эцсийн хариу гарсны дараа үхлийн шалтгаан тодорхой болно. Одоогоор мөрдлөг, шалгалт үргэлжилж байна ” хэмээлээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
9 сар 24, 2019 12:38

Сайн ш�##�гаж үнэнийг тогтоох байлгүй дээ.цагдаа цагдаагаа өмгөөлж байгаа бол болохгүй шүү дээ.цагдаа нар хүн �##�аад байдаг болчивол яана вэ.тэгээл ямар нэг тайлбар хийгээл буруугүй болчидог болчихвол.

Зочин
Зочин
9 сар 24, 2019 13:57

Ингээд л иргэн буруутай болж дууслаа гэж

Холбоотой мэдээ

Back to top button