УЛС ТӨР

МАН Д.Ганбатыг "ашиглаж", ҮХНӨ-д намуудыг нэгтгэхийн тулд бүлгийн даргаас огцруулаагүй юу

Эрх баригчид Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах асуудлыг удаан хугацаанд “хөөцөлдөж” байна. Д.Ганибал, Ш.Адьшаа нараар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгүүлэх замаар үүнд хүрэхээр төлөвлөж байсан ч гацсан. Харин дараа нь ХҮН-ын Т.Доржханд сонгуулийн тогтолцоог өөрчилье, ингэхийн тулд Үндсэн хуулийг өөрчилье гэж жагсаал хүртэл зохион байгуулсан. Яв явсаар өчигдөр МАН, АН, ХҮН-ын гурван төлөөлөл уулзаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэж, “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурлаа.

Угтаа энэ асуудал анх МАН дотроос гарсан, ирэх өөрчлөлт нь тэдэнд ашигтай л агуулга. Харин парламентад суудалтай нөгөө хоёр намаа энэ саналдаа нэгтгэж чадсан нь харагдаж байна. Энэ хүрээнд Т.Доржханд эхний ээлжинд “эгнээ”-нд нэгдсэн нь ойлгогдсон. Тэр угаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгох асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр манлайлан ажиллаж байсан нэгэн. Үүнийхээ хариуд МАН-аас “шагнал” авсан гэгдсэн.

Т.Доржханд бүр “Үндсэн хуулийг өөрчилье” гэж иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ын даргад өргөн барьсан байдаг.

Тэгвэл, АН-ыг хэрхэн “найрав”. Үүнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гурван ч удаа унагасан процесс холбогдож байгаа юм. Тодруулбал, О.Цогтгэрэл нарын гишүүд Д.Ганбатыг огцруулахаар санал гаргаж, зөвлөл гурван удаа хуралдсан. Хоёр удаа олонхын саналаар унаж, гурав дахь дээр нь санал тэнцсэн. Тэнцсэн саналыг унасанд тооцдог.

Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд гурван нам санал нэгдлээ гэсэн агуулга үзүүлэхийн тулд түүнийг барьж үлдсэн гэх логиктой. Учир нь ийм хэмжээний асуудалд УИХ дахь намын бүлгийн дарга л төлөөлөх байр суурьтай оролцох бололцоотой. Өчигдөр “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурах үйл явдлын үеэр Д.Ганбат “МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан бидэнд тооцоо, судалгаа харуулсан. Бид итгэж байгаа тул дэмжиж байна” гэх агуулгаар байр сууриа илэрхийлж амжжээ.

Өдгөө Үндсэн хуулийн өөрчлөлт зун орчим ээлжит бус хуралдаан зарлан, яригдах бүрэн бололцоо бүрдлээ. Эхлээд парламентад суудалтай намууд санал нэгтгэсэн гэх агуулга нь ийн бодит боллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-10 10:36

ed nar dandaa l ingej hantsuin dotroo yum hiij bh yum

Зочин
Зочин
2022-06-10 10:37

mongoliig boddog hun bgamu yer ni

Зочин
Зочин
2022-06-10 11:30

Чимид гуайн Үндсэн хуулийг сэглэсэн Лүндээжанцан , Занданшатар , Ламжав зэрэг юу бодож суугаа бол одоо өөрсдийнх нь ҮХ - ийг голыг нь гогдохоор тогтохсүрэн , Доржханд , Ганбат нар тодорлоо гэнэ үү .... ҮХ - ийн манаачид ч , монголын эрдэмтэд ч үгээ хэлэх болоогүй юу ...?

Үнэн
Үнэн
2022-06-10 21:18

Хэдэн луйварчид ард түмнээс сонгогдохгүй болохоороо пропроцион�##�ь систем энэ тэр гэж яаж ийгээд УИХ гишүүд болох гэж элдвээр үзэж байна даа. Үүний цаана Элбэгдорж, М.Энхболд, Н.Энхбаяр, С.Баяр, Баярцогт гээд адгийн шаарууд байгаа.

Зачин
Зачин
2022-06-11 08:21

Пропорцион�##�иар АН-ын шоронд хатах ёстой хулгайчууд орж ирж хамга�##��##�т хийнэ.МАН яагаад бууж өгөв

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
2022-06-11 19:32

дОРЖ ХАНД ГЭХ ХҮҮХЭД ТӨРТ ЁС,ГУДАМНЫ ЖАГСААЛ 2-ХУТГАЖ БАЙХ ГЭЖ ДЭЭ еР НЬ уЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮНИЙ АМ ТАНГАРГА ӨГСӨН АМЛАЛТ НЬ УЛСАА ХӨГЖҮҮЛЖ,ХҮН АРДЫНХАА АМЬДАРЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НИЙГМИЙН ОЛОН ТАЛТ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙГ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ,ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАДАГ БАЙХ ҮҮРЭГТЭЙ БИЗДЭЭ.гЭТЭЛ МАНАЙ ЭРХЭМ ГИШҮҮД САВАЛ ХИЙВЭЛ ТАЛБАЙДАА ГАРААД ӨЛСӨӨД ХЭВТЭХ,ЭСВЭЛ ЖИРИЙН ИРГЭДИЙГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРЛЖ БАЙНА ГЭЭД ЭЛДЭВ САМУУНД ТУРХИРЧ НИЙГМИЙН ХАР МАССЫГ СОХОРООР ДАГАХ БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЭЛД УРАЙЛАН ДУУДАЖ ОЛОН ХҮМҮҮС ЦУГЛУУЛЖ ОРИЛОХ НЬ ӨӨРӨӨ ЁС ЗҮЙГҮЙ АСУУДАЛ. зАЛУУЫН ШҮТЭН БИШИРДЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОРОН ГЭГЧ ану-Д СЕНАТЫН ГИШҮҮД ГУДАМАНД ГАРААД ОРИЛЖ БАЙНА УУ? үГҮЙЛ БАЙГАА БИДЭЭ.

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
2022-06-11 19:33

ЯГ ҮНЭЭН. ГУДАМЖНЫ ЖАГСААЛААС ТӨРД ОРЖ ИРЖ БАЙГАА ХҮМҮҮС НЭН Л БИШ ЭЭ

Зочин
Зочин
2022-06-15 11:11

Доржханд гэдэг х�##�тар царайт өнгөн дээрээ ард түмний эрх ашиг гэж яриад Нидэр дээрээ биеэ үнэлэгчээс дор новш юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button