НИЙГЭМ

Үс засуулвал эрхтэн хурц болно

БИЛГИЙН ТООЛЛЫН 11

2022.06.10 / БААСАН ГАРАГ

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Эрхтэн хурц болно.

Наран ургах, шингэх: 04.53-20.50

Суудал: Мод

Аргын тооллын 6 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 11, Тэргүүн дагуул одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button