Б.Энхбаяр: Гахай шиг сорж ирсэн хүмүүс энэ хуульд саад болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Маш олон жил саад бэрхшээлийг давж өнөөдөр энэ танхимд орж ирж байна. Төрийн өмчит компаниудыг байгуулж, тэнд хүнээ тавьж, шахаа хийж хамаг баялгийг хувьдаа гахай шиг сорж ирсэн. Ийм хүмүүс энэ хуульд саад болж байсан. Х.Нямбаатар сайд маш олон авлигачдын эрх ашгийг хөндөж байгаа хууль. Тиймээс УИХ 2019 онд ҮХНӨ хийсэн. Баягалийн баялгийг нийт ард түмэнд хүртээх зорилготойгоор.
УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН "Баялагтай эзэн Монгол байна" гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцсон. Тэгэхээр баялгийн эзэн бол нийт ард түмэн байна. Баялгийг хусч байгаа төрийн өмчит компанийн захирлууд, түүнийг тойрон хүрээлэгчид, түүнээс ашиг хийгч, шахаа хийгчид биш гэдгийг зарласан. Үүнийг хуулийг томоор хийх анхны том реформ орж ирж байна.
Ард түмэнгүй төр, төргүй ард түмэн гэж байхгүй" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
B.Enkhbayar gishuunii bair suuriig buren demjij baina. Ene khuuliig ugsen khuivaldakh or moloosnii kheegsel bolgon ashiglaj mun ch olon baiguullaga mergejiltnii khuvi zayagaar togloson, odoo ch toglosoor ur dund ni uls ornii erkh ashig khokhirch khugjliin bodlogo aldagdsaar baina daa
Haha
тэгээд хүрзээ бариад баялгаа ухаач.чадахгүй байцгааж худлаа попроод нөгөөхийг нь хар масс нь сохроор б�##�иашиглаад
Б Энхбаяр гишүүний байр суурийг ТЭТГЭВРИЙН БИД БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА. Энхбаяр гишүүн маань ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа сайхан сэтгэлтэй хүү. Ц. Нямдорж гишүүн хууль зүйн сайд байхад л орлогч нь Энхбаяр байхдаа шударга ярьдаг тул харагдсаныг хүн бүр мэднэ. Амжилтыг хүсэж байна.