ДЭЛХИЙ

Иракийн парламентын хамгийн том намын гишүүд бөөнөөрөө огцорлоо

Иракийн Үндэсний Ассамблейн дарга Мохаммад Хабуши зургаадугаар сарын 12-ны өдөр Парламент дахь хамгийн том нам болох “Садр хөдөлгөөн”-ний гишүүд олноороо огцрох саналыг нь хүлээн авч буйгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдлээ.

Мөн өдрийн үдээс өмнө Иракийн Шийтийн шашны удирдагч Садр мэдэгдэл хийж, шинээр Засгийн газар байгуулах ажил удааширснаас улс төрийн мухардалд орсон учир түүний удирддаг “Садр хөдөлгөөн”-ний гишүүдийг огцрохыг шаардсан аж.

Тодруулбал, Шийт шашны хүчирхэг санваартан Муктада Аль-Садрын тэргүүлдэг эвслийн 73 хууль тогтоогч бүх нийтийн сонгууль явагдсанаас хойш найман сарын дараа үргэлжилж буй улс төрийн мухардлыг эсэргүүцэн, ийнхүү огцрох өргөдлөө өгсөн байна.

Эл үйлдэл нь улс орныг тодорхойгүй нөхцөл байдлаас гаргахын тулд эх орон, ард түмнийхээ төлөө хийж буй “золиос” хэмээн мэдэгдэлд дурджээ.

2021 оны аравдугаар сард Иракт Үндэсний ассамблейн шинэ сонгууль өрнөж, нийт 329 суудлаас “Садр хөдөлгөөн” 73 суудал  авч, Парламент дахь хамгийн том нам болсон. Энэ оны нэгдүгээр сарын 9-нд Иракийн Шинэ үндэсний ассамблей анхны хуралдаанаа зохион байгуулсан.

Иракийн Үндсэн хуульд  парламент анхны чуулганаа нээснээс хойш 30 хоногийн дотор шинэ төрийн тэргүүнээ сонгох учиртай хэмээн заасан байдаг. Хожим нь, шинэ Ерөнхийлөгч Парламент дахь хамгийн том намаас нэг хүнийг томилж, 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг мөн сонгож, Засгийн газрын гишүүдийн нэрсийг дэвшүүлэх аж.

Хоёрдугаар сарын 7-ноос хойш хуралдсан Парламентын гишүүдийн ирц нь бүрдээгүй гэх шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн удаа хойшлоод байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x