ДЭЛХИЙ

АНУ-ын хоёр том банк ОХУ-ын Засгийн газрын өртэй холбоотой үйл ажиллагааг зогсоолоо

АНУ-ын “JPMorgan Chase” болон “Goldman Sachs” хоёр том банк ОХУ-ын өрийн асуудалтай холбоотой үйл ажиллагааг зогсоосон талаар “Блүүмберг” /Bloomberg/ мэдээлэв.

Агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Сангийн Яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба /OFAC/ АНУ-ын зах зээлд оролцогчдод шинэ болон одоо байгаа өрийн болон хувьцааны үнэт цаас худалдан авахыг хориглосны дараа ийнхүү “JPMorgan Chase” болон “Goldman Sachs” банк ОХУ-ын өрийн үйл ажиллагаанаас татгалзах шийдвэр гаргалаа.

АНУ-ын Гадаад хөрөнгийн хяналтын албаны шинэчилсэн удирдамж болон “Goldman Sachs” банк ОХУ-тай холбоотой үйл ажиллагаанаас татгалзаж байгаатай холбогдуулан тус банк цаашид Оросын аж ахуйн нэгжүүдтэй зах зээл бүрдүүлэх тодорхой үйл ажиллагаа явуулахгүй” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Өмнө нь, тавдугаар сарын 25 хүртэл хугацаанд ОХУ-ын Сангийн Яам болон ОХУ-ын банкны өрийг төлөх гүйлгээг хүлээн авах шаардлагатай зөвшөөрлийг сунгахгүй хэмээн мэдэгдэж байсан.

ОХУ-ын Засгийн газрын өрийн төлбөрийг хүлээн авах хөрөнгө оруулагчдад олгох тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан АНУ-ын Сангийн Яамны шийдвэр бол юуны түрүүнд Оросын өрийн хэрэгсэл дэх гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчиж, барууны санхүүгийн дэд бүтцэд итгэх итгэлийг алдагдуулж байна хэмээн ОХУ-ын Сангийн Яамны мэдэгдэлд дурджээ.

“ОХУ-ын Сангийн Яам хариуцлагатай зээлдэгчийн хувьд бүх өр төлбөрөө төлөхөд бэлэн байгаагаа баталж байна. Тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан нь улсын гадаад өрийг ам.доллароор төлөх үйлчилгээг үргэлжлүүлэх боломжгүй болгож байгааг харгалзан үзэж, төлбөрийг ОХУ-ын мөнгөн тэмдэгтээр, дараа нь төлбөрийн төлөөлөгчөөр Үндэсний төлбөр тооцооны хадгаламжийн төвөөр дамжуулан үүргийн мөнгөн тэмдэгт болгон хөрвүүлэх боломжтой” хэмээн ОХУ-ын Сангийн Яам мэдэгдэв.

“Одоогийн нөхцөл байдал 1998 онд Орост өрөө төлөх хангалттай хөрөнгө байхгүй байсан нөхцөл байдалтай ямар ч хамаагүй. Одоо мөнгө байгаа, төлөх хүсэл ч бас бий. Эл байдлыг “найрсаг бус улс”-ууд зохиомлоор бий болгосон. Энэ нь оросуудын амьдралын чанарт нөлөөлөхгүй” хэмээн ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button