ДЭЛХИЙ

Алексей Навальный шоронгоос алга болжээ

Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ял эдлэх хугацаандаа эрүүл мэндийн байдал нь эрс муудсан талаар гомдол гаргаж байсан. Мөн, Навальныйг өмгөөлөгчидтэйгөө уулзахыг нь хориглосон талаар түүний ойрын хүн мэдэгдсэн байна.

“The Guardian” агентлагийн мэдээлснээр, Алексей Навальный ууц нурууны өвчинтэй, өрөөсөн хөл нь мэдээ алдсан учраас хөл дээрээ зогсож чадахгүй байгаа аж. Навальныйгийн өмгөөлөгчид лхагва гарагт түүнтэй уулзахыг оролдсон ч шоронгийн удирдлагууд зөвшөөрөл өгөөгүй байна.

Алексей Навальный одоо хаана байгаа, яагаад түүнийг өмгөөлөгчдтэй нь уулзуулахгүй нууцалж байгааг бид ойлгохгүй байна” хэмээн сөрөг хүчнийхэн мэдээллээ. Тэдний таамагласнаар, шоронгийн захиргаа Навальныйг эмнэлэгт хэвтүүлсэнийг нууцалж байгаа хэмээн сэжиглэж байгаа аж.

Шүүхээс Алексей Навальныйг IК-2 чнга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Чанга дэглэмтэй болохоор гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдах учир Навальныйг дэмжигчид түүний амь насанд аюултай хэмээн болгоомжилж байгаа юм. Алексей Навальныйг нэн даруй суллах Европын хүний ​​эрхийн шүүхийн шийдвэрийг ОХУ биелүүлэхээс татгалзсан учир тэрбээр ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа юм.

Түүний өмгөөлөгч Ольга Михайлова, Вадим Кобзев нар “Бидэнд мэдэгдэж байгаа мэдээллээр Навальныйгийн эрүүл мэнд огцом муудаж байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж байна”, бас тэрбээр шоронд байх хугацаандаа анх удаа өмгөөлөгч нартайгаа уулзахаар гарч ирсэнгүй хэмээв.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x