ДЭЛХИЙ

Ши Жиньпин: ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Хятад улс бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассын байдал болон Украины нөхцөл байдлын талаар өчигдөр /2022.06.15/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярилцав. В.Путин Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-ны явцад шийдвэрлэх ёстой зорилтуудын алсын харааг тодорхойлсон байна.

Харин Хятадын тал Украины дайныг “Гадны хүчин зүйлсээс үүдэлтэй аюул заналхийллийн эсрэг үндэсний язгуур эрх ашгаа хамгаалж байгаа Оросын үйл ажиллагаа бол хууль ёсны зүйл. Олон улсын харилцааны олон туйлт, шударга тогтолцоонд хүрэх Москва, Бээжингийн хүсэл эрмэлзэл нэгдмэл байна” хэмээн онцолсон байна.

Төрийн тэргүүнүүд хоёр орны хамтын ажиллагааны түвшин, урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгаа гэлээ. Оны төгсгөлд худалдааны эргэлтийн хэмжээ дээд цэгтээ хүртэл нэмэгдэх төлөвтэй байгааг ч талууд онцоллоо.

Мөн талууд Барууны хууль бус хориг арга хэмжээний өмнө Орос, Хятад хоёр гүрэн бүх талаар түншлэлийн харилцааг бий болгоно гэлээ.

“2022 он гарснаас хойш дэлхий дахинд гарсан өөрчлөлт, тогтворгүй байдлыг үл харгалзан, Хятад-Оросын харилцаа хөгжлийн сайн эрчээ хадгалсаар байна” хэмээн Ши Жиньпин чухалчилсныг Хятадын төв телевиз эш татан мэдээлэв.

Ялангуяа, Благовещенск-Хэйхэ стратегийн ач холбогдол бүхий гүүрээр дамжуулан харилцаа холбоо тогтоож эхэлсний ачаар хоёр орны худалдааны салбарт хийх хамтын ажиллагаа улам эрчимжиж байгааг Ши Жиньпин дарга тодотгов.

Ши Жиньпин: “Хятад улс ОХУ-тай тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлаар бие биенээ үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна. Бүрэн эрхт байдал, аюулгүй байдал зэрэг чухал асуудлаар ОХУ-тай бие биенээ үргэлжлүүлэн дэмжиж, ялангуяа хоёр орны стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Мөн НҮБ, БРИКС, ШХАБ зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон байгууллагуудын хүрээнд ч ОХУ-тай зохицуулалтаа гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна”.

Ши Жиньпиний хэлснээр, Хятад улс ОХУ-тай хамтран “илүү шударга, илүү оновчтой” олон улсын дэг журам, дэлхийн засаглалыг бий болгоход тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэж байгаа аж.

Хоёр орны удирдагчдын утсаар хийсэн яриа уламжлал ёсоор халуун дотно, найрсаг харилцаатай болж өнгөрснийг Кремлийн мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: Rianovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-16 08:39

Энэ хоёр эвгүй шүү

ҮНЭН
ҮНЭН
2022-06-16 10:14

ХЯТАДУУД ОРОСЫН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ ДАЙНЫГ ИЛЭРХИЙ ДЭМЖИЖ БАЙГАА ТЭДЭНД ШАНГ НЬ ХҮРТЭЭ

Ahmad
Ahmad
2022-06-16 11:00

Oros undesnii erh ashig gadni nuluulliin esreg arga buyu l ene dainiig hiij baigaa shuu dee

ҮНЭН
ҮНЭН
2022-06-16 15:40
Reply to  Ahmad

ТЭНЭГ ҮХЭР ЧАМ ШИГ ҮХЭРИЙГ Л ТЭГЖ ХУУРАХ БАЙХ ХАХА

Зочин
Зочин
2022-06-16 11:54

АНУ одоо хэр нь ОХУ-ыг үзэн ядаж хавчиж байгаа нь урьдны коммунист дэглэмийг толгойлж байсантай холбоотой. Одоо ОХУ д коммунист нам төр бариагүй ч АНУ-ын ОХУ тай харьцах бодлого өөрчлөгдөөгүй, буланд шахахыг хүссээр байна. Тэгэхлээр энэ бодлого нь цаад агуулгаараа АНУ -ын ерөнхийлөгчийн гараа дээр нь тавьж байгаад тангараг өргөдөг БИБЛИЙН судар-шашны номлолтой холбоотой болов уу?! Дайн байлдаан шашин хоорондын зөрчилдөөнөөс ш�##�тга�##�саар ирсэн, одоо ч тийм л байгаа ба цаашид ч тийм л байх биз!!

Холбоотой мэдээ

Back to top button