Сурвалжилга, Нийтлэл

Эв нэгдэлтэй байхыг уяачдад сануулж, “сэлмээ хуйнаас нь гаргана уу", Ерөнхийлөгч өө

“Сэрвээг нь хэмжих хэрэгтэй”, “Үүлдэрлэг байдлыг нь харах л хамгийн зөв гаргалгаа” гээд уяачид хоорондоо талцаж байна. Эрлийз, монгол морийг хэрхэн ялгах асуудал дээр. Энэ үл ойлголцол, талцал хэдхэн уяачдын дунд бус монгол түмний хэмжээнд хүрч, улам хүрээгээ тэлж, асуудлыг хурцатгасаар. Сүүлдээ бүр уяачдын хоёр холбоотой болж, хоорондоо ёстой нэг үзэж тарж байна. Нэг холбоо нь “Монголын төр монгол адууг устгах шийдвэр гаргах гэж байна. Сэрвээг нь хэмжих буруу” гээд Сүхбаатарын талбайд хоёр ч удаа морьтой жагслаа. “Эдний холбооныхон ёстой бүтэхгүй нөхдүүд” гээд нэгнээ үгүйсгэхээ мартаагүй.

Яг аль хэлбэрээр эрлийз, монгол морийг ялгах вэ гэдгээс хальж, аль нь олон уяачдыг эгнээндээ нэгтгэсэн, том холбоо вэ гэдгээ харуулах дээрээ хүрлээ. Нэг нь сэрвээг нь хэмжихийг, нөгөө нь үүлдэрлэг байдлыг нь харахыг дэмжиж буй. Алингаар нь ялгаж уралдуулах шийдвэр гарахаас тэдний эрх ашиг ихээхэн хөндөгдөнө. Нөгөө талаар яг энэ асуудал Монголын бүх уяачид хамаатай. Өнөөдөр Монголд цэвэр монгол морь уядаг уяач үнэхээр хуруу дарам. Хөдөөгийн хөх уяачдын дунд л өдрийн од шиг бий. Бэлтэй, бэнчинтэй, цолтой бүхий л уяач адууныхаа цусыг ямар нэгэн байдлаар сэлбэсэн. Түүнийгээ шинэ цагийн монгол адуу гэж нэрлэж буй.

Эрлийз, монгол адууг хэрхэн ялгаж уралдуулах асуудал “хэрүүлийн алим” болж, олныг талцуулсан сэдэв байсаар ирсэн. Тод манлайгаас авхуулаад Монголын бүх уяачдын эрх ашиг үүнд хөндөгдөж буй. Наадмын, ямар нэгэн уралдааны үеэр бөөн хэрүүл, талцалд хүргэдэг асуудал энэ мөн үү мөн.

“Миний морийг эрлийз гээд хасчихлаа” гэдэг гомдол, үл ойлголцол, хэрүүл гардаггүй наадам гэж болохоо байсан. Хэрэлдээд, “Чи, би” дээрээ тулаад өнгөрвөл их юм болсон. Бүр цаашлаад нутаг, нугаараа хуваагдаад зодолдох, он дамжсан өшөө хорслын эхлэлийг энэ асуудал тавиад байгааг наадамчин олон учирлаж буй. “За, яах вэ. Манай нутгийн наадамд та нар ирнэ ээ. Тэр үед ёстой бүгдийн чинь морийг хасна” гэж занаад яваа хүнийг ч харж байлаа.

Үүрээр адуундаа давхин, морьдоо уяад, эрийн хиймроо сэргээж яваа хөдөөгийн хөх уяач орон нутагт олон бий. Тэдэнд хоёр холбооны хэрүүл сонин биш. Хөдөө хөхрөн, гадаа гандан байж уясан монгол морийг нь хэн нэгэн үзэмжээр, эрх мэдлээр далайлгаад “Эрлийз” гээд хасчихгүй байх л сонин.

Эрийн гурван наадам монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл, уг нь. Гэхдээ одоо нутаг нугаараа, бэлтэй, бэнчинтэйгээрээ талцахын эхлэлийг заримдаа тавиад байх шиг. Үүний илрэл нь уяачдын одоогийн энэ талцал, үл ойлголцол. Баяр наадмын тухай хуулийг баталж, эрлийз, монгол морийг ямар хэлбэрээр ялгах шийдвэр гарахаас үл шалтгаалан энэ хэрүүл дахиад л үргэлжилнэ.

Тиймээс энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та анхааралдаа авна уу. Та МҮБХ, Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзан, эв эетэй байхыг анхааруулсан. Одоо уяачдад нэг зангаргаа харуулж, хатуу сануулга өгч, тодорхой арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ. Тэгэхгүй бол уяачид төдийгүй монгол түмэн энэ жилийн наадмаар, цаашид ч “Эрлийз, монгол морийг ингэж ялгах нь зөв, буруу” гэж маргалдсаар, талцсаар байх нь.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Монгол түмэн ямар нэгэн хэрүүл тэмцэл, маргаан талцалгүй байхад анхаарах нь таны үүрэг. Одоо л таны зангараг уяачдад, уяачдын эв нэгдлийг бэхжүүлэхэд, үл ойлголцол, талцлыг нь арилгахад хэрэгтэй байна, Ерөнхийлөгч өө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-16 08:37

Хүрэлсүх эрлийз морь ур�##�дуулахгүй гэж зөв шийдвэр гаргаж байсан

Зочин
Зочин
2022-06-16 09:01

Хяд�##�ц, бөхөө бас х�##�х, дөрвөд, хужаа, эрлийзээр нь ялга

Зочин
Зочин
2022-06-16 09:30

Байгаааа юмыг байгааагааар нь байлгаж болдоггүй юм уу. Заав�##� цусыг нь сэлбэж яах гэээд байдаг юм бэ

Зочин
Зочин
2022-06-16 09:32

Зөв шийдвэр хүргүүлжээээ. Ерөнхийлөгч таны оюун санааа л шийдэх аж

Зочин
Зочин
2022-06-16 09:54

Эгээ нэг Хүрэлсүх шиг амьтан шийддэг эд биш байна!

монгол
монгол
2022-06-16 10:42

Мөнгөний шун�##� монгол хүнийг, монгол уяачийг, монгол адууг үгүй хийж байна.
Үүнд л учир нь байгаа нь хэнд ч тодорхой.

Зочин
Зочин
2022-06-16 11:17

Сэрвээний өндөр, үүлдэрлэг байд�##� �##�ь �##�ийг нь харг�##�заж ур�##�дуулах нь зөв. Үүлдэрлэг байдлыг тогтоох аргагүй гэх юм. М�##�ын дэргэд өссөн хэн ч, 70-80 хүрсэн чавганц ч эрлийз, монгол адууг хараад л танина шүү дээ. Эрлийз адууг монгол адуутай ур�##�дуулж буй нь харахад хзртэл муухай, эзэн нь айраг түрүү авчихаад ичихгүй хөөрч ярилцлага өгөөд… шившиг шившиг

Зочин
Зочин
2022-06-16 11:31

Yugsen ch vg ym bvh yman dr erunhiilugch arga hemje awna gj bhgvi shd hariutssan darga gj ym bga bzdee

Холбоотой мэдээ

Back to top button