Нийгмийн

FACT CHECK: Д.Загджав A-Cool-д өгсөн цолоо ХУУЛЬД БАЙХГҮЙ заалтаар худал тайлбарлажээ

Лхагва гарагийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд ШШГЕГ-ын дарга Д.Загджав УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэр Б.Энхбаяр гишүүн түүнээс дуучин A-Cool буюу Б.Анхбаярт холбогдох асуудлыг тодруулсан юм.

Ингэхдээ “Танай салбар яаж цолоо олгодог вэ. Дуучин A-Cool-д хошууч цол олгосон байсан. Миний мэдэхийн их л өндөр цол. Тэр хэдэн төгрөгийн тэтгэвэрт гарах вэ. Өндөр тэтгэвэрт гарах гэсэн дурын хүнд нь цол олгоод байвал татвар төлөгчдийн мөнгө байхгүй болно шүү дээ” хэмээсэн.

Харин ШШГЕГ-ын дарга Д.Загджав хариулахдаа “Цэргийн албаны тухай хуулийн дагуу цолыг олгодог. Шаардлагатай тохиолдолд тусгай мэргэжилтэнд, амжилтанд нь үндэслэн, хугацаанаас нь өмнө цэргийн цол өгөх боломжтой байдаг. Үүний дагуу  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын даргаар томилогдсон тул дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон. ШШГЕГ-ын дарга дэд хурандаа хүртэл цол олгодог. Б.Анхбаяр албан хаасан хугацаанаас хамаарч тэтгэвэр авна, иймд одоо хэдэн төгрөгийн тэтгэвэр авахыг хэлэх боломжгүй” гэсэн юм.

Түүний хариултад Fact Check хийх буюу баримтыг нягтлан шалгаж үзлээ.

Цэргийн албаны тухай хуулиар Б.Анхбаярт хошууч цол олгох боломжгүй

ШШГЕГ-ын дарга Д.Загджавын дурдсан Цэргийн албаны тухай хуульд “Цэргийн цол” гэсэн бүлэг бий. Үүний 26-р зүйлд “Цэргийн цол олгох албан тушаалтан” гэж нарийвчилсан байна. Энэ хэсэгт, дунд офицерийн цол буюу хошуучийг цэргийн дээд байгууллагын удирдлага олгоно гэж заагаагүй. Харин дэслэгч, хурандааг олгоно гэж заажээ.

Мөн тус хуулийн 26.7-д “Офицер, ахлагчид цэргийн цолыг анхны цолноос эхлэн дэс дараалан олгоно” гэж заасан байна. Үүгээр дуучин Б.Анхбаярт цэргийн цол өгвөл дэслэгчээс эхлүүлэх ёстой байсан логик харагдаж байна.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журам бий. Энэ журмыг аливаа цэргийн байгууллагын алба хаагчид цол олгох асуудалд голчлон үндэс болгодог байна.

Тэгвэл энэ журмын:

2.10-т, “...цэргийн цол олгохдоо албан тушаалын цолны зэрэглэл, боловсрол, мэргэжилдээ дадлагажсан байдал, ажлын үзүүлэлт, хоёр цолны зэрэглэлийн дараагийн цолыг олгох бол тухайн албан тушаалд тэнцэж буй эсэх, офицерийн ёс зүй зэрэг шалгуурыг багтаасан тодорхойлолтыг үндэслэл болгоно” гэж

20.12-т “...Офицер, ахлагчид цэргийн цол олгох асуудлыг цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нар шийдвэрлэх буюу цол олгох үндэслэл, тодорхойлолт, саналаа удирдах дээд байгууллагад уламжилна” гэж тус тус заажээ.

Хошууч нь дунд офицерийн цол юм.

Дуучин Б.Анхбаяр Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр авах боломжгүй

Түүнчлэн ШШГЕГ-ын дарга Д.Загджав нь дуучин Б.Анхбаярыг ажилласан жилээс хамааран тэтгэвэр авна гэж хариулсан. Тэгвэл, Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар: “25-аас доошгүй жил цэргийн албанд алба хаасан эрэгтэйд тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хошууч цолонд ноогдох цэргийн албаны тэтгэврийг Б.Анхбаяр 25 жилийн дараа авах боломжтой болох нь.

Харин ажилласан жилээ НДШ төлсөнд оруулан тооцуулж болох заалт 22-р зүйлд тусжээ. Тодруулбал, 22.1-т “Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан бол уг хугацааг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно” гэж заасан байна.

Иймд ШШГЕГ-ын дарга Д.Загджав нь Б.Анхбаярт хошууч цол олгосон үндэслэлээ хуулийн дагуу тайлбарлаж чадаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2022 08:57

Хууль дүрэм, журам зөрчиж олгосон нь үнэн шүү. Мөн хошууч цол нь ахлах офицерийн цол

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:17

Арай арай ичиж үхлээ

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:18

Даргадаа хууль уншуул шоронгмйн дарга нар аа

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:28

Бүтэхгүй даргатай газар л даа энэ бхйтугайг өлхөн худлаа хэлнэ

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:31

загджав төрийн ордонд УИХ ын гишүүний асуултанд ичих ёс суртахуунгүй худ�##� хариулж донгоссон тул �##�бан туша�##�аасаа буудаа...

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:31

Хууль дүрэм, журам зөрчиж олгосон нь үнэн шүү. Мөн хошууч цол нь ахлах офицерийн цол

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:32

durem juramaa l barimtlaaad yawchuul ymrch asuudal baihgui tsol uguh shaardlaga ch baihgui

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:32

загджавт өөрт нь хэн хурандаа цол олгочвоо нэртэйгээр нь монголын иргэн бүрт гавьяат хурандаа цолыг олгочих ким ир сений тэмдэг энгэртээ зүүдэг улс шиг

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:40

Айлын хүүхдүүд ийм айхтар зэвсэгт хүчний удирдлагуудаа. Төрийн цэргийн байгууллага мөн гэж гүрийсээр байгаад цэргийн цол тэмдэг , тэтгэвэр тэтгэмж эдлээд явж байна даа

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:41

загджав төрийн ордонд УИХ ын гишүүний асуултанд ичих ёс суртахуунгүй худ�##� хариулж донгоссон тул �##�бан туша�##�аасаа буудаа...

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:41

durem juramaa l barimtlaaad yawchuul ymrch asuudal baihgui tsol uguh shaardlaga ch baihgui

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:41

Ёстой нэг хар�##�чихсан дотортой хүмүүс шүү

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:42

Дүрэмт хувцас өмссөн болгон төрийн тусгай �##�бан хаагч болж, илүү боломж авах уу.

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:42

Төрийн мөнгө идсэн Авилгач мөнгөтэй суусан дарга нарыг бурханшиг хүлээж авдагшүү зарим нь

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:42

За одоо зэвсэгт хүчин минь яах гэж бна даа биднээс бусад бүх хүчний байгууллагууд ингэж асуудлаа шийдүүлж бна даа

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:43

Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагаар тухайн �##�бандаа он удаан жил доороосоо бүх шатанд ажиллаад үзсэн туршлагатай хурандаа нарыг томилж баймаар юм, энэ мэт тоо бөглөсөн нөхдүүд сул ц�##�ин авхаас хэтрэхгүй л болвуу...!

Зочин
Зочин
6 сар 17, 2022 09:48

Загджав хулгайчаас Хурандаа гэдэг армийн хамгийн гоё цолыг хурааж авхах хэрэгтэй..Цолондоо жулдаж байна..

Зочин
Зочин
6 сар 17, 2022 12:26
Reply to  Зочин

Энэ мангар хэзээ хурандаа болчихвоо? МАНгарын нэг...

Зочин
Зочин
6 сар 17, 2022 10:10
Reply to  Зочин

Загджав гэдэг хүн бол жинхэн мэргэжилийн хулгайч шүү олон түмэнд үүнийг түгээ...

Bidon
Bidon
6 сар 17, 2022 09:56

Umhii huyag biz da

Зочин
Зочин
6 сар 17, 2022 10:10

Авч байгаа нь сургуулийн төгсөөд ажилаа хийж бгаа хүмүүсээс ичдэггүй юм байхдаа

A Cool-д дэслэгч цол олгоё
A Cool-д дэслэгч цол олгоё
6 сар 17, 2022 10:11

Яг зөв энэ кейсийн араас сайн яваарай.Олон жил ажиллаж байж авдаг цол хэргэмийг хэн нэгэн гадагад нэртэй хүн шууд авна гэхээр бусад �##�ба хаагчид дуртай байхгүй нь ойлгомжтой шдээ

Хуяг
Хуяг
6 сар 17, 2022 10:21

Хэдэн цаасаар худ�##�даж авсан юм бол! Ханшийг нь мэдэх юмсан! Бич гэсэн авах юмсан!

Зочин
Зочин
6 сар 17, 2022 11:12

Нөгөө дөрвөд допингийн гахай батсуурийн цолыг ч бас хураах ёстой.Бас загджаваас цолыг нь хурааж хөөж явуулах ёстой.

90000000
90000000
6 сар 17, 2022 11:19

Загджав мэтийн хулгайч нар төрд гарсан ялзр�##�

Зочин
Зочин
6 сар 17, 2022 11:33

муу новшнууд

zaya
zaya
6 сар 17, 2022 12:13

Арай арай ичиж үхлээ.....Avch bga ni ch ter, ugch bga ni ch ter.....Taarsan taar shuudainuud beeeee?????????????

A cool
A cool
6 сар 17, 2022 12:15

Энэ бол үнэн �##�иа асууд�##� шүү!!! Үнэн утгыг нь �##�дуулж байна. Нэг муу дуучин, АЛИАЛАГЧ нөхөрт ХОШУУЧ цол олгоод..

Зочин
Зочин
6 сар 17, 2022 12:40

Курс төгсөөд л сарааз майор

Зочин
Зочин
6 сар 17, 2022 15:58

хошууч дэд хурандаа хурандаа цолнь ахлах офицерын цол шүү худлаа бичээд байхын дунд офицер гэдэг нь дэслэгч ахлах дэслэгч ахмад шүү

Зочин
Зочин
6 сар 17, 2022 21:25

Энэ хогийг �######�уулаач.

зочин
зочин
6 сар 18, 2022 17:53

Төрийн том �##�бан хаагч төрийн ордонд ингэж худлаа ярьж өөрийгөө мэдлэггүй бүдүүлэг гэдгээ гайхууллаа боловсролтой з�##�уусаар солиочээ

Zocnin
Zocnin
6 сар 20, 2022 05:41

Zaluu hun uramshaad ulam sain ajillag yund ni ataarhaad bgaam be

Холбоотой мэдээ

Back to top button