НийгмийнНИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: “Архины мөнгө хаанаас олох вэ” гэх бодолд дөнгөлөгдсөн тэдний амьдрал

Цаг агаар дулаарсантай зэрэгцэн архичид олноороо ил гарч автобусны буудал, голын эрэг, хүүхдийн тоглоомын талбай гээд хаа таарсан газраа хоног төөрүүлж явна. Улмаар архидан согтуурсан үедээ зундаа харваж, өвөлдөө осгож амь эрсдэх тохиолдол цөөнгүй гардаг. Нийслэлийн хаана л бол хаана согтуу иргэн гуйвж яваатай таардаг шүү дээ.

Манай сурвалжлах баг 07.00 цагт “Хүнсний 4”-өөс хөдлөн “Долоон буудал” хүртэл явж амьдралд хөл алдсан тэд ямархуу амьдарч буйг сурвалжиллаа.  

Гадаа тоос шороо манарахгүй, чийг үнэртэж байгаа нь өнгөрсөн шөнө бороо орсныг илтгэнэ.

Архичид урьд шөнийн бороог хаана хоргодож өнгөрүүлсэн бол гэж бодож байтал явган хүний зам дагуу нэгэн хүн гуйван алхаж яваа нь харагдах нь тэр. Түүн дээр очтол нүүр нь шарх, сорви болж, жийнсэн яакны гадуур нимгэхэн куртик давхарлаж өмсчээ. Нэлээд настайдуу хүн байв. Биенээс нь архи сэнгэнэн, нэлээд халамжуу яваа нь илт байлаа.

Ц.АМАРТҮВШИН: АРХИНААС ГАРАХЫГ ХИЧЭЭСЭН Ч ЧАДААГҮЙ

Түүнийг Цэгмидийн Амартүвшин гэдэг.52 настай. Залуудаа холбооны монитор, шугам кабелийн засварчин хийдэг байжээ. 20 жилийн өмнө эхнэр, хүүхдээсээ салан, ганцаараа болсон сэтгэлийн шаналалдаа хөтлөгдөн архи уух болсон гэнэ.  

-Эхнэр, хүүхэдтэйгээ одоо холбоотой байдаг уу?

-Алинтай нь ч холбоотой байдаггүй. Хоёр охин маань 31, 29 настай. Хоёулаа гадаадад амьдардаг. Хоёр хүүхдийг минь сайн сайхан авч яваад нь эхнэртээ их талархдаг.

-Тэднийхээ төлөө архинаас гаръя гэж оролдож байв уу?

-Оролдолгүй яах вэ. Оролдсоон, оролдсон. Даанч чадаагүй. Эргээд л архи уучихсан.

-Танд орон гэр бий юү?

-Байхгүй.

-Шөнөд хаана хонодог вэ?

-Надтай хамт архи уудаг хоёр хүн бий. Тэр хоёртой хогийн кондинарт унтаж байгаад танилцаж байлаа. Одоо бол зун болоод дулаарчихсан болохоор тэр хогийн кондинартаа л гурвуулаа хоноглож байна.

Харин өвөл болохоор орцонд орно. Тэндээсээ хөөгдвөл ATM рүү орж босоогоороо л унтана. Зуны улиралд өвлийг бодвол гадуур хонож, явахад хамаагүй дээр, амар байдаг.

-Орон гэргүй хүмүүс хүйтний улиралд осгож амиа алдах тохиолдол их гардаг. Таны эргэн тойронд тийм тохиолдол гарч байв уу?

-Гардаг. Миний мэдэх хүмүүсийн дөрөв нь өвөл согтуу явж байгаад өсгөж үхсэн.

-Архи уудаг болсноосоо хойш ажил хөдөлмөр эрхлэх талаар бодож байв уу?

-Саппорогийн урд хоёр давхар цагаан байр бий. Тэнд орц  цэвэрлүүлээд орон гэргүй хүмүүсийг байлгадаг байлаа. Тийм байдлаар л хоёр жил амьдарч байсан.

-Одоо та архины мөнгө хаанаас, яаж олдог вэ?

-Уух архиныхаа мөнгийг шил, лааз цуглуулж л олж байна даа. Шил, лааз гэхдээ хямдхан шүү дээ. Шил 30-50, лааз 1500-2000 төгрөг.

Тэрбээр ийн хэлээд гунигтай гэгч нь миний өөдөөс харав. “Наана чинь хүртэл гурав, дөрвөн пивоны шил байж л байна. Тороо олчихоод ирж авна даа” хэмээн хэлэхэд нь түүний нүүрэнд ялимгүй инээмсэглэл тодров. Энэ нь “Өнөөдөр уух юмны мөнгөтэй боллоо” хэмээн баярлаж буйнх нь илрэл байлаа.

Ц.ДАМДИНСҮРЭН: МАЛГАЙ ТАВЬСАН Л БОЛ МАНАЙХ ШҮҮ ДЭЭ

Ийнхүү ярилцаад эргэтэл “Ахдаа мөнгө өгөх үү” гэж асуув. Ярилцлага өгсөн зорилго нь анхнаасаа ийм  байж. Зөвхөн энэ удаад ч бус тэр өглөө бүр “Шараа яаж тайлах вэ. Ганц юмны мөнгө хаанаас олох вэ” гэж л бодож сэрдэг. Өдөржин гадуур явж, шил, лааз цуглуулдаг шалтгаан нь ч ийм. Бид түүнд боломжоороо туслаад, “Архинаас гарч, амьдралаа шинээр эхлүүлээрэй. Та чадна аа” гэв. Үнэндээ яг тэгж чадах эсэхэд нь би ч тэр ах өөрөө ч эргэлзэж байв.

Бид тэндээс цааш хөдөллөө. Дэлгүүрийн үүдэнд нэгэн хүн тасраад уначихсан, цементэн дээр хэвтэж байв. Цаана нь сууж буй хүмүүс түүнийг тоож буй шинж ер алга. “Хөөш, тэгээд архины мөнгө байхгүй юм уу. Яг үхлээ” гэж нэгнээ ятгана. Тэдэнд дөхөж очиход архи үнэртэж, хэл ам нь түгдрэн, гуйвж дайван алхаж байгаа нь согтуу байгааг нь илтгэж байв. Бид тэдний төлөөлөл болгон Ц.Дамдинсүрэнтэй ярилцав.

-Та урьд шөнийн борооноор хаана хоносон бэ?

-Салхитад гурвуулаа хамт нэгнийхээ гэрт уугаад хоносон.

-Гурвуулаа өөрийн гэсэн гэр оронтой юу?

-Надад гэр орон байхгүй ээ. Тийм болохоор зуны улиралд хаана ч хамаагүй хоноод явдаг. Малгай тавьсан л бол манайх шүү дээ. Өвөл заримдаа орон сууцнууд руу жижүүрт нь аяга цайны сүү өгч ороод хоноглодог. Манай энэ хоёрт гэр орон байгаа шүү.

-Танд гэр бүл бий юү?

-Надад аль дээр үед л гэр бүлтэй байлаа. Харин энэ хоёрын маань эхнэрүүд нь саяхан өөд болсон, хүүхдүүд нь байгаа. Нэгнийх нь хүүхдүүд 7-10 настай, нөгөөдхийнх нь 30 гарч яваа.  

-Хаана ажилладаг байсан бэ?

Налайхын уурхайд ажилладаг байлаа. Хамт нэг газар ажиллаж байгаагүй ч гурвуулаа уурхайд ажиллаж байсан.

Миний асуултанд дор дороо ам уралдан хариулж байгаа гурваас архины мөнгөө хаанаас олдгийг нь асуухад “Дансан дахь үлдэгдэл мөнгөө шавхаад” гэв.

Гурвуулаа согтуу ч өөр өөрийнх нь зан араншин ихэд анзаарагдаж байв. Нэг нь их эвлэгээр ярилцах гэж хичээж байхад, нөгөө нь яриан дундаа төр засгийг дурдан их л ширүүн. Харин гурав дахь их дуугүй юм.

Ярилцаж дууссаны дараа мөн л өмнөх ахтай адилхан уух юмны мөнгө асуун гурвуулаа гуйван алхаж одов. Тэгж их төвлөрч ярилцаад байсан зүйл нь архины мөнгө хаанаас олох вэ гэдэг л байсан бололтой.

Энэ бүх хүмүүсийн амьдралынх нь гол утга учир нь сархад болчихсон. Тэдэн амьдрал, гэр бүл, эрүүл мэнд, нэр хүнд гэдэг зүйлс тийм ч чухал биш. “Яаж архины мөнгө олох вэ, яаж шараа тайлах вэ”  гэдэг бодолд л хөтлөгдөн өдөр шөнийг өнгөрөөж байна

Н.АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БолдЭрдэнэ
БолдЭрдэнэ
2022-06-18 13:26

Мундаг сурв####жлага хийжээ ахын дүү. Амжилт хүсье…

Зочин
Зочин
2022-06-18 14:10

Угаасаа ийм түвшинд хүрсэн хүмүүс ганцаараа гарч чадахгүй. Энэ чинь донтох өвчин. Заав#### мэргэжлийн байгууллагын тусл####цаа хэрэгтэй. Гэвч өөрийн зүгээс гарахыг хичээх эрмэлзэл зорилго хичээх байд#### хэрэгтэй. Түүнгүйгээр гарах боломжгүй. Архи мэдрэлийн систем гэмтээдэг тул эд өөр юм бодож чадахаа больсон. Анх архи уудаг болсон ш####тгаан нь асуудлаа яаж даван туулахаа бодож мэдэхгүй түр мартаж хойшлуулахын тулд ууж эхэлсэн ч донтуулдаг хор тул бүрэн хордсон байна. Өөрсдөө их тэвчээр гаргаж шартсан ч уухгүй байж архинаас гарахад гардаг шинж тэмдгийг эсэргүүцэж давж туулж байж аажмаар гарна. Хурдан шууд гарч чадахгүй бол аажмаар уух хэмжээгээ багасгаж гардаг. Б витамин хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-06-18 14:11

Архи уухыг нь мэдсээр байж мөнгө өгөх хэрэггүй. оронд нь хоол авч өгөөч.

Зочин
Зочин
2022-06-18 14:12

Харамс####тай байна.

Зочин
Зочин
2022-06-18 14:28

duudee ajliin amjilt husie

Зочин
Зочин
2022-06-18 15:27

нийгэмд ийм хэрэгцээгүй хүмүүсийг герман мэтийн орон зүгээр ####га болгочихдог эдэг үнэн болов уу

иргэн
иргэн
2022-06-18 15:28

ийм хүнгүй байх т####аас анхаармаар. Эмчилгээ, хөдөлмөрийн сувил#### ажлын байр хэрэгтэй. Энэ хүмүүсээр зохион байгуулж ажил хийлгээ.

Anudariin fan
Anudariin fan
2022-06-18 18:05

Mash saihan survaljlaga hiijee.Niigmiin bolj butkv olon zvilsiin asuudliig hondoj shiidel gargah talaas ni haruulj 76 teneg gishvvdee shiideliig nvden deer ni il bolgoj ogch bgad bayrllaa (nogoo 76 ni harkumaa hahah)Anudari❤️

Зочин
Зочин
2022-06-19 06:38

Монголоор нэг байгаа үзэгдэл сурв####жилж энэ тэр ч хэрэг байхгүй
Гэхдээ солгой хөгжим шиг энэ үед согтуурах шиг жарг#### ####гаа гэж
Эд нар шиг өөрийнхөөрөө дур зоргоороо явж байгаад үхэх бас яахавдээ.....

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x