ICE TOP: Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглээгүй

26 жилийн ойн тоглолтоо өчигдөр /2022.06.18/ цэнгэлдэх хүрээлэнд хийсэн "Ice top" хамтлагийн гишүүнээс мансууруулах бодис илэрч, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс баривчилсан гэх мэдээлэл гараад байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус хамтлагийн нэг гишүүн болон тоглолтод оролцсон нэр бүхий уран бүтээлчдийн шээсний шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн гэгдсэн.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан тус хамтлаг мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд" 26 жилийн ойн тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид болон үзэж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баяралалаа. Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд цахим орчинд тараад байна. Эдгээр мэдээллүүд бүгд худал ба энэхүү мэдээллүүдийг тарааж буй этгээдүүдийг худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан зэргээр гомдол гаргаж шалгуулах болно" хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОГЛОЛТ ГЭЖ ХӨГИЙН ЮМ ЯАЖ БААХАН ҮЗЭГЧДИЙН МӨНГИЙГ ЛУЙВАРДЧИХААД БАС ЮУ ЮУ ГЭНЭЭ !
цээж төвхийгөөд нүргэлээд сак тоглолт болсон чи юмийг яаж харна чамшиг гөлгөнд тэгж л харагдана луйвар гэж шааж байна
togloltiin daraa ni yumuu
Тоглолт үзэж чадсангүй их харамс�##�тай юм боллоо.ядаж 2 удаа тоглочихгүй дээ.Хар тамхи мансууруулах бодис энэ тэрээ бол худлаа байх аа.АТАА ЧӨТӨӨ ИХ БАЙГАА БОЛООД Л ХУД МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН БАЙХ ДАА.БУРУУТАНГ ОЛООД ХАРИУЦЛАГА НЭХЭЖ ГОМДЛОО БАРАГДУУЛААД НЭРЭЭ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. АМЖИЛТ
Наад бичвэр чинь тоглолтын бус үед хэргэлсэн гэж ойлгогдоод байна.