УЛС ТӨР

Дүүргийн Засаг дарга нар ЗӨВЛӨХҮҮДЭЭ ОРЛОГЧ болгон томилж эхэлжээ

Манай улс саяхан 2022 оны Төсвийн тодотголын хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай хууль баталсан билээ.

Энэ хуулийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн нэгэн онцлог заалт нь: Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглосон.

Энэ дагуу Хотын дарга Д.Сумъяабазар зургаан орлогчийнхоо дөрвийг нь явуулж, хоёрыг нь аваад үлдчихсэн.

Харин дүүргүүдийн Засаг дарга нар нийслэлийн засаг даргын хэмжээнд ямба эдэлж ирсэн хүмүүс. Тодруулбал, есөн дүүрэг есөн орлогчтой байх байтал 14-өөр илүү буюу 23 орлогч өнөөдрийг хүртэл ажилласан байдаг. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Засаг дарга нар тус бүрдээ гурав, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргийн Засаг дарга нар хоёр орлогчтой байв. Бүр нэмээд хуульд заагаагүй зөвлөхүүдтэй байв.

Харин Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр дүүргүүдийн Засаг дарга нар орлогч дарга нараа чөлөөлж, улмаар зөвлөхүүдээ орлогчоор авч үлдэх нүүдэл хийж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, одоогоор Баянгол дүүргийн Засаг даргаас бусад нь ОРЛОГЧ НАРАА ЧӨЛӨӨЛЖ, ОРОНД НЬ ЗӨВЛӨХҮҮДЭЭ ОРЛОГЧ БОЛГОН дэвшүүлэн авч үлдэж эхэлсэн байна.

Төрийн хэмнэлтийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхлэхээс өмнө ийн дотоодод зохицуулалтуудаа хийж, хөдөлж эхэлж буй нь энэ ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-06-20 09:50

Лөгөгнүүдээ. Ийм б�##�иар байхгүй. Одоо хамаатан саднаа бөөгнүүлнэ удахгүй

Зочин
Зочин
2022-06-20 11:24

Нөгөө ер сайд нь агаарын юм яриад бүлт бүлт үсрээд байдаг. Хэлсэн үгнээс нь хэрэгжиж байгаа юм байна уу. Ийм хулхины нөхдүүд л улс орныг удирдаад л

Зочин
Зочин
2022-06-20 12:17

Лөгөгнүүд тэгнэ2 удахгүй хүүхдээ орлогчоороо тавиад гэр бүлийн бизнес болгон аягүй бол

Зочин
Зочин
2022-06-20 12:44

Зөвлөхүүдээ болигоно гээгүймүү

Холбоотой мэдээ

Back to top button