Нийгмийн

МАН-ын генсекийн сүүдэр дороос албан тушаалд хүрэгч ЗӨВЛӨХҮҮД

Иргэдийн хуралд сууж байснаас их хуралд сууж байгаагүй ч нам дотроо нөлөө бүхий залуучуудын нэг болж чадсан хүн бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан.

Тэр нэр дэвшээгүй, сайд болоогүй. Гэхдээ бүхнийг шийдэгч хэвээрээ. Түүнд энэ нь харин ч гоё, бас том боломж. Тэрбээр МАН-ын генсекээр 2016 оноос хоёр удаа сонгогдож өдгөө зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд асар олон зөвлөхтэй болж, тэр хэдийгээ гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж амжив. Орон тооны 4-5 зөвлөхтэй. Хэт олон. Албан тушаалын томилгоонд аваачих хүмүүсээ өөр дээрээ эхлээд зөвлөхөөр авдаг. Албан тушаалын дамжин өнгөрөх л гэсэн үг. Ингэсээр тэр баахан зөвлөхтэй болчихсон. Ямар сайндаа л “нам дагавал ажилтай, генсекийг дагавал албан тушаалтай” гэгдэх вэ.

Ингээд түүний зөвлөхүүд хаана, ямар албан тушаалд хүрэв гэдгийг хүргэе.

-ЧИХ ХАЛУУЦУУЛАГЧ ХУУЧИН ЗӨВЛӨХҮҮД-

Б.Эрдэнэжаргал: Туслах, хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Зөвлөхүүдээс нь хамгийн их хэл аманд өртөж байсан нэгэн. Түүний тухай “JCI” байгууллагын хуулийн зөвлөх гэхээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй. Харин генсектэй нийлж баахан үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг нь тодорхой. Тодруулбал, нэр дээр Д.Амарбаясгалангийн “угшилтай” 28 компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг тухай мэдээлэл цацагдаж байлаа. Мөн Д.Амарбаяслангийн амьдардаг зайсан дахь байр нь ч Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэх. Зөвхөн нэг хаяг дээр л гэхэд 8-9 компани бүртгэлтэй байгаа тохиолдол ч байдаг аж.

Б.Даш-Ёндон: Генсекийн хамгийн ахмад зөвлөх бод Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Ардын багш Бүдрагчаагийн Даш-Ёндон. Тэрбээр өдгөө 80 насыг зооглож яваа. У.Хүрэлсүхийг одоогийн МАН, тухайн үеийн МАХН-д элсүүлэн авч байсан гэдэг. Нэгэн ярилцлагадаа “Өчүүхэн жижиг завьтай нэг муу хүүг улс төр гэдэг том далайд гаргаж өгсөн хүн бол Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр гурав” хэмээсэн байдаг.

-АЖИЛ, АЛБАН ТУШААЛД ХҮРЭГЧ ЗӨВЛӨХҮҮД-

Ж.Эрхэмбаатар: Д.Амарбаясгалангийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдоод сар гаруйхан хугацааны дараа Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалд заларсан. Түүнийг 700 гаруй тэрбум төгрөгийн өр барагдуулсан туршлагатай хуульч хэмээн генсек магтан аваачиж байв. Гэвч нэг их удалгүй Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу дэд дарга нарын албан тушаалыг хассантай холбогдуулан ажлаа өгсөн байдаг.

С.Мөнхчулуун: Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байж байгаад хотын даргад "ШУНАЖ" намын бодлогын эсрэг явсан хэмээн Ардын намаас хөөгдөж байсан түүхтэй. Намаас хөөгдсөнийхөө дараа тэр өнөөдрийг хүртэл МАН-ын генсекийг бараадаж, зөвлөхөөр нь ажиллаж байв. Ийн генсекийн хажууд хэдэн жил тэвчээртэй, чимээгүй суусны эцэст саяхан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон билээ.

Л.Батжав: Сонгууль бүрээр огцом эргэлт хийхдээ гаргууд тэрбээр МАН болоод генсекийн сүүдэр бараадаж, албан тушаалд хүрсэн нэгэн. Өнгөрөгч 2021 оны аравдугаар сараас эхлэн “Монголын төмөр зам” ТӨХК-д Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал болсон. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр зэхэж тойрогтоо маш их хөрөнгө мөнгө хаяж бэлтгэж байсан ч гэнэтхэн л шийдвэрээ өөрчлөн, нэрээ татсан. Бүр МАН-д элсэн, У.Хүрэлсүхээс гишүүний үнэмлэх, тэмдэг гардаж авч байв. Шууд утгаараа бол Ерөнхий сайдын тойргоос сайн дураараа зайлж, замыг нь засах замаар МАН-д худалдагдсан гэгддэг.

-ШИНЭ ЗӨВЛӨХҮҮД-

А.Цогцэцэг: “Арьсны” хэмээгддэг тэрбээр хэдхэн хоногийн өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэргэд Эрүүл мэндийн салбар хариуцсан зөвлөхөөр ажиллах болов. Тэрбээр 2016 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан.


Орон тооны зөвлөх дээр нэмэгдээд орон тооны бус зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга ажилладаг. Энэ тухай мэдээлэл 2019 онд гарч байв. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хүчингийн хэрэгт нэр холбогдож, ялаа ч эдлээд гарч ирсэн. Одоо МЗХ хавиар эргэлдэж, МАН-ын генсекийн суганд нуундаж, аль таатай ажил албан тушаал гарч ирэхийг хүлээж буй гэлтэй билээ.

Энэ мэтээр нам нам дамжиж, ялих ялихгүй зүйлд нэр орооцолдож явсан хүмүүсийн цуглуулгаар МАН-ыг дүүргэж буй хүн гэгддэг. Хэдэн зөвлөхүүдийнхээ ажил, албан тушаалын гол найруулагчаар маш сайн ажилладаг гэхэд болно. Намын анхан шатны байгууллагаас эхлээд сайдын сэнтийд хүртэл өөрийн хүмүүсээ шургуулах асар өндөр амбицтай. Шат шатанд хүрч намын ах нарынхаа учрыг хамгийн сайн олчихдог нэгэн тул өөрийн хүмүүсээ ажил, орлоготой нь золгуулаад байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв асуулт
Зөв асуулт
2022-06-21 08:25

Яааг яаааг

Зөв асуулт
Зөв асуулт
2022-06-21 08:25

Эд нар юугаа зөвлөхөв дээ

Зочин
Зочин
2022-06-21 08:29

Цогцэцэг зөвлөх нь болсон юм уу

Социализмын үеийн МАН хэвээрээ л байгаа шөө
Социализмын үеийн МАН хэвээрээ л байгаа шөө
2022-06-21 10:10

Бараг сүүдрийн засгийн газар нь юм бишүү.Тэтгэврийн эмээ өвөө нарынхаа оронд мэдлэг боловсролтой шинэ з####уу үеэ томилох хэмжээний боловсон хүчний нөөцгүй,эрх мэдэл мөнгө төгрөгөнд толгойн хамуурсан мулгуй нам

Зочин
Зочин
2022-06-21 13:35

oorsdiin gsn hvch hodolmor chadwaraara garch irsen hvmvvs baiga shvde ingej muulah hereg baidag ymuu

Зочин
Зочин
2022-06-21 19:01

Нам, дарга дагаж амьдардаг арчаагүй з####уус

Зочин
Зочин
2022-06-21 19:02

Оюулзганаас илүү хаялгатай наасан. Данх бол ашиглаад л хаяна. Доогуураа холбогдсон хүүхнүүдээ бол хаяхгүй ээ бас

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x