СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

Цар тахал шалтгаан биш боллоо: Эдийн засагт "үүр цайна" гэх гэнэн мөрөөдөл

Эдийн засгийн хямралыг коронавируст цар тахалтай холбож үзэх хандлага дэлхийд үгүйсгэгдэж эхэллээ. Урт хугацааны хөл хорио тогтоож, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдсоноос үүдсэн энэ хямрал удаан үргэлжлэхгүй гэж зөвхөн бид биш дэлхий төсөөлж байв. Манай Засгийн газрын хувьд 2023 оны нэгдүгээр сар гэхэд “Эдийн засаг эргээд хэвэндээ очно” гэж зарлаад байсан удаатай.

Гэвч хөгжингүй орнуудын төв банк бодлогын хүүгээ нэмж, төсвийн хумих бодлого идэвхийлэн баримталж эхэлснээс харахад тэд эдийн засагт нэг хэсэгтээ нар гарахгүй гэж тооцсоных бололтой. Дэлхийн банк, ОУВС ч эдийн засгийн өсөлтийн төсөөллийг богино хугацааны дотор огцом бууруулсан нь нэг жишээ. Харин манай улс хямралыг урт хугацаанд үргэлжилнэ тооцон бэлдэхээс илүү тухайн хэсэг цаг үед тохирсон арга хэмжээг Засгийн газрын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа нь дэлхийн бусад орнуудтай эрхгүй харьцуулагдаж байна.

ОХУ, Украины хямрал хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй

Хэдийгээр барууны улсууд ОХУ-д томоохон эдийн засгийн хориг арга хэмжээ авч, “шалдаа буулгаж” байгаа мэт дүр зурагтай ч энэ нь эргээд дэлхийн эдийн засагт сорилт авчирч байна. Оросын эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд 11-т жагсдаг бөгөөд стратегийн голлох бараа, бүтээгдэхүүнийг Европын орнууд руу нийлүүлдэг онцлогтой. Энэ нийлүүлэлт тасарснаар наад зах нь байгалийн хий, газрын тосны үнэ өсөв.

ОПЕК-ийн орнууд лав газрын тосны нийлүүлэлтээ одоо байгаагаас нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь үнийн өсөлтийг хязгаарлах гэсэн бодлогоос үүдэлтэй гэх.

Гадаад орчинд төдийгүй хөгжингүй орнуудын эдийн засагт сорилт авчирч байгаа Орос, Украины нөхцөл байдал Монголд ч нөлөөлж байна. Яах аргагүй газар зүйн байрлалын хувьд хөрш зэргэлдээ оршдог, гадаад худалдааны ихэнхийг хийдгээрээ ОХУ-ын нөхцөл байдал бидэнд шууд тусна. Нөгөөтээгүүр, геополитикийн хувьд монголчууд ямар байр суурь баримтлах нь хойд хөршийн анхаарлын төвд байна. Хамгийн бодит нөхцөл байдал нь эргээд нөгөө газрын тосны үнэ. Манай улс шатахууны үнийг төрөөс чөлөөлж, гадаад зах зээл дээрх сүүлийн гурван сарын үнийг дунджилж, шууд буулган тооцдог болсон тул энэ сегментэд үнийн өсөлт ажиглагдсаар байх дүр зурагтай.

Хамгийн гол нь энэ хямрал хэзээ хүртэл үргэлжлэх, Орос барууны орнуудтай хэзээ эргээд хэвийн худалдаа хийдэг болох нь хэний ч хариулж чадашгүй асуулт болоод байгаа юм. Зарим шинжээчдийн зүгээс Орос нэг хэсэгтээ гүрийх тул улс орнууд рублиэр худалдаа хийдэг болж, ам.долларын хаанчлал саарна ч гэцгээж байна.

БНХАУ-ын нөхцөл байдал дэлхийд “наашгүй” нөлөөлсөөр байна

Дэлхийн эдийн засагт нөлөөлж буй дараагийн томоохон хүчин зүйл  дахиад л манай хөрш зэргэлдээ орноос шалтгаалж байна. Энэ удаад урд хөрш, БНХАУ-ын тухай бичих болох нь. Хэдийгээр Хятадыг эдийн засаг нь хамгийн тогтвортой, өдгөө юунд ч үл ажран, төвийг сахих байр суурь баримталж буй орноор харах нь элбэг ч тэдний идэвхгүй байдал дэлхийд нөлөөлж байгааг статистик харуулж байна.

Тодруулбал, дэлхийн нийт ДНБ болон БНХАУ-ын ДНБ хооронд шууд хамаарал ажиглагддаг. Энэ утгаар БНХАУ-ын эдийн засаг өсвөл дэлхийд ч эерэгээр нөлөөлөх логик бий бөгөөд сонирхолтой нь Хятадууд цар тахлын үеэр өөрсдийгөө илтэд тусгаарлачхаад байна. “Тэг ковид” бодлогоо өнөө хэр баримталсаар бөгөөд энэ нь бүс нутагтаа байсхийгээд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах нөхцөлийг бий болгож буй. Үүний дээр намар БНХАУ-ын улс төрд ямар өөрчлөлт орох нь анхаарал татсаар. Ши Жиньпин улсыг үргэлжлүүлэн удирдах уу, эсвэл унах уу гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнуудын хагарал, маргааны сэдэв болж байна.

Ши Жиньпиний хувьд илүү хаалттай, хатуу бодлого баримталж байгаа ч хэрэв шинэ удирдагч гарч ирвэл эдийн засгийн гадаад нөлөөлөл талдаа дээрдүүлж чадах уу гэдэг нь шууд хариулж боломгүй сэдэв. Түүнчлэн, Ши дахин цөөнгүй жил БНХАУ-ыг засаглах суурь нөхцөлөө нэгэнт засаж эхэлсэн бөгөөд хэрэв ингэвэл Хятадын эдийн засгийн “аминчхан” нөлөөллөөс лав их зүйл хүлээлтгүй.


ТЭМДЭГЛЭЛ: Цар тахлын дараа гарч ирсэн дээрх хоёр хүчин зүйлээс гадна ковидтой ч холбоотой шалтгаанууд бий. Тухайлбал, улс орнуудын дийлэнх нь цар тахлын үеэр ихээхэн хэмжээний халамжийн бодлого явуулж, мөнгө хэвлэсэн. Инфляц хаа сайгүй “галзуурч” байна. Тийм ч учраас олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж, төв банкууд бодлогын хүүгээ нэмлээ. Нэг хэсэгтээ төсвийн тэлэх бодлого баримтлахгүй шинжтэй болов. Энэ үед хөгжиж буй орнуудын хувьд гадаад өрийн дарамт ихсэх дүр зураг ажиглагдана.

Манай улсын хувьд 2023 онд бондын эргэн төлөлтөд 1 тэрбум гаруй ам.долларыг зарцуулах шаардлагатай бөгөөд хэрэв хүндрэл үүсвэл ОУВС-гийн хөтөлбөрт орох бодит эрсдэл бий.

Юун 2023 оны эхэнд эдийн засаг хэвэндээ очих. Голлох түүхий эдүүдээ ч урд хөрш рүү хэвийн гаргаж чадахгүй, инфляцын эсрэг тоймтой арга хэмжээ аваагүйн улмаас үнийн өсөлт үлэмж хэмжээнд явагдаж буй манай улс суурь, томоохон арга хэмжээ авах шаардлагатай харагдана. Гэвч Засгийн газар тухайлсан бүтээгдэхүүнүүдийг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг шийдвэрийг л гаргаж байна.

Нэг хөнжилд орсон Монголбанк, Засгийн газар дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг урт хугацаанд нь хараасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 08:30

ТЭГЭХДЭЭЭ ИТГЭЛИЙН ЧАНАДАС ТАСРАХГҮЙ ХҮЛЭЭСЭЭР...

Зочин
Зочин
2022-06-22 08:30

Гэнэн насны мөрөөдөл болж байна дөө

Зочин
Зочин
2022-06-22 09:12

Эдийн засаг одоогооор бол үнэндэээ харанхуйруу л явж байгаа. Яваандааа яах юм бол үүгээрээ бол бүтэхгүй

Зочин
Зочин
2022-06-22 09:13

Эдийн засгааа сэргээх ямар нэг гарг####гааанд хүрэхгүй бол ард иргэд чинь та нарт итгэж мөрөөдлийн чандас ч тасарч амьдр#### минь ч дампуурсаар байна шүү

Зочин
Зочин
2022-06-22 09:14

Ediiin zasagaaaa yaj sergeeey gej bodson hvmvvvs we

Зочин
Зочин
2022-06-22 09:14

tsooohin heden mongolchuud chin vneheeer ih ydarch bn

Зочин
Зочин
2022-06-22 10:03

Жоохной Жаагий
Эднийг эдийн засгаа сэргээн гэсэн бяцхан ард иргэдийн нууцхан чанадийн мөрөөдөл цар тахлаас хойш үргэлжилсэн ч улам юмны үнэ үнэд орж ард иргэд ядуурсаар

Зочин
Зочин
2022-06-22 14:17

Коксын үйлдвэр түргэн барьж коксоо оросын нутгаар дамжуулан энэтхэг солонгос япон зүүн өмнөд ази европ руу гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-06-22 21:32

МАН түүний суганы үс болсон ер сайдын хулхид####т. Улс орноо дампуур####д хүргэж буй энэ луйварчдыг эх орноосоо урвасан гэж

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x