ДЭЛХИЙ

ВВС: Хятадад зоогийн газарт эмэгтэйчүүдийг зодсон эрчүүд эрүүгийн ял хүртэх ёстой

Хятадад болсон дуулиант хэргийн талаар хэвлэлүүд онцлох боллоо. Хэбэй мужийн Таншан хотын нэгэн зоогийн газарт эрчүүд бүлэглэн эмэгтэйчүүд рүү халдаж, хэрцгийгээр зодсон байна. Эл хэргийг мөрдөн шалгасан ба шалгалтын дараа цагдаагийн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

Зоогийн газраар үйлчлүүлж байсан эмэгтэйчүүд рүү халдсан энэ бүлэг этгээдийн бичлэг интернет орчинд цацагдаж, олон нийтийн дунд Хятад дахь жендэрийн хүчирхийллийн талаар ширүүн маргааныг үүсгээд байна.

Өчигдрийн мэдээллээр, хэрэг гарсан хотын цагдаагийн газрын дэд дарга болон бусад алба хаагчдыг хэргийг удаашралтай, бас зохисгүй шийдвэрлэсэн хэмээн буруутгаж байгаа аж.

Хэрэгтэй холбогдуулан тус хотын олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн тайланд дурдахдаа, Ли гэх овогтой цагдаагийн дэд даргыг ажлаас нь халсан эсхүл түдгэлзүүлсэн эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна. Хэрэг хэдхэн хоногийн өмнө буюу зургаадугаар 10-ны шөнийн 02 цагийн орчимд гарсан.

Эмэгтэйчүүд рүү дайрах үеэр хөндлөнгөөс өөр нэг эмэгтэй болиулахыг завдсан ч өөрөө халдлагад өртөж байгаа нь бичлэг дээрээс харагдаж байгаа юм. Бүлэг эрчүүдэд зодуулсан эмэгтэйчүүдээс хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, ноцтой гэмтэл авсан нь тогтоогдоод байна.

“Глобал таймс” сонинд мэдээлснээр, цагдаа нар шөнийн 02:41 цагт хэргийн талаар анхны дуудлага хүлээн авснаас хойш хагас цагийн дараа 03:09 цагт ирсэн аж.

Хүчирхийлэл үйлдсэн гэмт этгээдүүд эмэгтэйчүүдэд халдсаныхаа дараа хэдхэн минутын дараа хэргийн газраас зугатаж, иргэд цагдаагийнхныг түргэн шуурхай ажиллаагүй, дорвитой арга хэмжээг аваагүй гэж буруутгаж байсан.

Цагдаа нар хүчирхийлэл үйлдэж, “үймээн самуун дэгдээсэн” жинхэнэ этгээдүүд болох есөн эрэгтэйг баривчилсан хэмээн мэдэгджээ.

Хэбэй мужийн олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн мэдээлснээр, сэжигтний нэг нь хууль бусаар мөрийтэй тоглох, бусдыг зодсон, маргалдсан зэрэг олон удаагийн гэмт хэрэг үйлдэж байсан ажээ.

Эл халдлагын харгис хэрцгий байдал нь олон нийтийг эгдүүцэл, дургүйцлийг хүргэж, сошиалаар ялангуяа Хятадын алдартай платформ “Weibo”-д хамгийн их ярьж буй сэдвийн нэг болоод байна. Олон нийт хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд энгийн шийтгэл бус эрүүгийн ял шийтгэл оногдуулах ёстой хэмээж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button