НИЙГЭМ

Б.Мөнхбаатар: Барилгачдын зовлонг ойлгоно, гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.22/ болж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Өнөө өглөөнөөс эхлээд барилгын компаниудын төлөөлөл төрийн ордны баруун хаалганы үүдэнд жагсаж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа юм.

Тэгвэл Б.Мөнхбаатар сайд “Барилгачдын зовлонг ойлгож байгаа. 524 төсөл, арга хэмжээнд магадлагаа хийж үзэхэд 270 орчим тэрбум төгрөгийн үний зөрүү гарч байна. Энэ асуудлыг УИХ-д өргөн барьж, үнийн зөрүүг улсын төсөвт суулгахыг зорино” гэлээ.

Түүнчлэн “Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй. Тээврийн болон цалингийн зардлыг харж үзээч, хөнгөлөлттэй зээл олгооч гэж барилгын компаниуд хандаж байна. Тэгэх боломжгүй. Барилгачдын цалинг нэмэх шаардлагатай нь үнэн. Гэхдээ бүх асуудлыг нэг дор шийдэх аргагүй, эдийн засгаа том дүр зургаар нь хармаар байна.

Үүний дээр зарим компани барилгаын ажил гүйцэтгэх дүнгээ хэргээр өсгөж орж ирж, асуудал үүсгэсэн тохиолдлууд ч бий” гэлээ.

Харин цементийн үнэ өссөн тухайд “Хоёр жил өсгөөгүй. Харин Хөгжлийн банкны асуудал дэгдсэнээс хойш ААН-үүд нэлээд хүндэрсэн. Тоног төхөөрөмжийн элэгдэл, хил гаалийн асуудал нөлөөлж байна. Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд засвар хийж байгаа тул энэ сарын 20-ноос үйлдвэр ашиглалтад орно гэсэн” гэх мэдээлэл өгч байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 17:23

Үлгэрээ ярьсаар л ийм чадваргүй хулхи юмнууд сайд хийхээр

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x