НИЙГЭМ

КРАНЫ ОСОЛ: 69 га газрыг “Номинреалтор” ХХК 5-8 давхар нийтийн орон сууц барихаар өмчилжээ

Хан-Уул дүүргийн 18-р хороо, “Хүннү 2222” хорооллын дэргэд баригдаж байсан барилгын кран унаж, хоёр иргэн амь насаа алдаад байна. Ослын үеэр 20 болон 30 настай хоёр эрэгтэй дарагдаж, нас барсан мэдээлэл байгаа юм.

Хэргийн газрын нөхцөл байдлыг сурвалжлахад, талийгаачдын ар гэр олноор хүрэлцэн ирсэн байв. Тэднийг барилгын талбай руу нэвтрүүлэхгүй, тодорхой мэдээлэл өгөхгүй байсан. 20 настай талийгчийн хамаатны эгч нь “Цогцсыг хаана байгааг ч хэлэхгүй, харуулахгүй байсан. Гэнэтхэн “Аваад явчихлаа” гэсэн” гэж ярьж байлаа.

12.52 цагийн үед “Кран уналаа” гэсэн дуудлага хууль, хяналтын байгууллагад ирсэн бөгөөд одоогоор унасан краныг босгоогүй байна. 16.00 цагийн орчимд НОБГ-ын хоёр машин хэргийн газраас цогцос тээвэрлэн гарч явсан юм.

Одоогоор тус барилгыг ямар компани гүйцэтгэж байсан нь тодорхойгүй хэвээр байна. Албаны хүмүүс мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. Тэгвэл, газрын нээлттэй мэдээллийн системээс шүүж үзэхэд: Энэ газар нь “Номинреалтор” ХХК-ийн эзэмшилд байдаг аж.

“Номинреалтор” нь уг 69,944 м2 газрыг 2020.03.27-ноос эхлэн өмчилдөг гэж бүртгүүлжээ. Мөн газар ашиглалтын төрөл нь: 5-8 давхар нийтийн орон сууц барих чиглэлд гэж бичигдсэн байна.

Харин “Номинреалтор” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Шинэбаяр ажилладаг бол Ш.Баярсайхан дангаар хувьцаа эзэмшиж байна. Мөн “Номинхолдинг” ХХК хувьцаа эзэмшдэг байгаад 2019.02.02-нд хасагджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 18:41

Японоос дээрэмдэж аваад женко баттулга нарын зарсан газар бүгд л мэддэгшдээ

Зочин
Зочин
2022-06-22 19:09

анх Баттулгынх байсан.. сууриа буруу цутгаснаас барилга цааш үргэлжлэх боломжгүй болсон

Зочин
Зочин
2022-06-23 07:51

ichdeggyi umhii shaarnuud tsagdaa naraar booloo hiij zartsalaaad japan s deeerem hiideg, iim l tsagdaatai uls shuude

Холбоотой мэдээ

Back to top button