ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: 20 тэрбум ам.долларын өрөнд нэг боомтоо өгнө гэдэг худал мэдээлэл

Японы хэвлэлд “Монгол Улс БНХАУ-д 20 тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүндээ нэг хилийн боомтоо өгөх гэж байна” гэсэн утгатай мэдээлэл цацагджээ. Энэ талаар сэтгүүлчид Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулсан байна.

Ингэхэд тэрбээр “Тийм зүйл байх боломжгүй. Монгол Улсын нийт гадаад өр 32 гаруй тэрбум ам.доллар. Тэр дундаа Засгийн газрын өр 8.2 тэрбум ам.доллар. Ийм байхад зөвхөн нэг улсаас авсан өр нь 20 тэрбум байх ямар ч тооцоо, боломж байхгүй. Тэгэхээр ташаа мэдээлэл гэсэн үг.

Засгийн газрын хүлээж буй 8.2 тэрбум ам.долларын тухайд: Дараагийн гурван жилийнхээ өрийн удирдлагын стратегийг баталж, ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд цаг хугацаанд нь гадаад өрийг төлж ирсэн. “Century” бонд гаргасан, хамгийн сүүлд. Үүгээр Засгийн газрын өр төлөх хугацааг хойшлуулж чадсан. Хэрэв тэгээгүй байсан бол энэ жил 1 тэрбум ам.долларын том өрийн дарамтад орох байсан. Иймд ирэх жил төсөвт ирэх гадаад өрийн дарамт харьцангуй бага” гэж хариулжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэн мэдлээ. Энэ луйварчид юу ч хийсэн байж магадгүй. Одоо энэ засгийн газар ир хурал нь тар

Холбоотой мэдээ

Back to top button