Ярилцлага

Ж.Батзандан: Сөрөг хүчнийг нухчин дарж байгааг сонсоод яаруу сандруу эх орондоо ирлээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа.

Сэтгүүлч П.УРНАА өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

-МАН-ЫГ АН-ААР СОЛЬЧИХВОЛ, Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЧИХВОЛ, ХАРВАРД ТӨГССӨН Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ДЭМЖЧИХВЭЛ САЙХАН БОЛНО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСОЛЖ ЯВЛАА-

-Та ирэнгүүтээ “Засгийн газар, УИХ-д ташуур өгөх цаг болж, МАНАН бүлэглэлтэй тэмцэхээр эх орондоо ирлээ” гэж мэдэгдсэн. Ирэхэд нөхцөл байдал ямархуу санагдав?

-Монгол Улс өнөөдрийн байдлаар хагас социалист системийн байдалтай гацчихсан. Улс төр, нийгэм, эдийн засгийн систем нь үр ашиггүй болчихсон гэж бид дүгнэж байгаа. Сүүлийн арван жил Монгол Улсын эдийн засаг нэг ч төгрөгөөр нэмэгдэж, тэлсэнгүй. Харин өр, зээлийн хэмжээ өссөөр байгаа. Хүн амынх нь тоотой харьцуулсан байдлаар хамгийн их өртэй гурван орны нэг болчихсон. Өрсөлдөх чадварын индексээр 61 орноос сүүлээсээ хоёрт жагсаж байна. Байж боломгүй их хэмжээний төсвийн алдагдалд хүрчихсэн. Аж ахуй нэгжүүд цалингаа тавьж чадахгүй хэмжээнд оччихсон. Хаалгаа барьж байна. Олон мянган хүн ажил хийхээр гадагшаа дүрвэж байна. Энэ бүхэн нэг даргыг нөгөөгөөр, нэг намыг өөр намаар сольж, 32 жил оролдож үзлээ. Би ч залуудаа “МАН-ыг АН-аар сольчихвол, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгочихвол Монгол сайхан болно” гэж боддог байсан. Дараа нь “Харвард төгссөн 1980 оны залууг дэмжээд Ерөнхий сайд болгочихвол” гэж саяхныг хүртэл боддог байлаа. Шинэ хувьсгал буюу системийн эрс шинэчлэл хийхгүй бол Монгол Улс өнөөдрийн намаг балчиг, хямралаас гарахгүй гэдгийг би 2020 оны сонгуулийн дараа Австралид очоод судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж явахдаа ойлгосон.

-Явахаас өмнөх Ж.Батзандан, гадаад яваад судалгаа, шинжилгээний ажилд шамдаад ирсэн Ж.Батзандан хоёрт ялгаа гарсан байх нь ээ?

-Би 20, 30 гаруйхан настайдаа Европт их дээд сургууль төгсч, докторын зэрэг хамгаалсан хүн шүү дээ. 33-44 насаа Монголын улс төрийн гал тогоонд яг л бусдын адил бужигнаж өнгөрүүлсэн. Ц.Элбэгдоржийг, Х.Баттулга даргыг, Ардчилсан намыг ч дэмжиж явлаа. Иргэний хөдөлгөөнд нэг хэсэг явлаа. Харвард төгссөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг залууг гаргаад ирье гэж нэг хэсэг явлаа. МАН-ыг шинэчилчихвэл Монгол Улс сайхан болно гэж итгэж өөрийгөө золиосолж явлаа. Эцэст нэг л зүйлийг ойлгосон.

-Юуг?

-Хүн болон нам дэмжээд Монгол Улс өөрчлөгдөхгүй юм байна. Бодлогын том өөрчлөлтийг л хийх ёстой юм байна.

-БИД СОНГУУЛЬД ЯЛАГДСАН БАЙЖ БОЛНО. АМЬДРАЛД ЯЛАГДАЖ БОЛОХГҮЙ-

-Автрали руу яагаад явсан юм бэ, цөлөгдчихсөн юм уу?

-Австрали сүүлийн 30 жил эдийн засгийн өсөлттэй улс болсон. Хамгийн бага авлигатай есөн улсын нэг. Мөн тангарагтны шүүх Автралид маш сайн ажилладаг. Австрали гэлтгүй Англи, Америк, Японд. Энэ систем манай хонгилын шүүхийг үгүй болгож, шүүхийг авлигаас ангид болгож чадах юм. Тиймээс тангарагтны шүүхийн системийг судлах гэж Австрали явсан. Мөн хоёр танхимтай парламент Австралид маш сайн ажиллаж байгаа. Үүнийг ч сайн судлая гэдэг шалтгаанаар явсан. Австрали улсын эдийн засаг сүүлийн 30 жил эдийн засаг нь тогтвортой өсч байгаа. Монгол орноо хөгжүүлье гэвэл хөгжсөн орнуудын туршлагыг судлах ёстой юм байна. Дор хаяж 5-6 орныг судлах.

-Ирээд намынхаа ажилд идэвхийлэн оржээ. Л.Болд та хоёрыг намаа эзэнгүй айл шиг хөсөр хаяад явчихсан гэх шүүмжлэл гарсан. Албан тушаал хөөгөөд явсан гэх шүүмжлэлтэй санал нийлэхгүй юу?

-ШИНЭ нам 2020 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авч чадаагүй ч, 250 мянган хүний санал авсан улс төрийн хүчин. 250 мянган хүн ШИНЭ намын философи, бодлогыг дэмжиж байна. Энэ бол их тоо. Тэдгээр хүмүүсийн итгэл сэтгэл одоо ч хэвээрээ. 2020 оны луйврын сонгууль болсон гэж олон хүн хэлдэг. Би нэг л зүйлийг захидаг. “Бидний сонгуулийг луйвардсан байж болно. Гэхдээ бидний үр хүүхдийн ирээдүйг луйвардахыг хүлээн зөвшөөрч болохгүй юм шүү”. Бид сонгуульд ялагдсан байж болно. Амьдралд ялагдаж болохгүй. Дахиад ажлаа хийцгээе. Дахиад нэгдэцгээе. Монголыг аврах бодлогоо ард түмэнд хүргэцгээе гэж уриалж байна. Манай намыг дэмжсэн 250 мянган өдөр бүр ирж, уулзаж санлаа хэлж байна. Намын үйл ажиллагаа идэвхжиж байна. Бид биенээ луйвардаж, ялж болно. Гэхдээ амьдрал ялагдаж болохгүй. Үр хүүхдийнхээ ирээдүйг луйвардаж болохгүй. Урагшаа хараад Монголоо бодоод зүтгэх хамтрах хэрэгтэй гэдэг байр суурьтай байна даа.

-Намын даргын тухайд?

-Сонгуульд ялагдсан намын дарга ажлаа өгдөг дүрэмтэй. Энэ дагуу ажлаа Гантулгад хүлээлгэж өгсөн. Ажлаа аваад долоон сар болж байна. Намын үйл ажиллагаа идэвхжиж байна. Ж.Батзандан сонгуулиа луйвардуулчхаад одоо ингээд сууж байна л даа. ШИНЭ нам өнөөдөр ялагдсан байж болно, маргааш ялна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-ГАДАГШАА ЯВАХ САНАЛ НАДААС ГАРСАН. Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН КАНАД ЮМ УУ АВСТРАЛИ ЯВАХ САНАЛ ТАВЬСАН-

-Шударга тав гудманд орилж, тэмцэл хийж гарч ирээд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар төрийн өндөр дээд албан тушаалд хүрчихсэн сууж байна. Л.Болд, та хоёрыг гадагшаа явуулсан. Та үүнд гомдолтой байдаг уу?

-Гадагшаа явах санал надаас гарсан л даа. Би тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нартай уулзсан. Бид МАНАН дэглэмийн эсрэг хамтдаа тэмцсэн. “Нэг жил эрдэм номын ажил хийх хэрэгтэй байна” гэдэг саналыг хэлсэн юм. Би чинь 33 насандаа докторын зэрэг хамгаалсан хүн шүү дээ. Арван жил судалгааны ажил хийсэнгүй.

Дэлхий ертөнц хувьсаж байна. Дижитал ертөнц бий болчихлоо. Хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдчихлөө. Нийгмийн хөгжлийн хурд эрчимжчихлээ. Тэгэхээр “Ж.Батзандан ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний хамгааллын тогтолцоо хөгжсөн авлига багатай улс орон руу яваад нэг жил судалгааны ажил хийгээд ирье. Надад боломж олгооч” гэж гуйсан. Х.Баттулга Ерөнхийлөгч “Тэгвэл Австрали юм уу Канад руу явбал яасан юм бэ” гэдэг саналыг тавьж байлаа. Ингээд Австрали улсыг сонгосон. Тэнд очоод судалгааны ажил хийсэн. Залуудаа хийж байсан тул түүртэх зүйл байгаагүй. Ирээд бүтээлээ гаргалаа. Энэ номноосоо гадна 25 судалгааны бүтээл хийж, холбогдох байгууллагууд руу хүргүүлсэн. Харамсах зүйл байхгүй. Харин ч олон ном уншиж, олон судалгаа хийж, өөрийгөө болон хамт олноо хөгжүүлэх оюун санааны хөрөнгө оруулалтыг эх орондоо хийх боломж олдсонд талархаж байгаа.

-Тэнд байхдаа цөллөгийн газар хэмээн жиргэж байсан удаатай?

-Энэ тухай тайлбараа өгч байсан. Автрали улс 1700-1800 он хүртэл Английн 150 мянган хоригдлыг авч ирсэн байдаг. Английн колонийн газар байсан гэсэн үг. Тэдгээр 150 мянган хүний үр сад олон зууны турш Австрали улсыг босгосон. Хөгжүүлсэн. Хүний эрхийг өндөр түвшинд хамгаалсан улс болсон. Хүчирхэг эдийн засагтай арав дахь улсыг бий болгож чадсан байна. Цөллөгийн газар ч гэсэн хөгжиж болдог юм байна шүү дээ гэдгийг харуулсан. Ийм нийтлэл бичиж фейсбүүктээ нийтэлсэн.

-Гэхдээ Ж.Батзандан цөлөгдчихөөд гомдсон байна гэж ойлгоцгоосон шүү дээ?

-“Ж.Батзандан цөлөгдчихөөд гомдсон байна. Очсон газраа муу хэллээ” гэцгээсэн. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд мушгин гуйвуулцгаасан. Дараа нь ойлгоцгоох шиг болсон.

-СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГИЙГ Ж.БАТЗАНДАН ГУДАМНААС ХАМГИЙН САЙН ГҮЙЦЭТГЭЖ МАГАДГҮЙ. БАРЬЦААЛАГДААГҮЙ НЭГ ХҮН БАЙГААД БАЯРЛАЖ, НАМАЙГ САЙН АШИГЛААРАЙ-

-Таныг дараагийн албан тушаал горилж гарч ирлээ гэх хандлагатай шүүмжлэлүүд хөвөрсөн л дөө?

-“Батзандан Х.Баттулгатай нийлж нам байгуулах гэж байна, гадагшаа зугтах гэж байна, элчин сайд болох гэж байна” гэхчлэн элдвийн мэдээллүүд санаатай болон санаандгүйгээр гарсныг би харж байгаа. Худал, үндэслэлгүй, хэн нэгний зохиосон таамаг төдий мэдээлэл бүхэнд хариулт өгөх нь зохимжгүй гэж боддог. Хэвлэл мэдээлэл хөгжсөн улс оронд юу гэж ч бичиж болно. Гэхдээ тэр нь нотолгоотой байх ёстой. Би сүүлийн арав гаруй жил улс төрийн тогоонд явж ирлээ. Нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч, гомдол гаргаж байсангүй. Хэвлэлийн эрх чөлөө Монголд 30-хан жилийн настай. Сэтгүүлчид болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хариуцлагатай болоосой л гэж хүсч байна.

-Албан тушаалд очихгүй гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, албан тушаалын санал надад ирэхгүй. Учир нь би сөрөг хүчний намын гишүүн. Хоёрдугаарт, өнөөдөр монголд сөрөг хүчин хэрэгтэй байна. Гудамнаас сөрөг хүчний үүргийг Ж.Батзандан хамгийн сайн гүйцэтгэж магадгүй. Яагаад гэвэл иргэний хөдөлгөөнийг удирдаж байсан хүн. Гудманд тэмцэж явсан хүн. Батзандан Л.Оюун-Эрдэнийг ч, Х.Нямбаатарыг ч, Т.Аюурсайханыг ч, У.Хүрэлсүхийг ч шаардаж, шахаж чадах хүн. Төрийн ордон доторх хүмүүс юу боддогийг, ямар хуйвалдаан хийдгийг, яаж хууль зөрчдөгийг, эрх баригч нам заримдаа ямар увайгүй үйлдэл хийдгийг мэддэг хүмүүсийн нэг нь би. Төрийн ордонд долоо найман жил байсны хувьд.

Хүний эрх болоод хууль зөрчвөл гудамжнаас яаж тэмцдэгийг Ж.Батзандан бас мэднэ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний удирдагч явлаа. Мөн хуульч хүн. МАН-тай байлдаж яваад ганц худагт цаазын ялтай сууж явлаа. Надад Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Х.Нямбаатар, Ц.Нямдоржоос айх өчүүхэн ч шалтгаан байхгүй. Гар барих ч шалтгаан байхгүй. Сөрөг хүчнийг нухчин дарж байна гэдгийг сонсоод яаруу сандруу эх орондоо ирлээ. Намынхаа ажилд ороод энэ жижигхэн өрөөнд нөхөдтэйгээ сөрөг хүчний дуу хоолой болохын төлөө ажиллаж байна.

-Гудамжнаас тэмцэх, төрийн ордонд ороод тэмцэх хоёр асар өөр. Та бол гудамжнаас тэмцэхийг нь сонгож ээ?

-Би албан тушаалд байж үзсэн хүн. УИХ-гишүүн, Байнгын хороо болоод түр хорооны дарга хийж байсан. Албан тушаал гэдэг амархан зүйл биш. Би олон шөнө нойргүй хонож, ядаргаанд ортлоо ажилладаг байлаа. Төрийн алба ээлжтэй, хааны алба халаатай. Батзандан гудамжнаас дуу хоолойгоо хүргээд сууж байх нь маш чухал ажил. Зарим нь үүнийг ажил биш гэж ойлгодог. Зарим улс төрчид барьцаалагдчихаад үгээ хэлж чаддаггүй. Тэгвэл барьцаалагдаагүй нэг хүн Монголд байгаад баярлаж, сайн ашиглаарай гэж хэлэхийг хүсч байна.

-НЭГ ТАНХИМТАЙ ДАВЖАА ПАРЛАМЕНТЫГ ХОЁР ТАНХИМТАЙ СОНГОДОГ ПАРЛАМЕНТТАЙ БОЛГОЁ-

-Австралиас ирээд шинэ номоо гаргаж, зараад ихээхэн завгүй байгаа байгаа бололтой?

-Оюун санааны бүтээл найздаа бэлэглэх хамгийн сайхан бэлэг. Австралиас вино, кенгеруны арьс авч ирээд найздаа бэлэглэж болно л доо. Түүний оронд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн загварыг харуулсан “Шинэ хувьсгал” номоо бичээд найз нөхөд, хамтран зүтгэгч, Монголынхоо ард түмэнд бэлэг болгон барьж байна.

-Номныхоо талаар жаахан дэлгэрүүлбэл?

-Энэ номоо Австрали улсад нэг жилийн хугацаанд судалгаа хийж байж, Монголын урдаа барьдаг эрдэмтэд, судлаачидтай хамтран бичсэн. Нийт есөн эрдэмтэн судлаачийн хамтарсан бүтээл. 18 бүлэгтэй. Миний бие хоёр бүлгийг гардаж бичсэн. Тухайлбал, хоёр танхимтай парламентын системийн талаар Монголд доктор хамгаалсан нэг л хүн бий. Доктор Д.Сүхболд энэ номын хоёр танхимтай парламентын асуудлыг хөндөж бичсэн юм. Өнгөрсөн 30 гаруй жил Монгол Улс нэг танхимтай, жижиг мажоритор системээр сонгогддог давжаа парламенттай байлаа. 76 толгойтой, 76 даргатай, 76 дарангуйлагчтай. Улсын төсвийн хөрөнгийг тараан тарамдуулдаг системтэй явж ирсэн Монголын Үндсэний эрх ашгийг хангаж чадахгүй байна гэж ард түмэн шүүмжилдэг. Нэг танхимтай давжаа парламентыг хоёр танхимтай сонгодог парламенттай болгох нь зүйтэй гэдэг санааг “Шинэ хувьсгал номын нэг бүлэгт багтаан хөндсөн гэж ойлгож болно. Мөн “Баялгийн хувьсгал” бүлгийг Эдийн засагч Ц.Гантулга, хуульч Г.Аюулгүй нар гардаж бичсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Газар, газрын хэвлийн баялаг нь төрийн нийтийн өмч байна” гэдэг заалт оруулчихсан. Энэ заалтаас болж газрын хэвлийн баялаг ард түмнээс улам хөндийрч нийтийн гэдэг нэрэн дор нийтийн өмчийн компаниуд Монголын газрын хэвлийн баялгийг өмчлөх, эзэмших, авах үүд хаалга нээгдсэн гэж бид үзэж байгаа. Газрын хэвлийн баялаг төрийн нийтийн өмч биш ард түмний өмч байх ёстой гэдэг бодлогыг эл номонд бичсэн.

-Таны номонд бичсэнээр 18 реформыг Монголд хэзээ хийх боломжтой юм бэ?

-Монголд 18 асуудал дээр эрс реформ хийе. Улс төр, нийгэм, эдийн засгийн салбаруудад гүнзгий өөрчлөлт хийе гэдгийг тусгасан, уриалсан. Норвеги, Австрали, Щвейцарь, Шинэ Зеланд, Англи, Америк, Япон, Канад гэх мэт гадаадын улс орнуудыг судалгаанд суурилсан хөгжлийн загвар, философи, туршлагуудад суурилж бичигдсэн.

-Хувьсгал гэхээр хүмүүст сүртэй зүйл төсөөлөгдөөд байх шиг?

-Хувьсгал гэдэг нэр зарим хүнд магадгүй буруугаар ойлгогдсон байх. Уншиж үзсэн хүмүүс “Үнэхээр уншууртай, Монголын өнөөгийн нийгэмд гарц гаргалгаа, шийдэл болохуйц сайн ном болжээ” гэх урмын үг хэлж байгаа. Энэ номын хамгийн сүүлийн бүлэгт цоо шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж оруулсан. Хоёр танхимтай парламентын системтэй улс орон болъё. Шүүх засаглалыг 30 гаруй жил агентлагийн түвшинд байлгаж ирлээ. Уг нь өндөр хөгжилтэй Ардчилсан улс орнуудад шүүх засаглал нь төрийн гурван өндөрлөгийн түвшинд байх ёстой. Агентлагийн түвшинд 32 жил байлгасан шүүх засаглалаа, эдийн засаг, улс төрийн тогтолцоогоо эргэж харъя гэхчлэн номонд тодорхой бичсэн. Хонгилын шүүхийг устгаж тангарагтны шүүхийг бий болгоё гэдэг санал бий. Англи, Япон, Солонгос, Орос болон Европын орнууд тангарагтны шүүхийн тогтолцоотой болж байгаа. “Хуучин саванд шинэ дарс исгэж болдоггүй” гэдэг үг бий. Хуучин системээ засварлаад урагшлаад явъя гэж улс төрийн намууд ярьж байгаа. Цоо шинэ реформыг хийх цаг нь болсон гэдгийг “Шинэ хувьсгал” номоороо, Шинэ Үндсэн хуулиараа гаргаж тавьсан.

-Ном тань хэр зарагдаж байна вэ. Хувьсгалыг, реформыг хийх ёстой төрийн өндөр албан тушаалтнууд, хууль санаачлагчид буюу унших ёстой гэж бодсон хүмүүстээ хүргэж чадаж байна уу, тэд сонирхож байх юм уу?

-УИХ-ын 30 гаруй гишүүнд хүргүүлсэн. Төрийн гурван өндөрлөгт номоо оруулж өгсөн. Номынхоо бүлэг бүрээр контент хийж, иргэд олон нийтэд түгээж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 08:26

Угнь ингэээд л амьдр�##�тай юм ярьдаг даа гишүүд маань даан ч бүгд адилхан

Зочин
Зочин
2022-06-23 08:27

Нэг яриад л ажлааа эхлүүлдэг байв�##� сайхансан гишүүд маань

Зочин
Зочин
2022-06-23 08:27

Vgeereeeee bish vildleeereee haruuldag baiy

Зочин
Зочин
2022-06-23 09:32

Өөрөөр чинь дутаагүй шүү Алиа с�##�бадай минь Яаж хутган үймүүлж өөртөө ашиг олох гэж л ирээ биз дээ

Зочин
Зочин
2022-06-23 09:32

За �######�аа чиний эх оронч гэж юу бсын. Эрх ашигаа л бодож ирээ биз????

Зочин
Зочин
2022-06-23 09:40

Батзандан Болд нар өөрөө сөрөг хүчин гэдгийг устгах замд нь оруулчихаад гадаадад �######�сан шүү дээ. Шудрага 5 гэх популист 5 бүгд �##�бан туша�##�д очсон ажил сайжирсан юм огт �##�га. Харин ч сахил аваад ш�##� дордов гэгч болж өр зээлэнд баригдаж , банк сангуудыг хоосолж ,Занданшатрын хэлдэгээр хэдэн жилийн дараа улс орноо нутаг усаа өрнөөс болж султгаж өгөхөөр болж байх шин байна .ПОПууд ,ХАРВАРДУУД ажмл сайн хийдэг гэдэг худ�##� болж таарав

Зочин
Зочин
2022-06-23 09:53

Pop cnin huh ineed hvrcnihlee songuuliin vnereer ircniheed soliorcn bh ym

Иргэн
Иргэн
2022-06-23 10:14

СӨРӨГ хүчин өөрсдөө өөрсдийгөө бүлшилсан

Зочин
Зочин
2022-06-23 10:18

Энэ ямар жүжүигчин �########� вэ чиний шудрага ёсны төлөө гээд хамт зүтгээд байсан гарууд чинь төр засаг барьж байгаа

Зочин
Зочин
2022-06-23 11:24

Новш Автр�##�иас хөөгдөж ирчихээд солиордог бна шүү! Цөллөгийн орон гэж хэлсэн м�##�ыг Австр�##�и хөөсөн нь ойлгомжтой.

Уншигч
Уншигч
2022-06-23 11:43

Ярьсан хэлсэн болгон нь саохи мэт чиглэлгүй өөрчлөгдөж байдаг, мөн ч овилгогүй хүнээ чи, монголд ирсэн зорилго хь хүртэл газар дээрээ хэд хэд өөрчлөгдөөд байх юм.

Зочин
Зочин
2022-06-23 11:47

Эргүү пи�####�

ИРГЭН
ИРГЭН
2022-06-23 12:20

Ene neeree unen popornoo Turuuhen arai uur yum yrij bsn bzde Yostoi neg ichih nuurgui zuvhun huvin erh ashig yaj ber hund olohov yaj neg dahin songogdoh ve gehees noir n hurehgui tarchilj yavdag amitan Chamaar dutaaguie !!!

47896
47896
2022-06-23 12:33

Энэ новш Монголын төрөөс хол байсан нь бидэнд өлзийтэй. Попорохоос өөр чадах юм энэ новшд байхгүй. Энэ бол ЖЕНКО той нийлээд яаж ч хутгаж мэдэх ХУТГУУР.

47896
47896
2022-06-23 12:34

Энэнд орвол ОСОРЖАМАА нь бараг дээр биз.

Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-06-23 13:37

энэ бид хоёр ирээд юу хийж чадах юм бэ.Ш�##� худлаа амьтан...

Зочин
Зочин
2022-06-23 13:59

сөрөг хүчинээ тараагаад нам байгуулаад урваж явсан поп гар ба сөрөг хүчин болно гээд дүрлийгээд гараад ирлээ Мөнхэрдэнэ байхад чи илүү байхаа

Зочин
Зочин
2022-06-23 14:15

umnuh idsen mungu bi duusaad irjee

Зочин
Зочин
2022-06-23 14:17

Энэ нөхрийг хэн бэ гэдгийг захын нэгэн нь хэлэн дээ

зочин
зочин
2022-06-23 14:52

биелсэн буг чөтгөрүүдийн 1 нь ирж дээ,

ЗочиӨБЧӨБХЧӨБАХн
ЗочиӨБЧӨБХЧӨБАХн
2022-06-23 16:08

ТҮГЖИЛЭЭ САЙН УУ ТАНАЙ ЯАМАН ДЭЭР ДЭД САЙД ГЭХ УХААНЫ БАТ-ЭРДЭНЭ НЭРТЭЙ ЧАМТАЙ АДИЛХАН ХАЛТАРЫГАА ТҮГЭЖИЛДЭЭД БАЙДАГ НӨХӨР ТА ХОЁР ЯАААГ АДИЛХАН МУУ ХОГИЙН ЖУЛДРАЙНУУДШТЭЭ ДАНДАА ХҮН МУРИНА НОВШИЙН ЧАПАКУУД

Zochin
Zochin
2022-06-23 18:09

Ur aj sharvaghgyi tuushtai hun shig baival bolj baina demjine haduuraad yavchdaga shuu helsen dee hur

Иргэн
Иргэн
2022-06-23 18:11

Мөн ч их хүлээсэн дээ даан ч тэссэнгүй

иргэн
иргэн
2022-06-23 18:56

Сонгууль дөхөж, с�##�хи сэвэлзэхээр л иймэрхүү нөхдүүд элдэв ухаантан, хувьсг�##�ч, тэмцэгчийн дүрд хувирч, эх орон улс орон минь хэцүүдлээ гээд л уйлан донгодоод эхлэх юм. Цаг болон хүмүүс өөр болсоон Монголд, чамайг гадаадад төрийн хангамж эдэлж, суд�##�ж явахад чинь. Төрөөс өндөр ц�##�ин, хангамжийг нь өгөөд суд�##�гаанд явуулдаг юм бол би ч бас суд�##�гаанд яваад бу�####�ар ном бичүүлээд газар үзэж, г�##�уу, кенгерүүний мах идэж үзээд ирмээр л байна.

Зочин
Зочин
2022-06-23 19:41

pop ps#a zugeer z##lchaarai. Odoo ps#a chin tur uimuuleh n dutaa yu.

Самбуу
Самбуу
2022-06-23 21:21

Би ч чи ч хүмүүс ч тэнэг энэ олон тэнэгүүд яагаад хорвоогоос �######�ддаггүйг мэдэхүү тэр бүх Аллах Иесус Будда бүгд тэнэг. Тэнэгийн газар тэнэг жарг�##�тай. Тэгээд цөмөөрөө хамтдаа гоё ш дээ. Хөөе тэнэг гараа чамд цөмийн зэвсгийн товчлуур байна уу зээлээч маргааш өгье бат�##�гаатай өнөөдөр зүгээр л илж үзье

зочин
зочин
2022-06-23 21:31

Сөрөг хүчин нухчин дхрхгдхж байна гээд тэднийгээ аврах гэж ирсэн юм шив дээ Тэд чинь гэдсэндээ хөлөө хийлцээд удаж байна чамтай чамгүй учраа олчих байх Харин чи хутгуур болчихлгүй хол бай гөлөг минь

Зочин
Зочин
2022-06-23 21:41

Батзандангийн ном сайн бичигдсэн бөгөөд олон санаа нь манай нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа шүү. Одоо энэ номын үзэл санааг амьдр�##�д ажил хэрэг болгохгүй бол нийгэм маань болохоо байсан даа.Ялангуяа хоёр танхимтай сонгодог карламентийг сэргээж бий болгох нь яар�##�тайй чух�##� асууд�##� болжээ. бид �##�ь дээр үед УИХ хур�##� бага хур�##� гэсэн хоёр танхимтай парламенттай байсан улс шүү дээ. Түүнээс биш нэг намын эрх ашгыг гол болгосон Ү/Х-ын одоо хийх гэж байгаа өөрчлөлт нь өнөөгийн холио бантан болсон тогтолцоог өөрчлөхгүй шүү дээ.Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь ужиг болсон тогтолцоог өөрчилж чадахгүй шүү.

Зочин
Зочин
2022-06-23 22:34

Эргүү д�##�дага новш �######�ж д�##�д ороо

Bidon
Bidon
2022-06-24 07:14

Z##l zolbin jinger

Зочин
Зочин
2022-06-24 07:55

Энэ эргүү худ�##�ч, �##�бан туша�##�ын бирд, нам дамжсан Асман хог юуч хийж чадахгүй. Худлаа ярьж шантаажлахаас өөрийг мэддэггүй. Төр бузарлагч энэ эргүү тэр чигтээ төрөөс �######�аад өгөөсэй. Одоо яанаа. Жинхэнэ Хорчин. Ахдаа туслаад Дарханы зам дээр ажиллав�##� болох юм.

Иргэн
Иргэн
2022-06-24 10:49

Алиа с�##�бадай

Zochin
Zochin
2022-06-25 15:28

Ene 2 chin harvardiin 1-2 jiliin yaduu buurai ornuudiin uls torchidiig elsuulj tarhiin ugaah kurs togsood irsen humuus,jinhene togsogchid n manaid 10 garuihan bdag...

Холбоотой мэдээ

Back to top button