ДЭЛХИЙ

Олон улсын судалгаа: В.Путин дэлхийн хамгийн нэр хүндгүй удирдагч

Дэлхийн 18 оронд явуулсан судалгаагаар, 2022 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг эерэгээр үнэлсэн хүмүүсийн тоон үзүүлэлт харьцангуй бага гарчээ. Гэсэн ч, дэмжигчдийнх нь эзлэх хувь их гарсан байна.

Харин судалгаагаар, дэлхийн хамгийн нэр хүндгүй удирдагчаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тодорчээ.

Америкийн “Pew Research Center” судалгааны төвийн зургаадугаар сарын 22-ны лхагва гарагт нийтэлсэн социологийн судалгааны үр дүнгээс харвал судалгаанд хамрагдсан 18 орны санал өгсөн оролцогчдын ердөө есөн хувь нь Владимир Путиний бодлогыг дэмжиж байгаа гэжээ. Үлдсэн 90 хувь нь түүний бодлогыг буруушаасан нь сүүлийн 20 жилийн хугацаанд ийм санал асуулга явуулснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Түүнчлэн, В.Путиний үнэлгээ /рейтинг/ сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа юм. Гэсэн ч, дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт үргэлж тийм муу байгаагүй хэмээн “Pew Research Center” судалгааны төв онцлов. ХБНГУ-д В.Путиний авч хэрэгжүүлж буй бодлогыг санал асуулгад оролцогчдын 14 хувь нь дэмжжээ. Мөн германы залуучуудын дунд энэ үзүүлэлт бүр ч өндөр буюу 22 хувьтай гарчээ.

Европчуудын хувьд В.Путинд хандах хандлага нь тэдний улс төрийн үзэл бодолтой шууд холбоотой гэж судлаачид тэмдэглэжээ. Улсдаа баруун жигүүрийн популист намуудыг дэмждэг хүмүүс В.Путиний Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-г зөв зүйл хийж байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээн дүгнэжээ. Тухайлбал, Грек улсын “Грекийн шийдэл” намын бодлогод эерэг бодолтой байдаг грекчүүдийн 55 хувь нь В.Путиний бодлогыг өндрөөр үнэлдэг гэжээ.

В.Путиний бодлогыг дэмжсэн хандлага Грекийн нэгэн адил ХБНГУ, Их Британи, Франц, Шведийн баруун жигүүрийн популист намуудын дэмжигчдийн дунд ч ажиглагдаж байгааг шинжээчид онцолжээ.

Харин Европ дахь баруун жигүүрийн хөдөлгөөнийг дэмжигчдийн дунд В.Путиний рейтинг тэдний улс төрийн намуудынхаас илүү огцом унасныг онцлон тэмдэглэжээ.

Судалгаанд оролцогчдын ОХУ-д хандах хандлага ч өөрчлөгдсөн байна. Дунджаар 18 орны судалгаанд оролцогчдын 85 хувь нь ОХУ-ын талаар сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. ОХУ-д хандах хандлага Итали, Грек, Польш улсад хамгийн ихээр муудсан аж. Эдгээр улсад сүүлийн судалгаанаас хойш В.Путиний рейтинг 30 гаруй хувиар буурчээ. Германчуудын хувьд судалгаанд оролцогчдын 16 хувь нь ОХУ-д “талтай” ханддаг гэжээ.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 19:29

Наад үнэлэгээ чинь барууны АНУ ын үнэлэгээ шүү дээ төв ази зүүн азиар явб#### харин эсрэгээрээ гарна.Харин Байдан сүүлдэнэ дээ.Гарцаагүй.

ҮНЭН
ҮНЭН
2022-06-25 00:15
Reply to  Зочин

ХЭХЭ ЧАМ ШИГ ҮХЭР МОНГОЛ Л ДЭЭГҮҮР ҮНЭЛЭХ БАЙХ ТА НАР БОЛ БҮГД ҮХЭРНҮҮД ШҮҮ ДЭЭ

ҮНЭН
ҮНЭН
2022-06-25 00:15

ПУТИН БОЛ АЛУУРЧИН ӨӨР ХЭН Ч БИШ

Оросоо
Оросоо
2022-06-25 15:34
Reply to  ҮНЭН

Шоргоолж байж зааныг ярих гэж. Өөрсдийн улс төрчид өө хүмүүжүүлэгч гажигаа

ҮНЭН
ҮНЭН
2022-06-25 17:38
Reply to  Оросоо

ХАХА ЧАМ ШИГ ХАР ЛА ЛАР ӨГӨР ОРОСУУДЫГ ЗААН ХЭМЭЭН ШҮТЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨЧҮҮХЭН ШОРГООЛЖ ХЭМЭЭН БОДНО

Оросоо
Оросоо
2022-06-25 12:27

Андуураад буруу бичээ байлгүй дээ. Нэр хүндтэй гэх гээдандуурсан биз

Zochin
Zochin
2022-06-25 15:45

Odoohondoo delhii deer hevlel medeelliin salbart baruunihan,amerik noyorhoj bgaa shu dee,hen sain tarhi ugaana,ter ard olni setgel zuig atgaj bna..

Zochin
Zochin
2022-06-25 15:47

Ene tom ulsig 20 jild bosgoj chadsan aguu udirdagch daa..

ҮНЭН
ҮНЭН
2022-06-25 17:39

ПУТИН БОЛ КГБ-ИЙН АЛУУРЧИН ӨӨР ХЭН Ч БИШ

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x