ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

АНУ: БНХАУ, Энэтхэг ОХУ-аас газрын тос авснаар үнэ буурахад нөлөөлсөн нь сайшаалтай

БНХАУ, Энэтхэг ОХУ-аас газрын тос худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь алдагдлыг бууруулж, дэлхийн шатахууны үнэ буурахад тус дөхөм болов хэмээн АНУ-ын Засаг захиргааны Эдийн засгийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Сесилия Роуз “Блүүмберг”-т өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

“Одоогийн байдлаар, ялангуяа газрын тосны зах зээл нэлээд тогтворгүй байна. Энэ нь Хятад, Энэтхэг улс Оросын газрын тосыг бидний тооцоолж байснаас ч их хэмжээгээр худалдан авч байгаатай холбоотой” гэдгийг Роуз үгүйсгэсэнгүй.

Мөн тэрбээр газрын тосны үнэ ийнхүү буурсныг сайшааж, шатахуун түгээх станцын хэрэглэгчдэд энэ нь бодитоор мэдрэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Өчигдөр /2022.06.22/ орой газрын тосны үнэ буурч, дэлхийн шатахууны эрэлтийн улмаас сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд доод түвшиндээ хүрсэн байна. Лондонгийн “ICE Futures” хөрөнгийн бирж дээр монголын цагаар 22:58 цагт “Brent” маркийн газрын тосны наймдугаар сарын фьючерс 4.9 ам.доллароор буюу 4,27 хувиар буурч, нэг баррель /торх/ газрын тос 109,75 ам.доллар болов. Үнийн санал таюдугаар сарын сүүлээс хойшии хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Нью-Йоркийн “NYMEX” бирж дээр наймдугаар сарын WTI маркийн газрын тосны фьючерсийн үнэ нэг баррель нь 4,79 ам.доллароор буюу 4,37 хувиар буурч,  104,73 ам.доллар болжээ.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-25 00:14

үнэн ТОМ ХЭРЭГЛЭГЧИД ОРОСЫН ХЯМД ГАЗРЫН ТОСНООС АВАХААР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ЭРЭЛТ БУУРАХ НЬ ГАРЦААГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button