ЭДИЙН ЗАСАГ
Зэсийн үнэ 2.6 хувиар буурч, доод түвшинд хүрлээ

Зэсийн фьючерс үнэ Нью-Йоркийн “Comex” биржид 2.6 хувиар буурч, тонн нь 8550 ам.доллар болжээ. Энэ нь 2021 оны гуравдугаар сараас хойших доод түвшинд хүрсэн байна.
БНХАУ "COVID-19"-ийн халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа нь зэсийн эрэлт буурах эрсдэлийг нэмэгдүүлж буй ажээ.
Зэсийн үнэ он гарсаар 4.4 хувиар өсөөд байгаа юм. 2020 болон 2021 онд зэсийн үнэ 25 гаруй хувиар өсөж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.