Сурвалжилга, Нийтлэл

Кран унагаж, осол гаргасан "Сутайн олхонууд" ХХК сургуулийн тендерт оролцоод хасагдаж байжээ

Зургадугаар сарын 22-ний өдөр Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байсан барилгын кран унаж, хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Барилга баригдаж буй 69 га газар нь "Номинреалтор" ХХК-ийн эзэмшилд байдгийг бид өмнө нь мэдээлсэн. 5-8 давхар нийтийн орон сууц барина гэдэг зориулалтаар тус газрыг эзэмшдэг "Номинреалтор" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан нь "Номинолдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга юм.

Тэгвэл өнөөдөр /2022.06.23/ МХЕГ-аас осолд холбогдуулан мэдээлэл хийхдээ, барилгыг "Номинреалтор" ХХК-ийн захиалгаар "Сутайн олхонууд" ХХК барьж байсан талаар ярилаа. Барилгын ажил зургадугаар сард эхэлсэн бөгөөд МХЕГ-аас 18 зүйл заалт бүхний зөвлөмж ч хүргүүлээд байжээ.

2014 ОНД НЭГ ТЕНДЕРТ ОРОЛЦОН, ХАСАГДАЖ БАЙЖЭЭ

"Сутайн олхонууд" ХХК-ийн талаар мэдээлэл хайж үзэхэд, тус компанийн захирлаар Аварзэдийн Бямбадорж ажилладаг бөгөөд мөн ганцаар хувьцаа эзэмшдэг аж. 2013 онд үүсгэн байгуулагдсан энэ компани мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, фермийн аж ахуй, гадаад худалдаа зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Түүнчлэн тус компанийн тендерийн мэдээллийг шалгахад, нэг тендерт оролцох хүсэлтээ гаргаад шаардлага үл ханган хасагдаж байжээ. Тодруулбал, 2014 онд Худалдан авах ажиллагааны газраас зарласан, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд сургуулийн барилга барих тендерт оролцож байсан байна. Тендерийн дүн 2018 онд гарсан байх ба "Сутайн олхонууд" ХХК хасагдсан байна.

"Борлуулалтын орлого хүрэхгүй" шалтгаанаар хасагдсан байгаа нь

МХЕГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр тус компанийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button